Сайн нэр дэвшигч, сайн сонгогч
Өдгөө улстөрчид өөрсдийн ил ба нуугдмал сайн талуудаа уудлан гаргахын тулд ам хэлээ уралдуулан ярьцгаах ажээ. Гэхдээ лам хүнд бүрх малгай зохидоггүйн үлгэрээр өөртөө зүүж орхисон “сайн” талууд нь уул хүнтэйгээ зохицохгүй байх нь элбэг. Бас тойргийнхоо онцлогтой уялдахгүй байгаа нь ажиглагдана. Харин Баянгол дүүргийн хувьд нэр дэвшигчид, сонгогчдын зохицолдлогоо нь яв цав таарч уу гэмээр харагдана.
Бүтэн дөрвөн жил завсар зайгүй бүтээн байгуулж, босгож, хөгжүүлсэн энэ дүүргийнхэн нэр дэвшигчиддээ ам сайтай байна. Нөгөөдүүл нь ч нүүр бардам хийсэн ажлаа танилцуулж, дараагийн “Үүрэг даалгавар”-аа сонгогчдоосоо авч явна. 2012 онд УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдсон гишүүд, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, БГД-ийн Засаг дарга Д.Оросоо зэрэг салбар салбартаа нөлөө бүхий эрхмүүд багтсан нь өнөөдрийн их бүтээн байгуулалтын үндэс суурь болсон нь ойлгомжтой. 2016 онд энэ бүрэлдэхүүн илүү хүчирхэгжиж “Шийдлийн баг” болон гарч иржээ. Энэ бүрэлдэхүүний сонирхол татам гишүүн бол УИХ-ын дарга З.Энхболд. Энэ сонгуульд Ардчилсан намын даргын хувиар намаа ахлан оролцож байгаа түүнийг дараагийн Ерөнхий сайд, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн гол фаворит гэж үздэг.
Үнэндээ АН-д ч, МАН-д ч түүний зиндааны хүчтэй лидер ховор байна. Түүнээс өөр сул лидер байсан бол өнөөдөр Тавантолгой ард түмний өмч хэвээрээ үлдэх байсан гэдэг нь эргэлзээтэй. Нэг намын гэхээсээ нийт үндэстний лидерийн зиндаатай хүчирхэг улстөрч “Шийдлийн баг”-т орж ирснээр хэн хожих вэ, Баянголчууд л хожно. УИХ-ын дарга, цаашилбал Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн зиндаанд яригдаж байгаа энэ эрхэм хийе гэснээ, хэлснээ хийж байж санаа нь амардгийг өнгөрсөн дөрвөн жилд өрнөсөн үйл явдлууд хангалттай харуулсан. Тиймээс Баянголчууд “Сайн нэр дэвшигч”-тэй таарлаа. Одоо “Сайн” сонголтоо хийж, “Сайн хашаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан” зэрэг Сайн” гэх тодотголтой хөтөлбөрүүдийн үр шимийг л үзэх үлджээ. Нэг талаар Баянголчууд их азтай юм. Бас их хариуцлага үүрч “Сайн сонголт” хийх хэрэгтэй болжээ.
Эх Сурвалж: Баянгол дүүргийн ардчилсан нам
URL: