Эрдэнэчимэг: Нэгэнт баригдсан болхоор мөнгөө буцааж авья гэжээ

209

Иргэдийн шударга шүүх” ТББ-ын гишүүд Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тус ТББ-ынханд хаяглаж Л.Эрдэнэчимэг болон Х.Бат-Ялалт нартай холбоотой асуулт ихээр ирж байгаа тул нэгдсэн журмаар хариулт өгөх үүднээс энэхүү хэвлэлийн хурлыг зарлажээ.

“Сэтгүүлч Т.Алтаншагайд нэргүй илгээмжээр бичлэг ирсэн. Энэхүү бичлэгийг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан ярилцаад Л.Эрдэнэчимэг гишүүн ёсгүй үйлдэл гаргасан байна. Хууль баталдаг төрийн түшээ буруу үлгэр жишээ үзүүлсэнд харамсаж, энэ мэдээллийг ард иргэдэд үнэн бодитой хүргэе гэж шийдсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хууль санаачилж, батлуулчихаад түүнийгээ өөрөө хэрэгжүүлэхгүй байгаад манай ТББ-ынхан шүүмжлэлтэй хандаж, тус бичлэгийг олонд хүргэхээр шийдсэн” гэж “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын зохион байгуулагч С.Чинзориг хэллээ.Тэд өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулж “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын нэр хүндийг хамгаалж, үнэн зөвийг ард түмэнд ойлгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Олон нийтийн зүгээс Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбоотой бичлэгийг хэвлэлийн хурлаар тараасанд түүнийг буруутгаж байгаа нь зохисгүй гэдгийг хэвлэлийн хурлаар онцоллоо.

Мөн “Л.Эрдэнэчимэг гишүүн зээлсэн 50 сая төгрөгөө авахгүй гээд байсан. Гэтэл дөнгөж саяхан Х.Бат-Ялалтад зээлсэн 50 сая төгрөгөө эргүүлж авахыг хүссэн зурвас Л.Эрдэнэчимэг гишүүнээс ирсэн” гэж гар утсан дээрээс зурвас харууллаа.

“Бат-Ялалт тэргүүнийг Эрдэнэчимэг гишүүнээс 50 сая төгрөг шантаажилж авсан гэж олон хүмүүс бодож байна. Гэтэл тийм юм байхгүй. Бат-Ялалт тэргүүн өнгөрсөн 10 жилийн турш хэн нэгэнд худалдагдаж үзээгүй, хуульч хүн. Нотолгоо баримттай зүйлийг дэлгэсэн нь түүний буруу биш” гэж “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Н.Дөлгөөн хэллээ.

Эх сурвалжийн линк:  http://ardchilal.mn/content_60592f


URL:

Сэтгэгдэл бичих