Улиастай сум хот болж нийслэлтэй хурдны төмөр замаар холбогдоно

13450945_1776320399267218_7296921234732026809_n_700x700Х.ЦОМ

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Завхан аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Улиастай хотод УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрогт МАХН-аас Малчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, эдийн засгийн ухааны доктор Д.Балдан-Очир, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт хуульч Б.Батхуяг нар нэр дэвшиж байгаа юм. Улиастай хотын иргэд намын дарга Н.Энхбаяр болон нэр дэвшигчдийг халуун дотноор хүлээж авав.МАХН-аас УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Батхуяг хуульч төрийн удирдлагын менежер мэргэжилтэй бөгөөд оюуны өмчийн газар, Соёл спорт аялал жуулчлалын яам, Монголын олон улсын ба үндэсний арбитрын шүүхэд шүүгч, Шадар сайдын зөвлөх зэрэг олон алба хашиж байсан туршлагатай сэхээтэн төдийгүй нутгийн унаган хүүхэд гэдгийг иргэд хэлж байлаа. Иргэдийн хувьд МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөндлөн тэнхлэгийн Ховдоос Чойбалсан хүртэлх мянганы төмөр зам Улиастайгаар дамжих бол босоо тэнхлэгийн төмөр зам Завханы Арц суурийн боомтоос Шивээ хүрэнгийн боомт хүрнэ. Тиймээс Улиастай хот дэд бүтэц сайжирч хөгжих боломжтой. Ингэснээр Улиастай хот 150 км цаг хурдлах хурдын галт тэргээр нийслэлтэй холбогдоно гэдгийг ярилаа. Мөн ахмад настан, эх хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдын эрүүл мэндийн асуудлыг төрөөс хариуцдаг тогтолцоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авдаг, газар тариалангийн салбарыг дэмжих “Тариалангийн банк” байгуулахыг дэмжиж байгаагаа намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандан хэлж байв. Завхан аймгийн өндөр настан Б.Энхтөр “Улс төрд шинэ залуу, шинэ боловсон хүчин гарч ирэх цаг нь болсон. Өнгөрсөн хугацаанд албан тушаалын наймаа, хээль хахууль нэмэгдсэнээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Манай аймагт нэр дэвшиж байгаа Б.Батхуяг Соёлын хуулийн төслийг шинэчлэн гардаж бичсэн, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн эхийг бичсэн мундаг залуу юм билээ. Д.Балдан-Очир УИХ-ын гишүүн байхдаа малчдыг дэмжсэн олон хууль санаачилж хэрэгжүүлсэн төрд төлөөлөх хүний нэг яах аргагүй мөн. Тиймээс МАХН-ын нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ гэж бодож байгаа. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байгаа, эдийн засаг хямарсан, түүхий эдийн үнэ унасан хэцүү үед Хөгжлийн хувьсгал хийхийг дэмжиж байна” гэлээ. Энэ үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Улс эх орон маань сүүлийн хэдэн жилийн хугацаанд маш их турж эцжээ. Асуудлыг ганц хоёр хүнд тусалснаасаа бус нийт ард түмэнд тусалснаараа шийднэ. Та сонгуульд хайнга хандах юм бол хайнга бүрдсэн төр ард түмний асуудлыг шийдвэрлэхгүй. Тиймээс МАХН төрөөс оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар бүрэн хариуцах, Жаргалын найман хот байгуулах, чинээлэг дундаж өрхийг нийгмийн олонх болгох, эрүүл мэндийн хамгаалалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийг тэтгэх цахилгаан станцыг барина.Та бүхний сонголтоос та бүхэн хожих ёстой. Монгол хүн нэг бүрийн хожил бол Монгол Улсын хожил байх болно. Улсаараа хожихын тулд зургадугаар сарын 29-нд зөв сонголт хийх чухал шүү. Солонгос руу зугатаж биш Монголдоо үлдэж амьдрах хэрэгтэй байна” гэдийг онцоллоо.

Эх сурвалж: МАХН-ын сонгуулийн төв штабаас бэлтгэв.


URL:

Сэтгэгдэл бичих