Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар бороо орно
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар бороо орно.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө сэрүүсч нутгийн зүүн хэсгээр 11-16 градус, нутгийн баруун хэсгээр 7-12 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Өмнөговийн нутгаар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө сэрүүсч 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Bat-Uul Bat-Uul geed gantsaaraa hol yawahgui tiimees bagaar ni demjih heregtei shvv dee
Утааны асуудлыг зүгээр л ярьсаар байсан үе өнгөрч гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн. Өөр олон ажлуудыг хийсэн. Хэлсэн бүхнээ хийсэн байна. Цаашид ч илүү ихийг хийж эхэлсэн ажлаа дуусгаарай.
Би бол ахиад 4 жил хотын удирдлагыг Бат-Үүл даргад өгөөд үзмээр байгаа шүү. Нөгөө талаас иргэд маань жаахан хүлээцтэй баймаар юмаа. Ямар алтан загасны үлгэр бишдээ Хооп гээд тэр доороо шийдэгддэг асуудал хаа ч байхгүй зарим асуудал дээр жаахан харзнах хэрэгтэй. Мөн зарим хотын захиргаанаас давчихсан утаа, эрүүл мэндийн үйлчилгээ, үнийн хөөрөгдөлт, ядуурал, хог боловсруулах зэрэг асуудлыг хэнээс хаанаас шаардах ёстойгоо жаахан боддог баймаар. Надад бол УИХ, засгийн газрын бодлоготой шууд хамаатай юм шиг санагды шүү.
Гэрэл, дахни төлөвлөлт гээд их юм хийж байгаа шүү
Бат-Үүлээс өмнө хотын дарга гэж ямар хүн байдаг, юу хийдгийг нь ч мэддэггүй байлаа
TUUHEND BHGVI HAMGIIN IH TUSUW ZARTSUULSAN L GEED BH YUM TEGEED L TUUHEND BHGVI IH BVTEEN BGUULALT HIISEN SHVV DEE YU NI BURUU GEJ HURUNGU MUNGU ZARTSUULAHGUIGEER YAJ BVTEEN BGUUKLALT HIIH YUM BE
ӨмнӨ нь нийтийн тээвэрт иргэд суухдаа урд ардгүй чихэлддэг байлаа…Харин ӨнӨӨдӨр иргэд маань хотын соёлд суралцаж, урд хаалгаараа сууж, ухаалаг картаар тӨлбӨрӨӨ хийж, хойд хаалгаараа буудаг болжээ. Энэ бол дэвшил!
хийсэн ажлыг нь муулах хүн бол ганц нэг байгаач хийсэн ажилд нь талархаж яваа хүмүүс бол 2000 3000-аар ч тогтохгүй л байна энэ л харьцаа УБ-н бүх иргэдийн дунд л ийм л харилцаагаар ийм л хандлагатай байгаа шүү дээ.
BI BAT-UULIIG DEMJNEE
зөндөө л ажил хийсэн. нүдэнд бүгд харагдаж байгаа. цаашдаа хотоо улам гоё болгоорой гэж Үүл даргад хүсье даа
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА. ЭНЭ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ОЛОН АЙЛ БАЙРАНД ОРЖ, АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА.
Zam gudamj talbai uneheer goy tseberhen bolson shuu
Хэн ч юу ч гэж ухуулж хэн ч юу ч амалсан бай нүдэнд харагдаж гарт баригдахаар ажил хийсэн Үүлийг л дэмжих болно
Хэн юу хэлэх бол гэж айж хулчийх хэрэггүй ажлаа үргэлжлүүлээд хийгээд яваарай
Үүл баатарыг дэмжиж байна шүү. Манайх дахин төлөвлөлтөнд орж 0-6 га газараа 1 өрөө нэг байр 2 өрөө нэг байр болгосон бид нар дээр анх ирж уулзахдаа та нар минь өөрсөдөөл газараа өндөр үнэлэх хэрэгтэй гэж хэлж байсан тэр нь ч зөв болсон
togloj zugaalah gazar nemegdeed shn bnaoo hotiig ungej saihan zasaj ynzalj ogsond bayrlalaa
Бат- Үүл дарга ч зоригтой хэлсэндээ хүрдэг хүн дээ.Шийдвэр гаргах түвшинд ингэж ажиллах боловсон хүчин манай Монголд олон бий гэж найдаж бгаа…
Batuuliig buulgah boloogui ushuu olon zuil hiilgene
Бат-Үүл мундаг хүн дээ хотоо гэсэн сэтгэлтэй
4 жилийн өмнөх засгийн газруудыг их хэмжээний зээл авч байсан хэдэн зуун сая долраар нь авч байсан. Харин ардчилсан нам гарч ирээд зээл авсанч тэр мөнгөө 4 жилийн хугацаанд улс орондоо хэрэгтэй их бүтээн байгуулалтанд зориулж чадсан юм үр шимийг бид өдөр бүр мэдэрч байхад.
Өмнө нь гудамжны гэрэлтүүлэг муу шөнө орой явахаар юмаа дээрэмдүүлчих гээд хэцүү байсан. Одоо харин гэрэлтүүлэг харьцангуй сайжирсан шүү. Хотын гудамж гэлтгүй гэр хорооллыг хүртэл гэрэлтүүлэгтэй болгож байгаань таалагдаж байгаа.
МАН-ынхан 22 жил төсвийн мөнгийг шамшигдууллаа. Хэт их баяжсан олигархууд хэзээ ч ханаж цадахаа мэдэхгүй. Ард түмний итгэлийг олон ч удаа алдсан даа. Хотын өнгөтэй өөдтэй газрыг өмнөх хотын дарга нар зарж дуусгалаа. Гэтэл Бат-Үүл тэр зарсан газрыг эргүүлэн авч цэцэрлэг байгуулж байх жишээний.
МАН-ынхан гэр хорооллын айл, утааг харахаараа нүдээ аниад л өНгөрдөГ байсан ш дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэн зоригтойгоор гардан авч хэрэгжүүллээ дээ. Одоо гэтэл 2500 иргэн байрандаа орчихсон байна. Одоо ч байр үргэлжлэн баригдаж байна. Ямар ч ажил эхлэх үедээ олон саад бэрхшээлтэй учирдаг. Тэр бүхнийг даван туулж ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ ажлаа үргэлжлүүлээрэй хотын дарга аа.
тиймээ ямарч л байсан түрүү түрүүгийн хулгайч авилгач газрын наймаачин хотын дарга нарыг бодвол нилээдгүй зүйл санаачилж, нүдэнд харагдахаар зүйл ч багагүй л хийлээ, Угаасаа ажил хийж буй хүн заавал хэл аманд өртдөг хойно, цаашдаа их хотоо гоё сайхан болгохын төлөө их ажил хийж сансандаа хүрээрэй, Их хот маань өөрий чинь энэ их хүч чармайлт, багийн хамт олны чинь уйгагүй зүтгэлийн үр дүн юм шүү дээ, Баярлалаа хотын даргаа цаашдаа ихийг хийгээрэй, юм хийдэггүй улс л хүнийг муулдаг шүү дээ, Миний хот улам л өнгөө засаж байгаа