У.БОЛД ГЭГЧ ТУУЛЫН ЭРЭГ ДЭЭР ОЛОН ДАХИН БУУДАЖ ТАНХАЙРСАН ГЭНЭ
Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр энэ сарын 17-ны өдөр нөгөн эр 10-аад удаа буугаар бууджээ. Үүнийг цагдаагийнхан нууцсалсан тухай Өнөөдөр сонинд өгүүлжээ. Тэрхүү буудагч нь олноо “Доён” гэгддэг У.Болд гээч байсан хэмээн бичиж.
Түүнийг буудахад ойр орчимд нь байсан хүмүүс “Нэг согтуу эр цагдаа, цэргийнхний хэрэгцээнд ашигладаг Макаров маркийн гар буугаар хэд хэдэн удаа буудаж тэнд байсан хүмүүсийг айлгаж ичээсэн” гэжээ.
Хан-Уул дүүргийн цагдаагийнхан дуудлагаар ирж түүнийг авч явсан ч саатуулалгүй сулласан гэнэ. Ийнхүү буудаж танхайрсан У.Болд гэгч нь өмнө нь томоохон ноцтой хэрэгт орооцолдож явсан “сайн эр”-чүүдийн нэг болох тухай ч өгүүлжээ.
М.Баатар
GEREG.MN
URL: