Сүхбаатарын засаг даргын дарангуйлагч ааш
АЙМГИЙН ДАРГА ААШ АВИРАА ХАРУУЛАВ
Сүхбаатар аймгийг 8 жил удирдаж “хөгжлийн манлайд хүргэснээ” гайхдаг болсон Засаг дарга Ж.Батсуурийн зан ааш сүүлийн үед ихэд өөрчлөгдөж байгаа тухай түүнийг таньж мэддэг хүмүүс ярих боллоо. Түүнтэй үй зайгүй анд бололцсон гэх УИХ-ын гишүүн М.Зоригт нь нэгэн удаа Дорнод аймагт очоод байхдаа: – Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь бол жилдээ 2-3 хүнийг нам цохиод унагадаг гэж хөөрөлхсөн, эсвэл гүтгэсэн болох нь мэдэгдэхгүй юм ярьсан бөгөөд Төрийн түшээ хүний үг үнэн байдаг гэвэл Батсуурь дарга өнгөрсөн жилүүдэд 16-24 хүн зодож, эрх чөлөөнд нь халдсан хэрэг болж таарсан. Гэвч энэ бүхнийг шалгуулж зүрхлэх хүн, шалгаж зориглох байгууллага олдоогүй бололтой, таг чиг болжээ. Ер нь Батсуурь дарга сонгууль ойртох тусам улам уур цухалтай болоод байна уу гэмээр байдлыг хаа ч хамаагүй гаргачихдаг болсныг дараахь бичлэгээс харж болохоор байна.
Яг юу босон юм бэ гэвэл, УИХ-ын дарга З.Энхболд АН-ын даргын хувьд Сүхбаатар аймагт уулзалт хийх үеэр нэгэн эмэгтэй олон түмнээ төлөөлөн “Ажилгүйдэл, ядуурал газар авч байна. Үүнийг яаж анхаарах вэ? гэсэн утгатай асуулт тавихдаа , “ард түмэн элгээрээ хэвтчихлээ ш дээ” гээд хэлчихсэн юм билээ. Аймаар уурласан аймгийн дарга түүнтэй тун сүрхий хэрүүл хийж, хүний хань, хүүхдийн ээж бүсгүйг “өмнө нь чи хаагуураа хараад хэвтэж байсан юм бэ? танайх элгээрээ хэвтээгүй л байна лээ ш дээ” гэхчилэн загнаж, улмаар уурандаа шатаж, тэнд цугларсан намын гишүүд, дэмжигчдээ алга ташихаа болихыг шаарджээ. Үүнийг нь УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд чухам яаж хүлээн авч байгааг эндээс харсан зарим иргэд “Ороо нь ороогоороо…” гэдэг үг үнэн юм даа гэлцэж байна. Бас нэг хэсэг нь, түүнийг албан газрын дарга удирдлагуудын цуглаан хийлгэж загнаж байгаа бил үү, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонсож байгаа бил үү гэдгээ ялгахаа байтлаа асар их уур омогтой болж дээ хэмээн дүгнэж байгаа юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энхболдын байж байгааг хумсаа нуусан муур шиг