12 ОХИНЫГ ГЭРТЭЭ ХОРЬЖ ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙЖЭЭ
АНУ-ын Пенсильвани мужийн иргэн 51 настай Ли Каплан байшиндаа 12 охиныг хүчээр байлгаж хүчирхийлдэг байсан нь тогтоогдож баривчлагджээ. Капланы хөршүүд түүний байшинд хачирхалтай үйл явдал болоод байна гэж цагдаагийн газарт мэдээлснээр тус аймшигт хэрэг олны өмнө ил болсон байна. Цагдаагийнхан түүний гэрт ороход зургаан сартайгаас 18 нас хүртэл 12 охин олдсон байна. Тэдний хамгийн хөгшин хохирогч /одоогоор нэрийг нь дурдахаас цагдаагийнхан татгалзаж байгаа/ гурван настай болон зургаан сартай хоёр хүүхдийн эх болжээ. Тэрбээр хүүхдүүдийнх нь эцэг Каплан гэдгийг цагдаагийнханд хэлсэн байна. Охины эцэг, эх Капланд төлөх ёстой байсан өрнийхөө оронд охиноо өгсөн аж. Каплан охиныг 14 настай байхад нь анх бэлгийн харилцаанд орсон хэмээн цагдаагийнханд мэдүүлсэн байна.
URL: