“УЛАНГАССАН АРДЧИЛЛАГЧИД”
/Цаазын ял сонссон хүн л яг ийм болдог юм гэнэлээ. Өнөөгийн эрх баригчид тиймдээ туллаа./
Улс орон уруудаж, хүн ард өлбөрч байгаагийн хариуцлагыг хэнтэй тооцох вэ? гэдгээ энэ хүмүүс чинь аль хэдийн шийдчихсэн байгаа. Сүүлийн дөрвөн жил нам, төрийн удирдлагыг хууль бус замаар булааж аваад дарангуйлал тогтоосон Зандаахүүгийн Энхболд, Засгийн газрын хоёр тэргүүнтэй л хариуцлага тооцно. Эдний гар хөл бологч олон бий. С.Эрдэнийн Бат-Үүлээс эхлээд!
Ард түмэн эдэнд л эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. З.Энхболд л гэхэд алхам тутамдаа эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь нууц биш. Намых нь зүтгэлтэн, гадаадынхан оролцсон хурал дээр шивэртэй оймс чулуудсан. Саяхан сонгуулийнх нь нээлтийн цуглаан дээр нэг нөхөр “Та нар хар машинаар л луйвардахгүй бол өөр юугаар ялдаг юм! гэж хэлээд хань хамсаатанд нь зодуулж хүнд байдалд орсон байна билээ. Намынхан нь бол бараг л өдөр болгон эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Тэдний эсэргүүцлийг дарахын тулд саяхан шударга үнэнч Цандэлэг нарын зургаан гишүүнээ Ардчилсан намаас хөөсөн байна билээ. Эдний цаана мянга мянган шударга гишүүн залуучууд бий. Тэднийг бүгдийг хөөж, харгислаж чадах уу? “Улангассан ардчилагчид” дахин дөрвөн жил Монголоо дээрэмдэж идэхийн тулд сонгуульд хэрэглэж болдог л бүх луйварыг хэрэглэж байна. Хамгийн аймшигтай нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа!
Гэнэтхэн Үнэт цаасны бүх хууль дүрмийг зөрчөөд Засгийн газар маань хувьцааны 30 хувийг арилжааны банкуудаар дамжуулан бэлэн мөнгө хэлбэрээр тараах болчихлоо.
Сонгуулийн санал худалдан авахын тулд хийж байгаа “улангассан” шоу. Өөрсдийнх нь гаргасан хууль дүрэм бий. “Сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараахгүй” гэж. Үнэхээр ард түмнээ бодсон төр, засаг байсан бол өнгөрсөн дөрвөн жилд юу хийж байв? “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг байтугай бүгдийг нь хууль номынх нь дагуу тараагаад өгчих мөнгө, боломж байсан. “Бүсээ чангал!” гэж загнасаар дөрвөн жилийг өнгөрөөчихөөд сонгуулиас ганцхан сарын өмнө бэлэн мөнгө тараах болж гэнэ. 300 мянган төгрөг гэж нэрлэсэн боловч зуу зуугаар нь таслаж байгаа. Сүүлийн 100-200 мянган төгрөг бол зүгээр л луу унжина гэсэн үг. Эд ялагдвал гарч зугтаана. Юун хувьцаа, хуйхтай толгойгоо л авч гарахыг бодно шүү дээ. Америкийнхаа тооллогын хар машинд “Авралын программ” суулгаж чадвал, бараг зуун хувь ч ялчихаж чадна. Гэвч ард түмэн энэ луйварыг зүгээр хараад суухгүй биз.
Ард түмэн минь, хувьцаа гэдэг чинь худлаа юм шүү. Энэ эрх баригчдын санал худалдаж авах гэсэн бэлэн мөнгө. Энэ мөнгөний ард та бидний хөлс, цусаар, ирээдүйн хүмүүсийнхээ амь амьдралаар дэнчин тавьсан цаасан мөнгө хэвлэж байгаа гэдгийг бүү мартаарай. Хүмүүс бас “Эрх баригчид оффшор бүсэд нуусан мөнгөнийхөө өчүүхэн хэсгийг оруулж ирж байгаа нь энэ” гэх тохиолдол ч тааралдаж л байна. Юутай ч энэ бол сайн сайхны өглөг биш, “цустай мөнгө” гэдгийг эрхбиш ойлгоосой.
Хувьцаа гэдэг юмыг чинь хэн нэг дураараа хүн, тухайлбал Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд нар дээшээ тэнгэр рүү харж байгаад мөнгө болгочихдог юм биш. Олон улсад, тэр дундаа Монголд, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааны дагаж мөрддөг хууль дүрэм бий. Эдгээр хууль дүрэм нь хувьцаагаа бэлэн мөнгө болгож хэрэглэх, эсвэл өөр төрлийн хувьцаагаар арилжаалах, солих, мөн өөр хувьцаа худалдан авах, хадгаламж үүсгэх зэрэг бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг. Хуулийн дагуу зохицуулдаг байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, түүний харьяа байгууллагууд юм. Гэтэл Ерөнхий сайд эдгээр байгууллагадаа мэдэгдэлгүй сонгуулийн өмнө зарлаад, арилжааны банкуудаар бэлэн мөнгө тараалгачихсан байгаа юм даа. Хууль зөрчсөн энэ үйлдлийг таслан зогсоохоор зарим байгууллага, хүмүүс шүүхэд хандсан байна билээ. Олон хүн З.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шүүхэд өг гэж мэдэгдсэн. Зөв шүү дээ. “Сонгуулийн өмнө бэлэн мөнгө тарааж болохгүй” гэж хууль гаргачихаад, эсрэг нь бусдыг уриалан дуудаж байгаа хүмүүс, сонгуульд өрсөлдөх битгий хэл огцорч хариуцлага хүлээмээр юм даа. Шүүх, цагдааг харж л байя.
Энэ сонгууль, үхэл зовлон, нус нулимс, луйвараар эхэлсэн. Одоо, бүр аймшигтай байдлаар үргэлжилж байна. Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гэгч эмэгтэй шившигээ дэлгэлээ. Монгол төрийн ордонд архи ууж, тамхи татан, агсам согтуу тавин ямар ичгүүртэй харагдав. Төрийн ордонд, эмэгтэй хүн ингэж танхайрч болдог юм уу. Ардчилсан намынхан ч эрээ цээрээ алдаж дээ. Их муухай харагдаж байна. Манай траншейны согтуу авгай шиг. Би Монголын парламентыг 10 сурвалжилсан. Тэр үед төрийн ордонд согтуу түшээ байтугай, согтуу хүн ганцыг ч олж хараагүй. Төрийн ордон чинь архи оруулахыг хатуу хориглодог, гадна хаалга бүр дээр нь цүнх нэгждэг биз дээ. Тэгтэл архи оруулах нь бүү хэл согтоцгоогоод эмэгтэй түшээ нь агсам тавьж суудаг, арай л дэндсэн хэрэг. Эрэгтэйчүүдээс Н.Батбаяр чуулган дээрээ согтуу агсам тавьж байсан бол одоо эмэгтэй түшээ нь булайгаа дэлгэлээ. Сүүлийн дөрвөн жилд Монгол төрийн ордон архины мухлаг болсон юм шиг харагдаж байна. Би, Эрдэнэчимэг гишүүнийг эрхбиш соёлтой хүн байна, дутагдлаа хүлээж, ард түмнээсээ уучлал гуйн, өрсөлдөж байгаа тойргоосоо нэрээ татах юм бодож байлаа. Тэгсэн чинь булайгаа бусад руу чихэж, 50 саяын авлигаа ч илчилчих шиг боллоо. Маш нарийн шалгах хэрэгтэй юм.
Тэгээд бас Монголын гурван шударга иргэнийг энэ үйлдэлдээ хамааруулан ноцож. Миний төдийгүй, Монголын ард түмний хайрлаж хүндэлж явдаг шударга хүмүүс УИХ-ын гишүүн эмэгтэй Г.Уянга, хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт, шударга сэтгүүлч Б.Алтаншагай нарыг энэ бусармаг явууллагадаа чирч, зурагтаар ямар муухай мэдэгдэл хийв?! Энэ гурван хүн Л.Эрдэнэчимэгийн бузар булхайг газар дээр нь аваад тараачихаж. Болж байна. Захиргаагүй юм шиг загнаж байгаа энэ олигархиудыг ингэж л газар дээр нь барих хэрэгтэй. Би ч, ийм балиар юмтай таарсан бол зургийг нь авч хэвлэл мэдээллийн бүх хэрэгслэлээр цацна. Ийм эмэгтэйчүүдээс болоод монгол эмэгтэйн нэр хүнд унаж, ард түмэн итгэл алдраад байгаа юм. Л.Эрдэнэчимэгийн болчимгүй ажиллагаа ганц энэ биш, Сонгинохайрханд утасны нэгж тараалаа гэж байнга л хэл аманд орж байдаг шүү дээ. Хэн бэ? гэдгээ, Архи, Тамхины эсрэг хуулийн ард ямар баг өмсөөд явж байсан бэ гэдгээ Монголын ард түмэнд, сонгогчиддоо харууллаа. Ардчилсан намд ийм архичин, тамхичин, авлигачин хүүхэн байдаг юм байна, тэднийхээ толгойг илээд, шударга гишүүдээ хөөгөөд байдаг юм байна гэдгийг олон түмэн ухаарах шиг боллоо.
Төрийн ордонд үүрлэсэн бузрууд, бидэнд болохоор “мөнгө байхгүй” гэчихээд архидаж заваарч байдгийг ганц удаа ч болов баримтаар гаргаж тавьсан Г.Уянга, Х.Бат-Ялалт, Б. Алтан-шагай нарт монголчууд баярлаж байгаа шүү. Тэр идээ бээр болсон толгойн талыг тасдаж хаяхад та нарын тусдэмлих байна.
Энэ хэрэг явдлыг зориуд улс төржүүлэн Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас өрсөлдөж байгаа жирийн иргэн Н.Учралыг хүртэл хутгаад авсан байна. Учрал бол, хөдөлмөрч, шударгаараа нэрд гарсан Ням-Осорын хүү. “Их Засаг” дээд сургуулийн захирал Ням-Осорыг танихгүй хүн бараг байхгүй биз. Түүний хүү Учрал гэж эрдэмтэй бол эрдэмтэй, ажилсаг бол ажилсаг, шударга бол шударга залуу бий. Гэмгүй хүнийг тэгэж, бусармаг зүйлдээ хутгаж яах нэв дээ.
Цагдаа, хуулийн байгууллага хэнийх нь талд үйлчлэхийг олон түмэн ширтэж байгаа.
Өнөөдөр, зүсээ хувилгасан ардчилагчид, тэдний ивээлд багтаж байгаа цагдаа, хуулийн байгууллагынхан зөвхөн эрх баригч намд үйлчилж байгаа нь олон баримтаар илэрч байна. Би хамгийн ойрын, жижигхэн баримт авъя. Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн Дорноговь, Говьсүмбэрийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Г.Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны ажил саяхан нээлтээ хийсэн. Г.Ганбаатар бол Дорноговь аймгийн ИТХ-ын даргаар сүүлийн жилүүдэд ажилласан хүн. Тэгсэн чинь сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг зориуд Улаанбаатар-Замын-Үүдийн засмал замд тулгаж байрлуулаад зам дээр цагдаа зогсоож, зам хааж байгаа юм. Зорчигчид аргагүйн эрхэнд машинаа зогсоож, төрийн цагдаа нь Г.Ганбаатарын сонгуулийн нээлтэд хүмүүсийг оролцуулан, олон хүнтэй нүсэр арга хэмжээ болгож байх жишээтэй.
Улангасчээ! Зул бөхөхийнхөө өмнө нэг бадамладаг даа. Яг л тийм болоод байна. Э.Бат-Үүлийгээ хүртэл ирэх дөрвөн жилд хотын дарга болгон машин ачуулж, хогийн ногоон уутаар мөнгө угаалгаж, гэр хорооллын газрыг дээрэмдүүлж, лааны гэрэлд сүүтэгнэж, мөнгөө булаалган оффшор руу урсгаж, хотын утаа ялгадасны үнэрээр утуулж, биднийгээ “цааш харуулах” юм байх. Харж л байя.
Төрийн сүлд бүзартлаа гэхэд, бурхан тэнгэр харах байлгүй дээ.
Г.ЖАМЪЯН
(Соёлын гавъяат зүтгэлтэн)
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хотын дарга хотод тулгамдаад байсан асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Өнгөрсөн 4 жилд их ч ажил, их ч бүтээн байгуулалт хийсэн. Дараачийн 4 жилд илүү ихийг хийгээрэй.
Уг нь аль 22 жилийн өмнө МАН-ын Энхболд байх даа хийх ёстой байсан ч зарахаа мэдэхээс үүргээ мэддэггүй байснаас хийхээ мартчихсын. Дараагийн 3 нь ч бас адилхан байсан. Харин Бат-Үүл хотын унаган иргэн учраас их хурлын гишүүнээсээ сайн дураараа татгалзаж энд ирээд үнэхээр ихийг хийлээ. Гэхдээ 22 жилд хийгээгүй ажлыг 4-хөн жилд яаж амжих вэ дээ. Тиймээс түүнийг дэмжиж дахин сонгоод өшөө ихийг хийлгэх хэрэгтэй. Тэдний баг энэ 4 жилд үнэхээр сайн байлаа. Баярлалаа.
20 -н жил хийгээгүй ажилийг 4 жил гаруйхан хугацаанд хийсэнийг хараад боож үхэх нь холгүй байгаа хүмүүсийг эрүүл хүмүүс гэх үү өвчтэй хүмүүс гэх үү?
БАТ-ҮҮЛ ДАРГЫГ ХОТЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛООСОЙ. ЗОРИГТОЙ АЛХМУУД ХИЙЖ ЧАДДАГ, ШУДАРГА, ХҮНЛЭГ ИЙМ ХҮН ӨДРИЙН ОД ШИГ ХОВОР БАЙНАДАА ОДОО.
Тав тухтай амьдрах орчинг бҮрдҮҮлж ӨгсӨӨн ӨгсӨн АН-ынхан. Залуу хосууд лизингээр байранд ордог болчихлоо, Гэр хорооллын айлууд дахин тӨлӨвлӨлтӨнд хамрагдаад байраар сольчихлоо, зарим айлууд нь хӨНгӨлӨлттэй зээлээр хашаандаа халуун устай, халаалттай амьдрах боломжтой болчихлоо.
Зорилгоо тодорхойлж түүндээ бат зогсох энэ алхам бүхныг өөрчилдөг
СОХОР ХҮН ХАРСАН Ч ХАМГИЙН ЗӨВ СОНГОЛТ БОЛ БАТ-ҮҮЛ
Бат-Үүл даргаа таныг үргэлж дэмждэг шүү. Бүү шантраарай. Шудрага, үнэнч, хүчтэй бас зоригтой байгаарай. Бат-Үүл даргаа амжилт хүсье!
neg 2 jiliin omno ingeed ywj baisan bol baharhah bailaa songuuli dohohloor shono oroi ywj ntr ulsiin horongiig hvvgiinhee neren deer opp dans neej ntr idej hanaagvi l ym baihdaa
Өмнөх хотын дарга нар юу хийж байсан юм бэ. Ганц ажил хийж Үүл баатрыг муулдаг хҮмҮҮс гэрээсээ гараад нэг алхаад үз дээ.
gants naidwar bol Bat-Uul l bn daa
Ганц нэгхэн ажил биш хэд хэдэн том төсөл хэрэгжүүлж байгаа шүү дэ бат-үүл бол маргаангүй хотын баатар
Газрын наймаачидын хажууд бол хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн
Иргэд нь хариуцлагатай, ухамсартай, дарга нартаа шаардлагаа хүргүүлж чаддаг байхад уул нь болохгҮй юм гэж байхгүй дээ. Иргэд нь дарга нарын боол болчихоод байгаа болохоос уул шугамандаа бол энэ хэд чинь бид нарын боол байх ёстой шдээ. Сүүлийн хэдэн жил Үүл баатар боол шиг зүтгЭлээ. дахиад сонгоод жоохон зүтгүүлчих юмсан
Ажил хийж байгаа хунд алдаа оноо бий . Оноо нь их бгаа шуу ! Тань руу маш их дайр ч бна . МАН 26 жил завсаргуй хотыг удирдсан . Оноодор ч дуургийн дарга нар бна шуудээ . Энэ 4 жил шиг ажиллахгуй яасым бэ . М. Энхболдоо !!!
Яармагын гэрэл янзын болсон байналээ (y)
UMNU N UB-IIG ULSIIN NIISLEL GJ HELHED HETSUU BSN HARIN ODOO L JINHENE UTGAARAA HUGJIJ BH SHIG.
Baga nasnii huuhduuded ulsiin tsetserleg ih ym zaadag sanagddag. Hed heden tsetserlegiig urgutgusun, shineer barisan bnle. Ushuu olon tsetserleg surguuli bariarai.
gudamj talbai tseverhen bolson n atuusni buudluudig yanzalj tutsnuudig zuuj tukiinhni tsaling nemsen batuuliin gaviya shuu dee
hiisen ajlaar ni dvgnewel ene hvn hamgiin sn hotiin darga busad ni yu hiisiin hen zam zasaa hen ni dahin tuluwlultuu ehlvvllee?
Батүүл даргадаа амжилт хүсье
Үүлийн багийг дэмжинэ ээ. Бас гэж их зүйл хийсээн, УБ-д
Setgel bwal 20 garui jil zasaj ynzlaagui zamiig 4hon jiliin hugatsaand zasaj ynzalj boldog l ym bn. 20 garui jil tsewerleegui hur hogiig tsewerlelee. Hotiin dargiin uuregt ajluudiig sain hj bga shv Vvl darga
МАН-ынхан биднийг 22 жил гэр хорооллын бохир, гэрэлгүй гудамж, үмхий автобус, утаатай баар, хагарсан зам, хүнд суртал, хогон дунд амьдруулсныг бүү март!!!
БАТ ҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ӨӨ БАТ-ҮҮЛИЙГ АХИАД ХОТЫН ДАРГА БОЛГОХЫН ТУЛД АН-НЫ БАГИЙХАНГ Ч ГЭСЭН ДЭМЖИЖ БАЙГАА
БолохгҮй, бүтэхгүй байна гээд байдаг зарим хүмүүс болж байгаа зүйлүүдийг яагаад харахгшй байгаам бэ. Та нарын нүд чинь сохорчоо юу. 4 жилийн өмнө хот ямар байлаа одоо ямар сайхан боллоо. Бас бодох л асуудал шүү.
Хогжил дагаж амьдрал сайхан болно доо, дэмжих ч болно! Амжилт!
Бат-Үүлийн гэр хороололд хийж байгаа ажлуудаас дурьдвал ил задгай хог багассан нь илт мэдэгдэж байгаа шүү
Humuus yumiig aygui hurdan martah yumaa sayhan l hot ymar zus tsaraitai bailaa joohon bodoh yum bol uneheer emh zambaraagui ereeber huraawar l yum bsn shde
хотын төвийг будаж өнгөөр хулхидаж гэр хороолллыг архинд умбуулж батүүлийг дахин томилж энэ хогнуудыг татвараар нам дарамталж шүүх цагдаагаар айлгаж зомби болгож оронд нь ардчилсан хужаа нарыг батүүлийн багтай нь өшөө сайн идүүлж чулуудайг нь шулмасан төрөл олтол нь ам руу нь доллар цутгах ёстой.
Урд нь тэгээд хот гоё байсан уу? Эгээтэй л 21 он руугаа орчих шахсан. М.Энхболд ерөнхий сайд байхад хүүхэд ангийн дарга хийж байгаа юм шиг байсан шүү. Одоо юу болох нь уу харж л байя. Энэ гарцан юмнууды нь харахаар сураггүй л амьтас байна даа.