“Рио 2016” олимпийн наадмын тасалбар худалдаалах цэгүүд ажиллаж эхэллээ

5c8d14_Rio-2-Olympics-2016-HD-Wallpaper-02151_x974_700x700Өнөөдрөөс /06.20/ -ноос эхлэн Рио Дэ Жанеро хотод “Рио 2016” олимп болон Пара олимпийн наадмын тасалбар худалдаанд гарсан байна.  Албан ёсны хоёр цэг нээгдэж байна. Тус цэгээр Бразилийн болон бусад орны ямар ч иргэн үйлчлүүлэх боломжтой юм.

Гэвч  албаныхны мэдээлснээр үзэгч сонирхогчид интернэт үйлчилгээ ашиглан аль хэдийн тасалбарын талаас илүү хувийг захиалчихсан  байгаа юм. Мөн энэ долоо хоногийн сүүлээр хөлбөмбөгийн тоглолт болох Сан Пауло, Бело Хоризонтэ,Саливадор, Бразилла, Манаус  зэрэг  хотуудад нийт 30 салбар бүхий тасалбар борлуулах цэг ажиллах юм байна. Үүнээс гадна дамын наймаанаас сэргийлэн нэг иргэнд 18 дээш тасалбар худалдаалахгүй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих