“Марубени “Тавантолгой цахилгаан станц төсөлд нэг тэрбум ам.доллар оруулна

2g5f0gaga05521c08t8jnr1g94Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ. Гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, эх үүсвэр, татварын орчны тоггворжуулалт, эрхийн хамгаалалтын асуудал, хөдөлмөр эрхлэлт, сургалт; Засгийн газрын болон хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, ус хангамж зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг тусгасан байна. Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлттэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Тавантолгой цахилгаан станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы “Марубени” корпорац шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.доллар, үүний 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, үлдсэн 70 нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татах зээлийн эх үүсвэр байх аж. Тавантолгой цахилгаан станц нь 450 мВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь “Оюутолгой” ХХК байх юм. Оюутолгой, түүний толгой компани болох ‘Туркойз хилл” тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа билээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН

URL:

Сэтгэгдэл бичих