Дисней Ландад гарсан харамсалтай хэрэг

51662ea4c2a58391originalӨнгөрсөн зургаа дугаар сарын 14-ий өдөр Дисней Ландад хөл үймээн дэгдсэн нь тоглоомын ертөнц дахь амьтны хүрээлэнгийн матар торноосоо гарсантай холбоотой байлаа. Бужигнасан хүмүүсийн дунд хоёр настай жаалхүү алга болсон нь олныг түгшээж эхэлсэн байна.
Хүүгийн цогцсыг 16-ий өглөөний 1:45 минутанд “Уолт Диснейн ертөнц” буудлын ойролцоогоос олсон байна. Шерифф Жерри Демингс хүү хоёр дахь өдрөөс хойш энд байсан хэмээн үзжээ. Хүүгийн цогцсонд том хэмжээний шарх биш цөөн хэдэн жижиг шарх байжээ. Цагдаагийн байгууллага хүүг матар хөнөөсөн бус хүү ойролцоох нууранд живсэн байх гэж үзэж байгаа аж.
Одоогоор цагдаагийн байгууллагынхан матарны дайралтын дараа хүүгийн цогцос олдсон ч матар хүүг хөнөөсөн гэсэн баримт олдоогүй байгаа юм. Мөн хүүгийн эцэг эхийн хариуцлагагүй байдлыг ч авч үзэх хэрэгтэй хэмээн үзэж байна. Учир нь хүүг алга болдог оройн 9 цагт хүү эцэг эхийн хамт “Гранд Флоридиан” нэртэй буудлын ойролцоох нууранд хүүг унаж араас нь ээж аав нь үсрэн орохыг тэнд байсан олон хүмүүс гэрчилсэн байна.
эх сурвалж: emegteichuud.mn

URL:

Нэр: ыыыы Огноо: 17 June 2016

дисней лэнд гээч

Сэтгэгдэл бичих