Монголын төр хэдийнээ дампуурчихаад байгааг дахин нотоллоо

17f716026d809c99bigӨчигдөр орой 22:00 цагаас MN-25 сувгаар “Хэлэлцүүлэг-2015″ нэвтрүүлэгт оролцлоо. Сэдэв нь “Монголд хууль яагаад хэрэгждэггүй вэ?” Одоо 11:15 цагаас давтах гэж байна.
МАНАН-гийн нөлөө бүхий лидерүүд болох МАН-ын Ня.Энхболд, АН-ын Х.Тэмүүжин, ИХН-ын Батын Батбаатар нар оролцлоо.
Энэ ярилцлагаас энэ 26 жилийн МАНАН-гийн засаглал Монголын төр хэдийнээ дампуурчихаад байгааг дахин нотоллоо. Төрийн үндсэн 3 үүрэг л байдаг.
1. Иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах
2. Иргэдийн амьжиргаа амьдралыг хангах (эрүүл мэнд, боловсрол, орох орон, өмсөх хувцас, идэх хоол, ажил орлого гм)
3. Шударга ёс & хууль цаазат ёсыг сахиулах
Эдгээрийг хангаж чадахгүй бол “төрийн дампуурал” (failed state) гэж нэрлэдэг. Манай төр дампуурсаан.
Бидний сэдэв сүүлийнхэд нь хамаарна. Эдгээр хүмүүс Монголд хууль үйлчилдэггүй, хуульт шударга ёс байхгүй, улс төрийг хууль, зарчмаар биш, зөвшилцөл ( хуйвалдаан)-өөр хийдгээ хүлээн зөвшөөрлөө. Бүхэл бүтэн 26 жил болчихоод одоо ийм юм яриад зогсож байгаа нь үнэхээр харамсалтай. Ийм нөхдүүдэд өөрсдийн хувь заяагаа даатгаад явж байсан гэдэг үнэхээр харамсалтай байлаа.
- Ард түмэн айдастай (гэр бүлийн хүчирхийлэл, осол аваар, гэмт хэрэг гаарсан) байна!
- Ард түмэн ядуу, өр зээлэндээ баригдсан байна!
- Ард түмний төлөө хууль гэж алга, хууль зөвхөн эрх мэдэлтнүүдийн төлөө үйлчилж байна.
МАНАН ДЭГЛЭМ=ЯЛЗАРСАН ТӨР
БИДНИЙ ТӨР ЯЛЗАРСАН, ОДОО ТҮҮНИЙГ ГЭРЭЭСЭЭ ГАРГАЖ ХАЯХ Л ҮЛДСЭН!!

 

Бадраагийн Санжаажав

https://www.facebook.com/sanjaajav/photos/a.166890307042013.1073741828.166818580382519/192514901146220/?type=3&theater

 


URL:

Нэр: ТАМХИЧИН Огноо: 21 June 2016

ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭС АЛЬ ХЭДИЙН САЛАХ ЦАГ БОЛЖЭЭ ТЭГЭХГҮЙ БОЛ ХУЖААНУУД ТӨРИЙГ ЭЗЭЛЛЭЭ ТӨРИЙН ОРДОНД ХУУРАМЧ ДИПОЛМТОЙ ХҮН РЕФЕРЕНТ ХИЙГЭЭД БАЙЖ БАЙНА ШДЭЭ КАНДИТАТ НАУК ГЭСНЭЭ ЯМАР СЭДВЭЭР ХАМГААЛСАН БЭ ГЭХЭЭР ХЭЛЖ МЭДЭХГҮЙ ЭДИЙН ЗАСГААР ГЭЭД СУУЖ БАЙНА ДАА АААН

Сэтгэгдэл бичих