Газрын наймааны мөнгө Ц.Сандуйн дүүгийн ОФФШОРТ БАЙГАА ЮУ

SanduiАрдчилсан намаас нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар тойрогт буюу 4, 5, 26, 27 дугаар хорооноос нэр дэвшигч М.Цэвээн-Очир өчигдөр хэвлэлийн хурал зарлалаа. Тэрбээр нэг тойрогт өрсөлдөж буй нам болон нэр дэвшигчдэд хэд хэдэн шаардлага тавьсан юм. Юун түрүүнд хэрвээ МАН нийслэлийн ИТХ-д олонх болбол хотын даргаар хэнийг сонгохоо ил гаргаж зарлахыг шаардлаа.

Энэ тухай М.Цэвээн-Очир “Ардчилсан намаас ИТХ-ын сонгуульд өрсөлдөж байгаа манай баг ялсан тохиолдолд Улаанбаатар хотыг хэнээр удирдуулахаа тодорхой болгосон. Ингэхдээ Эрдэнийн Бат-Үүлээр ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотыг үргэлжлүүлэн удирдуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл бидний өрсөлдөгч Ардын намын нийслэлийн хороо Улаанбаатар хотыг хэнээр удирдуулахаа огт зарлахгүй, нуусан байдалтайгаар сонгуулийг дуусгах гэж байна.Олны ярьдгаар оффшор байдалд хотын даргад нэр дэвших хүнээ байлгаад байхаар ил гаргаач, зарлаач гэж би нэр дэвшигчийн, бас сонгогчийн хувиар шаардаж байна” гэлээ.

Гэхдээ намын дүрмийн дагуу нийслэлийн Ардын намын дарга Ц.Сандуйг хотын даргад санал болох ёстой. Харин М.Цэвээн-Очир нэг тойрогт нэр дэвшигчийн хувьд, хотын жирийн иргэн хүний хувиар Ц.Сандуйгаас асуух асуулт байгаа гэдгээ энэ зуурт дайв. Учир нь өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2012 он хүртэл 26.9 их наяд төгрөгийн газрыг хууль бусаар олгосон гэдгийг баримтын хамт дэлгэсэн. Газар олгосон олон захирамж дээр тухайн үед нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Ц.Сандуйн гарын үсэг бий. Тиймээс Ц.Сандуйгаас зохих журмын дагуу буюу дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгогдоогүй газар, тэр их мөнгө хаашаа орсныг тайлбарлахыг шаардлаа. Шаардлагын хариуг өнөөдөр 14:00 цагаас өмнө өгөхийг ч сануулав.

Мөн Ц.Сандуйг 26,9 их наяд төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний нийслэлийн газраас олгогдсон албан тушаалтны хувьд газрын наймаанаас олсон мөнгөө дүүгийнхээ нэр дээрх оффшор дансанд хийчихсэн юм биш гэж хардаж буйгаа нуусангүй. Учир нь Ц.Сандуйн төрсөн дүү Ц.Сэргэлэнг Олон улсын эрэн сурвалжлах нийгэмлэгээс оффшорт данс эзэмшдэг монголчуудын нэг гэж зарласан. Бүр дөрвөн данс эзэмшдгийг нь тодорхой болгосон. Иргэд ч газрын орлогоос хотын төсөвт орох байсан мөнгө Ц.Сэргэлэнгийн оффшорт байгаа дөрвөн дансны хооронд холбоо байгаа юм биш биз гэж асууж байгаа. Тиймээс иргэдийн захиасаар энэ талаар тайлбар авмаар байна гэж шаардсан. Иргэдийн эргэлзээг тайлж, журам зөрчин олгосон газрын мөнгө хаашаа ордог байсныг, мөн дүүгийнхээ нэр дээр оффшорт байгаа дөрвөн дансанд ямар орлого шилжсэн эсэх талаар бодитой, баримттай тайлбар өгөхийг хүсэв. Хэрвээ дээр дурдсан хугацаанд хариу өгөхгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжиж хууль хяналтын байгууллагуудад шалгуулах болно гэдгийг ч дуулгалаа.

УЛСААРАА ДӨРВӨН ЖИЛ АМЬДРАХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХААЧСАН БЭ

26.976.042.093.594 төгрөг. Ийм хэмжээний мөнгөөр юу хийж болох вэ. Сургууль цэцэрлэгийн цогцолбор 26000-ыг барьж болно. Улаанбаатар хотод эхлүүлээд байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажилтыг бүрэн дуусгах боломжтой. Эсвэл улсаараа дөрвөн жил амьдрахад хангалттай хүрэлцэхүйц мөнгө. Яагаад гэвэл, 26.9 их наяд төгрөг гэдэг Монгол Улсын дөрвөн жилийн төсвөөс ч давсан том тоо юм. Энэ бол Улаанбаатар хотын 52 жилийн төсөвтэй тэнцэх мөнгө.

26.976.042.093.594 төгрөгөөр өөр олон юм, бүр олон зуу, олон зуун мянган асуудлыг шийдэж болох байлаа. Гэвч Улаанбаатар хотын төсөвт төвлөрч, улаанбаатарчуудын сайхан амьдралд зарцуулагдах ёстой байсан энэ мөнгөнөөс сохор зоос ч иргэдэд наалдсангүй. 2012 оноос өмнө нийслэлд олгосон газрыг зах зээлийн үнээр тооцож үзвэл ийм тоо гарч байгаа юм. Энэ тоог Дэлхийн банкнаас судлаад 2015 онд гаргасан “Монгол Улс: Улаанбаатар  хотын газрын харилцаа ба менежмент” гэдэг тайланд дэлгэрэнгүй дурджээ. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний өртөг бүхий газрыг хотын төсөвт нэг төгрөг ч оруулалгүй бусдад бэлэглэчихсэн. Энэ тайланг Дэлхийн банкны Нийгэм, хот, хөдөө, сэргээн хөгжих асуудал эрхэлсэн газраас Улаанбаатар хотын захиргаатай хамтран 2013-2015 оны хооронд хийсэн судалгаанд тулгуурлажгаргажээ.

Хотын өмнөх дарга нарын үед Газрын албаны дарга, мэргэжилтэн байж дарга нарынхаа газар олгох ажиллагааг гардан хийж байсан хүн бол Ц.Сандуй яах аргагүй мөн. Энэ хүний оролцоотойгоор журам зөрчин олгосон газраас дурдахад 2009 онд Баянзүрх д үүргийн нутаг дэвсгэр Хонхор өртөөний орчим “Туушин” компанид 99 тоот захирамжаар 130 га газар үнэгүй олгосон. Тэр газрын үнэлгээ нь дуудлага худалдааны анхны үнээр тооцоход 14.3 тэрбум төгрөг. “Торгон хэлхээ” компани 9.9 тэрбумаар үнэлэгдэх газрыг Хан-Уул дүүрэгт мөн л “үнэгүй” авчээ. Энэ мэтээр хамгийн үнэтэй хөрөнгийг үн-гүйдүүлсэн баримт олон бий.

 

Х.Тэргэл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Өмнө нь МАН-ынхан зам барьж байна гээд халтуурддаг байлаа ш дээ. Тэгээд л хэдэн сар болоод л ахиад л засдаг байсан. Ард иргэдэд үнэхээр их хүндрэл учруулдаг байсан. Харин одоо ямар болсон байна. Та нар гэрээсээ гараад хар даа.

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Байнга дэмжиж бахархаж байдаг

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Бат-Үүлийг дахин сонгогдоосой гэж хүсэж байна. Гэхдээ багаар нь сонгохгүй бол ганцаараа сонгогдвол хотын дарга болж чадахгүй л байх даа.

Нэр: Anonymous Огноо: 20 June 2016

Сандуй бол маш баян шдээ яаж баяжсан бэ тэр их мөнгөө хаана хадаглуулдаг вэ энэ тухай шалгахад заавал нэг юм дуулджил таараа бараг тэр мөнгөө дүүгийнхаа нэр дээр оффшор нээсэн гэдэг нь үнэн байхаа

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

4 жилийн өмнөх засгийн газруудыг их хэмжээний зээл авч байсан хэдэн зуун сая долраар нь авч байсан. Харин ардчилсан нам гарч ирээд зээл авсанч тэр мөнгөө 4 жилийн хугацаанд улс орондоо хэрэгтэй их бүтээн байгуулалтанд зориулж чадсан юм үр шимийг бид өдөр бүр мэдэрч байхад.

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Tanii gargaj bgaa shiidver bodloguud yer n zuv. demjij bgaa. Minii dotroo bodoj yavdag sanaanuudiig yag l medsen yum shig heregjuuldeg. Medeej aldaa onoo bgaa.

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Бат-Үүлийг хотын даргаар гаргамаар байгаа бол Бат-Үүлийн багийнхныг сонгох хэрэгтэй. Үгүй бол Бат-Үүл ганцаараа сонгогдоод гарч чадахгүй шүү дээ.

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Хэдхэн жилийн хугацаанд хотод хийж болох ажлыг бүгдийг л хийлээ шд. Аливаа ажлыг хийхэд цаг хугацаа ч их орно. Одоо хотын захиргааныхан хийж байгаа үргэлжлүүлж нэг мөр үр дүнг нь үзэх хэрэгтэй.

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Өмнө нь нэг ажил хөөцөлдөх гэж өдөржингөө юм болдог байлаа. Зардал мөнгөний ч гарз ихтэй байсан. Одоо харин нэг цэгийн үйлчилгээ бий болсноор тӨрийн албаны бүх л үйлчилгээг нэг дороос авдаг болсон болохоор ажил хөөцөлдөхөд ч амар, цаг, мөнгө хэмнэдэг болсон шүү.

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Bat-Uul buhniig beldej ehluulsen id dundaa yawaa tiimees uuruur ni duusguulah heregtei

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Өмнөх хотын дарга нартаа хотоо танилцуулаачээ ийм болсныг

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

их сайжирсаан хог ачилт бооод цэвэрлэгээ өмнө нь тэгээд л хаврын салхитай өдөр бол хотын төвөөр хаа сайгүй л уут хөглөрч байдагсан одоо бол харьцангүй гаагуу болсон байна лээ

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Идээд сурчихсан хүмүүс яаж илүү ихийг идэх үү гэж бодохоос биш шунал нь хэзээ ч дарагдахгҮй шүү. МАН-ынхан 22 жил төсвийн мөнгийг идлээ. Ард түмний итгэлийг алдлаа. Хотын газрыг зарж дуусгалаа. Одоо хангалттай.

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

бүх байгууллага шилэн данс хөтөлдөг болчихсон нь таалагдаж байна

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Хотод ганц юм хийж байгаа баатар шүү

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Bat-uuliig ahiad songoh heregtei dahin tolovloltiig duusgaj sain hashaa hutulburiig heregljuulehed bat-uul shg hun l heregtei

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

heleh ugtei hiisen ajiltai bna gedeg shn l da hunii omno am bardam

Нэр: Зочин Огноо: 20 June 2016

Үе үеийн хотын дарга нараас хэн нь Бат-үүл дарга шиг нүдэн дээр харагдах ажил хийсийм бэ.Хэн нь ч юу ч хийгээгүй,нийслэлийн хамаг газрыг л зарж идсэнээс өөр юу хийж байсийм өмнөх дарга нар нь.

Сэтгэгдэл бичих