Төв аймгийнхан хэрэглэгч биш үйлдвэрлэгч болно

6-16-4_700x700С.УЯНГА

Монгол орны зүүн хязгаар Дорнод аймгаас эхэлсэн МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил өнгөрсөн өдрүүдэд Хэнтий, нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт  үргэлжилсэн. Иргэд, сонгогчидтой хийх уулзалтад  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцож намын мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээ УИХ болон орон нутаг нийслэлийн ИТХ-д нэр  дэвшиж буй хүмүүсээ  дэмжин ажиллаж байгаа юм.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр мягмар гаригт Төв аймгийн иргэдтэй уулзлаа. Тус аймгийн УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт МАХН-аас О.Буяннэмэх, 29 дүгээр тойрогт Б.Батсайхан, 28 дугаар тойрогт Ц.Оюунсайхан нар нэр дэвшиж байна.

О.Буянэмэхийн хувьд Төв аймгийн Зуун мод сумын унаган хүү бөгөөд өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтнээр ажиллаж байсан эрхзүйч мэргэжилтэй, улс төрийн мэдлэг, туршлага арвин нэгэн гэдгийг уулзалтын үеэр нутгийн иргэд хэлж байлаа. Мөн нэр дэвшигч Б.Батсайхан, Ц.Оюунсайхан нарт ч ам сайтай, итгэл хүлээлгэж байв.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын танилцуулснаар тус нам 2016 оны УИХ-ын сонгуульд  чинээлэг дундаж давхаргыг бий болгох, Мянганы төмөр замыг эхлүүлэх, Улсын  чанартай хотуудыг бий болгох. Түүнчлэн орон сууцгүй бүх өрхийг “тэг түрээс”-ийн зарчмаар орон сууцжуулах, оюутны сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцдаг болох, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг бүхэлд нь сайжруулж эрхзүйн орчныг боловсронгуй болгох, 3500 мегаватаас доошгүй хүчин чадалтай эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох зэрэг томоохон найман дэд хөтөлбөрийг багтаасан Хөгжлийн хувьсгал хийх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Намынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт түшиглэн Төв аймагт ямар бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх талаар УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт нэр дэвшигч О.Буяннэмэх “Надад мөрөөдөл бий гэж хүний эрхийн цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг хэлсэн шиг  надад зорилго байна. Манай намаас дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл бүс” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид, тариаланчид бүтээгдэхүүнээрээ зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадаадад гаргах бололцоо бүрдэх юм. Аймгийнхан хэрэглэгч биш өөрөө үйлдвэрлэгч, нийлүүлэгч болоход Мянганы төмөр зам болон түүнийг дагасан их бүтээн байгуулалтууд түлхэц болно. Төв аймаг эх орныхоо зүрхэн хойморт оршдог учраас ирээдүйд зорчигч ачаа тээврийн зангилаа төв болох нь гарцаагүй” гэдгийг онцолсон юм.

Мөн 29 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Батсайхан эрүүл мэндийн үйлчилгээг ялгаваргүйгээр авч чадахгүй байгаа иргэд, цэцэрлэг сургууль хүрэлцэхгүйн улмаас гэртээ цоожлогдож, гал, ус, хулгай дээрэм хүчирхийллийн золиос болж, сурч боловсрох эрхээ зөрчүүлж байгаа хүүхдүүдийн эрхийг хамгаалахаар тууштай тэмцэж байгаа аж.

Төв аймгийн иргэд, сонгогчид уулзалтын үеэр намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ын нэр дэвшигчдэд амжилт хүсч сонгуульд багаараа амжилттай оролцохыг ерөөж байлаа. Энэ үеэр Борнуур сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн  Д.Батжаргал “МАХН бусад намуудыг бодоход шижигнэсэн сайхан залуусыг нэр дэвшүүлж, шинэ үедээ боломж олгож байгаа цор ганц нам боллоо. Намын мөрийн хөтөлбөрийг уншлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих