УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг шуугиан тарьж, хувьцаагаа худалдахаар “алалцсан” долоо хоног
Манай редакцийн зүгээс өнгөрөгч долоо хоногт болсон томоохон болон иргэдийн анхаарлыг татсан үйл явлуудыг тоймлон хүргэж байна.
Төсөв нь шийдэгдээгүй “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Засгийн газраас “Сайн хувьцаа” хөтөлбөр хэрэгжүүлэн иргэдийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр авах шийдвэр гаргасан. Хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийг энэ сарын 13-наас эхлэн арилжааны банкуудаар бүртгэж эхлээд байгаа юм. “Сайн хувьцаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дотоодын арилжааны банкуудаас 495 тэрбум төгрөгийн бонд босгох бөгөөд 300 мянган төгрөгийг гурав хувааж олгох юм байна. Тодруулбал, 300 мянган төгрөгийг 100 мянгаар хуваан олгох бөгөөд эхний ээлжийн мөнгө ирэх долоо хоногт иргэдийн дансанд орох юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж байгаа “Сайн хувьцаа” арга хэмжээний дагуу хувьцаагаа худалдах эрхтэй нэг сая 650 мянган иргэнээс өнөөдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцааныхаа 30 хувь буюу 322 хувьцааг Засгийн газарт худалдах санал гаргаад байгаа аж.
ИЗНН-ынхан хувьцааны асуудлаар ЗГ-ыг шүүхэд өглөө
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэрийг энэ сарын 9-нд гаргаж, улсын хэмжээнд хувьцаагаа худалдах эрхтэй 1.657.000 иргэнд сонголтыг нь өгсөн. Тэгвэл Засгийн газраас ийнхүү хувьцааг худалдан авснаар Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, сонгогчдын саналыг худалдан авах томоохон оролдлого гэж Иргэний зориг ногоон намынхан үзэж Засгийн газрыг шүүхэд өгч, хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар болсон байна.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэг шуугиан тарилаа
“Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн 50 сая төгрөгөөр үнэлсэн бичлэгийн талаар мэдээлэл хийв. “Ийгл” телевизийн сэтгүүлч Т.Алтаншагай энэ тухай “Надад энэ сарын 5-ны өдөр “Үнэнээ хэлэх мөч” нэвтрүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье” гэсэн зурвас бүхий дугтуйтай захидал, улаан өнгийн флашын хамт ирсэн. Захидлыг задлан флашыг уншуулахад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байсан ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг байсан. Энэ бичлэгийг нь шууд гаргах боломж байхгүй учраас хуульч Х.Бат-Ялалттай зөвлөлдөн Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ярьж, бичлэгийг үзүүлж ямар учиртайг асуусан. Гэтэл шууд мөнгө амлаж, дансанд 50 сая төгрөг шилжүүлсэн. Болсон үйл явдал ердөө энэ. Ердөө 26-хан секундын бичлэг 50 сая төгрөг хүрч байхад ард иргэд хувьцаагаа 300 мянган төгрөгөөр худалдаалах гээд өдөр шөнөгүй банкинд очерлож байна. Л.Эрдэнэчимэг гишүүн өөрөө архи тамхины хууль санаачилсан хүн. Тэгээд Төрийн ордонд архи тамхи хэрэглэж суугаа нь энэ Төрийн ордон дотор чухам юу болдгийн нэг жишээ нь. Тиймээс Х.Бат-Ялалт бид хоёр энэ шударга бус увайгүй үйлдлийг баримтаар нотолж байна” гэсэн юм.
Харин бичлэгийг хийсэн УИХ-ын гишүүн Г.Уянга утсаа хулгайд алдсан гэж мэдэгдэж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордноо архидан согтуурсандаа уучлал хүсч, 50 мянган төгрөгөөр торгуулсан гэдгээ хэлсэн юм.
Саналын хуудсыг тойргуудад хүргэж эхэллээ
УИХ, ИТХ-ын сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 14 аймаг, хоёр дүүргийн саналын хуудсыг хэвлэж дууссан байна. Эхний ээлжинд алслагдсан аймгууд болох Ховд, Баян-Өлгий, Увс, Завханы саналын хуудсыг онгоцоор хүргүүлжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос нийт 595 төрлийн хоёр сая орчим саналын хуудсыг цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт дор хэвлүүлж байгаа аж. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу саналын хуудсыг хэвлэж буй эсэхэд ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид хамтран ажиглалт хийж байна. Саналын хуудсыг энэ сарын 23 гэхэд хэвлэж дуусгахаар төлөвлөжээ.
Гадаадын 240 ажиглагч сонгуулийг ажиглах эрх авчээ
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгууль олон улсад багагүй анхаарал татаж байгаа бололтой. Өнөөдрийн байдлаар ХБНГУ-ын Конрад Аденауэрын сан, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Азийн чөлөөт сонгуулийн сүлжээ зэрэг олон улсын байгууллагын 240 гаруй сонгуулийн ажиглагч Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос ажиглагчийн эрх аваад буй аж. Түүний дотор сонгуулийн асуудлаар мэргэшсэн дэлхийн томоохон байгууллагын нэг болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын баг 20 гаруй орны 180 гаруй ажиглагчаас бүрдэж байна. Энэ багийн бүрэлдэхүүнд орсон АНУ, Австри, ХБНГУ, Итали, Исланди, Канад, ОХУ, БНСУ, Румын, Финланд, Франц зэрэг улсын ажиглагчид сонгуулийн бэлтгэл ажлаас эхлээд сонгуулийн бүх үе шатыг түүнчлэн сонгуулийн өдрийн үйл ажиллагааг урт болон богино хугацаагаар тус тус ажиглах ажээ.
“Улаанбаатарын яриа хэлэлцээр” олон улсын бага хурал боллоо
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын III Бага хурал Улаанбаатар хотноо боллоо. Уг санаачлагын хүрээнд хүрээлэн буй орчны асуудлыг анх удаа ярилцсан бөгөөд тус хурлын дөрөв дэх хэсэгт болох Зүүн хойд Азийн хүрээлэн буй орчин, гамшгийн менежментийн асуудлаар бүс нутгийн эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцлоо.
Хотын дарга Э.Бат-Үүлийг шүүхэд өглөө
Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэрэн болон түүний өмгөөлөгч н.Батрагчаа нар өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр АТГ-т өглөө. Тэдний зүгээс “2013 оны 4-р сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх тендерийн шалгаруулалт болсон. Шалгаруулалтанд 3 консерциумын 11 компани оролцсон байна. Гурван консерциумын нэг нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн байгуулсан Грандлайн компани болон Зуншин, Сайранбулаг гэсэн гурван компаний нэгдсэн консерциум юм. Тендерийн шалгаруулалт болоход нийт иргэдийн 75 хувийн саналаар Грандлайн компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх эрхийг авч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас олон тэрбум төгрөгийг санхүүжилт болгон авчээ. Энэ нь нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тайланд тусгагдсан” гэж иргэн Б.Цэрэн тодотгожээ.
Д.ЖАРГАЛ /ZALUU.COM/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Мөрийтэй тоглоомонд донтсон Бадамжунай,хотын газрыг зарж хэдэн үеэрээ идэх мөнгөтэй болсон ху энхболд мэтийг мэдэлгүй дээ.Ичих нүүргүй увайгүй лаларууд…
Та нар Бат-Үүлээс өмнө хотын даргынхаа нэрийн ер нь мэддэг байсан уу? Өмнө байсан хүнээс ингэтлээ ажилаа ингэж хий тэгэж хий гэж шаардаж байсныг санахгүй юм байна. Харин ч юм хийж байгаа дэмждэг шүү!!!
бат үүл гарч зөндөө ажил хийжээ амжилт хүсье
Odoo oor hun garaad ireh yum bol ene hiij buteej bgaa ajliin bugdiin nuraagaad hayah bh da
Buteen baiguukt ihiig hiisen aimshigt on jiluud bailaa
zamiin uulzvaruudiig zasaj nariin bsn zamuudig urgusguj zuslangiin zamiig zasaj tsetseg nogoo tarij urid umnuh darga nar hj bgagui ih ajil l hiisen bn goyeeenooo
Batuul hotiin darga bolsnoos hoish zam ene ter Haritsangui shn bolood bgaa shvv huurhii min
Batuuliig Gerel tavisand HUDuurgiin bid bayartai bgaa.
yarmag hawiar oroi udesh ywahad bol odor shig l gereltuuleg tawisan bsn mudag gehees oor ug alga da
Бат-Үүлийн хийж байгаа ажлууд дотроос Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж өгч байгаа нь их зөв ажил.
Woow
Бат-үүл гарах ёстой. төр засаг ганхвал тэгээд бид болоод хөрөнгө ооруулагчид юу юу ч үгйү хоосон хөөрчихнө
Хэдхэн жилийн хугацаанд хотод хийж болох ажлыг бүгдийг л хийлээ шд. Аливаа ажлыг хийхэд цаг хугацаа ч их орно. Одоо хотын захиргааныхан хийж байгаа үргэлжлүүлж нэг мөр үр дүнг нь үзэх хэрэгтэй.
96. Гэрэлтүүлэг нэмэгдсэнээр орой Үдэш айх аюулгҮй алхдаг боллоо. Утааны асуудлыг зҮгээр л ярьсаар байсан Үе ӨнгӨрч гэр хорооллын дахин тӨлӨвлӨлтийг хэрэгжҮҮлснээр утаа болон олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гарц болохыг нээж хэрэгжҮҮлж эхлээд байгаа. Энэ мэт хотод ӨнгӨрсӨн 4 жилд олон бҮтээн байгуулалт хийжээ.
саппорогийн тойрогийг 4 замын уулзвар болгосон бас зуслангийн замыг зассанд нь үнэхээр талархаж явдаг шүү цаашид ч гэсэн олон сайхан бүтээн байгуулалт хийгээрэй амжилт
ulaanbaatariig bol ulsiin niislel bolgoh gej zutgeseen zutgeseen odoo l neg emh tsegtsendee orj bh shig bna dahiad uuldee sanalaa ognoo yadiin ajil hiideg hun shal ondoo baidiin bna
Тэннгүүдээ юм унш юм олж мэд энэ өрийн 70%ыг МАН тависан тэгэхдээ тэд юуч хийгээгүй шарт баригдаж нүдэнд өртхөөр юуч хийгээгүй 30%АН тависан гэхдээ тэд хийсэн сохор л биш бол гараад хар их хот эх орны хөгжил сүүлийн 4 жилд яаж өөрчилөгдөж хөгжиж байгааг дахиад хар
Zunduu ajil hiisen hun hen er ni margahgui baih
Өмнөх хотын дарга нартаа танилцуулаачээ хотоо ийм болгосныг
БАТ-ҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ХОТОД ИХ БҮЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНҮҮЛСЭН БАГ ХАМТ ОЛОН ШҮҮ ДЭЭ
ӨмнӨх хотын дарга нар Бат-Үүл шиг сайн ажиллаж байсныг нь би лав мэдэхгүй юм байна. Хүн шүүмжлэх амархан хийнэ гэдэг хэцүү.
Их итгэж дэмжиж бгаа шүү Үүл даргаа. Багтаа хог новш багахан оруулаад өөрөө сайн удирдаад эрчтэй ажиллаарай. УБ ын унаган хүүхдүүд өөр шүү
МАН тӨр барих хугацаандаа нүдэнд үзэгдэж гарт баригдах юу ч хийгээгүй шд. ӨмнӨх хотын дарга нар ч ажлаа Бат-Үүл гуай шиг сайн хийж байсныг нь санахгүй л байна. Нэр усыг нь, зүс царайг нь хэн ч танихгүй биз хаха.
Би бол ахиад 4 жил хотын удирдлагыг Бат-Үүл даргад өгөөд үзмээр байгаа шүү. Нөгөө талаас иргэд маань жаахан хүлээцтэй баймаар юмаа. Ямар алтан загасны үлгэр бишдээ Хооп гээд тэр доороо шийдэгддэг асуудал хаа ч байхгүй зарим асуудал дээр жаахан харзнах хэрэгтэй. Мөн зарим хотын захиргаанаас давчихсан утаа, эрүүл мэндийн үйлчилгээ, үнийн хөөрөгдөлт, ядуурал, хог боловсруулах зэрэг асуудлыг хэнээс хаанаас шаардах ёстойгоо жаахан боддог баймаар. Надад бол УИХ, засгийн газрын бодлоготой шууд хамаатай юм шиг санагды шүү.
хот маань сайхан болж бгаа, хөгжиж бгаа баярлалаа
UMNU N UB-IIG ULSIIN NIISLEL GJ HELHED HETSUU BSN HARIN ODOO L JINHENE UTGAARAA HUGJIJ BH SHIG.
БАТҮҮЛД Л САНАЛАА ӨГНӨ БАТҮҮЛИЙГ ДАХИН ХОТЫН ДАРГА БОЛГОХЫН ТУЛД ТЭДНИЙ БАГИЙНХАНД Ч ГЭСЭН САНАЛАА ӨГӨХ БОЛНО
gants naidwar bol Bat-Uul l bn daa
Нийтийн тээврийн үйлчилгээ шуурхай соёлтой,хүртэмжтэй болж эрс шинэчлэгдсэнд иргэн хүний хувьд баярлаж байдаг.Олон хүн ингэж ярьж байдаг юм билээ.Ядаж 2000 онос хойш ийм өөрчлөлт хийгдэж байсан бол өнөөдөр бүр илүү байх байлаа гэж,,, Та бүхэнд амжилт хүсье
ТҮК-ийн ажилчдын цалинг нэмсэн гэсэн. Тэгэхээр тэд хангамж нь сайжирсан болохоор ар гэрийнхэндээ санаа зовох асуудалгүй ажлаа ч урамтай хийж байгаа биз. Ер нь тэгээд хот их цэвэрхэн болоод байгаа. Одоо иргэд бид ухамсартай байж хогоо хогийн савандаа хаяж хэвших хэрэгтэй юм байгаан
Үүл баатарыг дэмжиж байна шүү. Үр дүнтэй олон ажил хийсэн. Тэр бүхэн нь одоо бидний нүдэнд ил харагдаж байгаа. Хийсэн юмтай хүн л муулуулдаг болохоос юу ч хийгээгүй хүнийг муулах үг олдохгүй.
талархаж байна
Ер нь бол хотын төлөө гэж ява ганц хүн шүү дээ өмнөх дараг нар юу хийсэн юм бэ зарсан идэж уусан
Өмнө нь засаг барьж байсан нөхдүүд хотыг тоодог ч үгүй гаргуунд нь гаргадаг байсан шд. Ямар сайндаа л хотын гудамж нь зах шиг зарлалын самбар өрөөстэй байх вэ дээ. Хогоо хогийн саванд хаяя гэхэд л хогийн сав олддоггүй байсан шд. Одоо хот ямар сайхан болсныг хүн бүхэн мэдэж байгаа даа.
БолохгҮй, бүтэхгүй байна гээд байдаг зарим хүмүүс хотын даргаас юу хҮсэх ёстойгоо мэддэг баймаар шүү. Бат-Үүл ямар алтан загас байгаа биш дээ.
Бат-Үүлийн багийнхан ирэх 4 жилд олон ажил төлөвлөсөн байна лээ. Тэр дундаас Сайн хашаа хөтөлбөр их таалагдаж байгаа. Хэрэгжээд эхэлбэл хашаандаа халуун устай, боловсон нойлтой сайхан амьдармаар л байна.
Хэлж яриад байх хийсэн ажлууд нь нүдний өмнө илхэн байна
гэрэлтүүлэг бол үнэхээр сайхан болсон байна лээ
Хөдөөгийн замууд ялангуяа маш сайн болсон шдээ үнхээр баярлаж байгаа шүү
denjiin tsetserlegee goe bolgoson bna er ni ger horoolliinhon iim gazruud bariad oguul deer
Hotiin zahirgaaniihan Gudamj tusliin hureend gudamj zamiin ded buttsiig hugjuulsner auto zamin tugjrel, agaarin bohirdlig buurulj, gazar ashiglaltiig saijrulj bga.
Сүүлийн жилүүдэд гудамжны гэрэлтүүлэг нэмэгдээд орой үдэш айх аюулгүй алхах болсон доо. 12 оноос өмнө шөнө орой явахаар л юм юмаа дээрэмдүүлчих гээд хэцүү байсан.
Бат-Үүлээс өмнө хотын дарга гэж ямар хүн байдаг, юу хийдгийг нь ч мэддэггүй байлаа
Batuuliig Ulaanbaaatar hotdoo eeltei sain darga gej boddog shuu
BAT-UULIIN ZAMTAI HOLBOOTOI HIIJ BGAA AJLUUD NI IH TAALAGDAJ BGAA
Dahij. Hotiin. Darga. Bolhiig. Husie
Энэ хотыг үнэхээр өөд нь татаж байгаад бат-үүлд талархая
Таны сонголт бидний ирээдүй. Хэрвээ та сонгогдсон бол олон хүний итгэл найдварыг бүү алдаарай.
ер нь бол их зөв зүйтээ алхам болсон бага багаар засаж сайжруулж л байгаа гол тэвчээртэй хүлээх хүмүүс худлаа нэг газар нь ийм тийм сайхан болж гэхээр манай энд л лав тийм байна ийм байна гээд муулаад байх юм Бат-Үүлд эхэлсэн ажаа дуусгах боломж олгох юм бол явааандаа танай тийшээ ч гэсэн очих л болно шүү дээ сайжруулна хаяхгүй тайван байцгаагаад Бат-Үүлд итгээд хүлээ
Бат-Үүл болон тэдний багийнхан хотод их ажил хийж байгаа. Дараагийн дөрвөн жилд дахин сонгож ажлыг нь үргэлжлүүлмээр, хотыг улам сайхан болгохыг нь хармаар байна.
Бат-Үүлийг хотын даргаар гаргамаар байгаа бол Бат-Үүлийн багийнхныг сонгох хэрэгтэй. Үгүй бол Бат-Үүл ганцаараа сонгогдоод гарч чадахгүй шүү дээ.
Ойрын хэдэн жил бариагүй цэцэрлэг сургуулийг бариж олон хүүхдийн хичээл номоо хийх таатай орчин бүрдүүлж өгсөн НИТХ даа их баярлаж байна
urd ni hotiin darga gej yamar hun yu hiidegiig bid meddeggui bailaa sh d odoo tuunii hiisen buteeseniig bitgii muul hunii hiiseniig unelej sur
IX ZVIL XIISEN TSAASHID ULAM IXIIG XIIGEEREI ! BAYNXOSHUUNIIXAN GIE ZAMTAI BOLSON SHVV BAYRLALA.
zamuudiig uneheer goe bolgoson bna le ylanguyaa zuslangiin zamuud buur goe bolson mashin ewdeh shaham enhel donhol bsn urid ni
Хотын дарга хотод тулгамдаад байсан асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Өнгөрсөн 4 жилд их ч ажил, их ч бүтээн байгуулалт хийсэн. Дараачийн 4 жилд илүү ихийг хийгээрэй.
Дугуй зам тавихийг чинь их дэмжиж бас зундаа машин биш дугуй бие бялдартаа анхаар ч байя гэж уриалья