Өнөөдрийн зурхай /2016,06,21/
Аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын зуны дунд хөх морь сарын 16. Зургаан цагаан мэнгэтэй, суулга одтой, хөх нохой өдөр. Ангараг гараг. Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Өдрийн барилдлага: Үхэх. Шүэтн барилдлага: Хүрэлцэхүй. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Та өөрийгөө чөлөөт хүн мэтээр төсөөлнө. Энэ нь таны ханьд таалагдахгүй бөгөөд удахгүй үүнээс болж маргаан дэгдэж магад. Хэлэлцээр хийх болон ажил хэргийн уулзалт, харилцаанд таагүй өдөр. Гэхдээ таны тэсвэр тэвчээр, хөдөлмөрлөх онцгой чадвар өнөөдрийн таагүй хандлагыг саармагжуулж чадна. Хэдий тийм аливаа ажилд дарга удирдлага, ивээн тэтгэгчийн дэмжлэгийг авна гэж горьдох хэрэггүй. Хатуу чанд сахилга бат нь хүүхэд хүмүүжүүлэх үндсэн хэмжүүр байна. Заримдаа тэдэнд өөрсдийнхөөрөө байх боломж олго.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр ажил хэрэгч хүмүүст ажлаа амжилттай явуулах, ирээдүйд бий болох хөрөнгө оруулагчтайгаа харьцаагаа бэхжүүлэх, санхүүгийн бичиг баримтуудад гарын үсэг зурах зэрэг өргөн боломжууд гарна. Та энэ боломжийг алдахгүй байж, өөртөө хэт ачаалал өгөн ажиллахгүй байхыг зөвлөж байна. Ойр дотнын хэн нэгний эрүүл мэнд эсвэл өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулаарай. Сэтгэл санаа хямрах, өвчин эсвэл сэтгэл хөдлөлийн таагүй байдал үүснэ. Эсрэг хүйстэнтэйгээ шинэ холбоо үүсгэхээс татгалз.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр аливаа ажил хэрэг, төлөвлөгөөндөө дотны хүмүүсийн зөвлөгөө тусламжийг ав. Зорилгодоо хүрэхдээ шийдэмгий бай. Бие бага зэрэг тавгүйтэж болзошгүй. Биеийн хүчний ачаалал, эрсдэлтэй үйлдвэрийн газраас зайлсхий, ялангуяа осолдох аюул өндөр байгаа тул. Энэ өдөрт хуучин найз нөхөд болон танилуудаасаа тасласан харилцаагаа дахин сэргээж, тэдэнтэй уулзах хүсэл ихэд төрнө. Өнөөдөр олсон өвчин удаан, архаг шинжтэй болно. Үс засуулахад муу өдөр. Толинд буу хар. Хүнд хоол хүнс бүү хэрэглэ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өдөөн хатгалга бүдүүлэг, ичгүүргүй байдалтай өдөр. Бодол санаа, оюун ухаан, гэр орноо цэвэрлэхэд таатай. Ямар ч шинэ зүйлд бүү итгэ. Алдаа бүү гарга. Бүү төөрөлд. Ачийг бачаар бүү хариул. Өөрийн ажил хэргээ тайван явуул. Өнөөдөр та алдаа гаргаж, тэнцвэртэй байдлаас гарч мэднэ. Мөн таагүй мэдээ авч, сэтгэл санаагаар унаж, муу талруугаа эргэнэ. Хувийн амьдралын асуудлууд гарч, хөрш, төрөл садан, найзуудын зүгээс таагүй байдал ирнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Энэ ордныхоны сэтгэл эмзэг байна. Юм бодолгүй хэлсэн жаахан үгэнд ч тэр эмзэглэнэ. Мөн ходоод нарийн гэдэсний өвчин тусч болзошгүй. Сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Хоол хүнсний чанарт анхаар. Хугацаа нь дууссан болон лаазалсан бүтээгдэхүүн бүү хэрэглэ. Жимсний шүүс сайн уу. Дээд байгууллагуудтай харьцахад таатай өдөр. Энэ ордныхонд шинэ ажилд томилогдож магадгүй. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй. Шинэ албан тушаалд очихын өмнө өөрийн хүч боломжийг, эрүүл саруулаар дүгнэхийг зөвлөе.
ОХИН (8/23-9/22)
Нэгэн хайлтаар зорилгодоо хүрэх сэтгэл санааны урам зориг ихтэй байна. Илүү зүйлээсээ ангижрахад таатай. Тохиолдлын хүмүүстэй харилцаа холбоо бүү тогтоо. Өөрийгөө болон эргэн тойрныхныгоо өөрчлөхөд хүнд байвал хувь заяандаа бүү гутар. Сэтгэлийн сөрөг хөдлөлтэйгөө тэмц. Нөхцөл байдлыг ямар нэгэн аргаар өөрчлөхийг хичээ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Аливаа зүйлд сонирхол ихтэй байж мэдээллийг хялбар хүлээж авах чадвараараа ялгарна. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Ихэнх нь хүнд шийдвэр гаргана. Гэхдээ энэ нь буруу шийдвэр байх болно. Сонирхолын хүрээ өргөснө. Хэд хэдэн сургууль эсвэл дамжаанд нэгэн зэрэг сурахыг үгүйсгэхгүй. Дотны хүмүүсийнхээ санхүүгийн дэмжлэгт найд. Бизнесийн уулзалт олон шинэ санаагаар дүүрэн байна. Хүсэл сонирхол нэр хүндээ хамгаал, харин яаж хамгаалах нь таны дур.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Идэвхтэй шургуу байх өдөр. Та өөрийн сонгосон салбартаа удирдагч байхын тулд бүх хүчээрээ тэмцэх болно. Та чөлөөт үзэлтэй ер бусын өгөөмөр, тиймээс эргэн тойрны бүх хүмүүс таныг чангаар магтацгаахыг хүснэ. Танд нарийн мэдрэмж, эв дүй, даруу зан дутагдаж байна. Энэ тал дээр анхаар. Эс бөгөөс эргэн тойрныхоо хүмүүсийг танд атаархаж, далд явуулга хийж сөргөлдөхөд хүргэнэ.
НУМ (11/22-12/21)
Сонин хачин мэдээ сонсох эсвэл ашигтай ажил хэргийн мэдээлэл авах зэрэг сонирхолтой үйл явдлууд өрнөнө. Найз нөхдийн уулзалт, тоо томшгүй ажил хэргийн харилцаатай өрнүүн өдөр. Хайртай хүнтэйгээ харьцахдаа сэтгэлээ барих хэрэгтэй. Ивээн тэтгэх ба толгойлогч зан нь түрэмгийллийг санагдуулж болно. Том хэмжээний маргаан гарч болзошгүй байна. Шинэ сонин мэдээ сонсож магадгүй, энэ нь том, таатай өөрчлөлтүүдийг хувийн амьдрал болон мэргэжлийн хүрээнд дагуулж болно. Ажлын орчин үеийн арга барил, тавилгынхаа байрлалыг өөрчлөх зэрэг санаа, санаачлага гаргахад тохиромжтой.
МАТАР (12/22-1/19)
Урагш муутай байгаа ажил хэргээ зохион байгуулалтын хувьд шинэчилж эхэл. Олонх нь ирэх долоо хоногт аялалд явна. Энэ аялал таны төлөвлөгөөг өөрчилнө. Яарч сандралгүй түргэн шуурхай хөдөл. Хамгийн гол нь эргэж бүү хар. Энэ нь таны сэтгэлийг сэргээж өгнө.
ХУМХ (1/20-2/18)
Төвлөрсөн ажил түргэн амттай дуусахыг од эрхэс зааж байна. Хайрттайгаа зөрчил маргаанд хүрэх магадлал өндөр байна. Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэхэд маш их хүч, цаг шаардана. Энэ өдөр дарга эсвэл нэр нөлөө бүхий ивээн тэтгэгчтэйгээ албан ёсны уулзалт хийхийг төлөвлөх хэрэггүй. Маргалдах болон хоосон ярианаас зайлсхий. Хамтрагчийн гэнэтийн үйлдэл таны материаллаг байдал эсвэл нийгмийн байдалд сөргөөр нөлөөлж мэднэ. Аливаа аялал, хичээл сурлагад таагүй цаг үе. Халдварт өвчин тусч болзошгүй. андуул.
ЗАГАС (2/19-3/20)
Төрийн болон шүүхийн байгууллагад хандахад тохиромжгүй. Гэрээ хэлэлцээр бүтэхгүй эсвэл таны тавьсан нөхцлөөр явагдахгүй. Материаллаг, хуулийн санхүүгийн асуудлаар эрсдэлтэй алхам бүү хий. Банкнаас зээлэг бүү ав. Даатгалын компанитай бүү орооцолд. Ер нь байгаа боломжоо шавхаж ашигла. Энэ өдөр биеэ эрхтэнд муугаар нөлөөлөх хорт зуршлуудаас хол бай. Жишээ нь архи уух, тамхи татах гэх мэт. Хайр сэтгэлийн хувьд хайртай хүнтэйгээ үл ойлгоцолд хүрж болзошгүй тул харилцаагаа анхаараарай.
URL: