Оймсоор шүүсэн “цэвэр ус”

1466466358_1466134899_13423883_1316891571671553_1469428010116323493_nБаянзүрх дүүргийн X хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Спа ватер” ХХК-ийн цэвэр усны үйлдвэрт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид шалгалт хийжээ. Иргэний өгсөн гомдлын дагуу хийсэн уг шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь бүртгэлгүй, гүний худгаас шууд савлан худалддаг, усаа шүүхдээ зориулалтын шүүлтүүрээр бус, ус шахдаг цоргонд нь оймс угласан байжээ. Түүнчлэн тоног төхөөрөмжийн эд анги зэвэрсэн, бэлэн бүтээгдэхүүний агуулахгүй, түүхий эдээ тавих тавиургүй, хана, шал нь эвдэрч, хөгцөрсөн байсан гэнэ. Тэр ч бүү хэл, таван литрийн усны саваа угааж, цэвэрлэдэггүй, баллоны цэвэрлэгээ хангалтгүй зэрэг маш олон зөрчил байсан аж.

 

 

 

 

Ариун цэврийн өрөө нь ажилладаггүй, гар угаах ч газаргүй, хогоо ил задгай овоолсон, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаггүй нь ч шалгалтаар тогтоогдсон байна. Тиймээс Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10.9.7, Хүнсний тухай хуулийн 19.1.2 дахь заалтыг үндэслэн “Спа ватер” ХХК-ийн үйл ажиллагааг энэ сарын 16-наас эхлэн зөрчлийг бүрэн арилгах хүртэл түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн тус үйлдвэрийн “SPA” цэвэр усыг хэрэглэхгүй байхыг нийслэлийн мэргэжлийн хяналтыг газраас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих