Б.Болорыг сонгогчдын саналыг худалдан авах ажиллагаа зохиож байна гэв

d09ad6e0bb617e05bigНийслэлийн ИЗНН-ынхан өчигдөр мэдэгдэл гарган, иргэдээс хувьцааг нь худалдан авах шийдвэр гаргаснаар Засгийн газар Сонгуулийн тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн гэжээ. Үүнд, Сонгуулийн тухай хуулийн 3.1.102 “эд мөнгөөр татах”, 3.1.11 “Сонгогчдын саналыг худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа, явуулах”, 70.1 “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын санал татах … аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 70.1.8-д “хишиг, хувь, хувьцаа өгөх … зэргээр амлалт өгөхийг хориглоно”, 70.5.10-д “сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан … халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн … мөнгө … тараах … олгох”, 70.5.14-д “сонгогчийн саналыг татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах”, 70.5.16-д “сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн, бусад аливаа үйлд эл, үйл ажиллагаа явуулах” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэжээ. Хамгийн гол нь, УИХ-ын сонгуулийн 53, 50 дугаар тойргуудад нэр дэвшсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Б.Болор нэр сонгуулийн сурталчилгааны явцад мөнгө, хувьцаа тараах, амлах нь хориотой, хууль бусаар засгийн эрхийг авах Үндсэн хуулийн бус арга хэрэглэж байна гэж үзжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих