Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр ба оффшор бүс

186958-16062016-1466041269-872855518-koreaҮүний зэрэгцээ БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын-хэ 2016 оны тавдугаар сард Хойд Солонгостой дотно харилцаатай бөгөөд тус улстай пуужин болон цөмийн хөтөлбөрийг хөгж үүлэх тал дээр хамтран ажилладаг гэсэн хардлагад байнга өртдөг Иранд анх удаа албан ёсны айлчлал хийж, Хойд Солонгосын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслахыг хүссэн байна.

Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Пак Гын-Хэтэй хийсэн уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ “Солонгосын хойгт цөмийн зэвсэг дэлгэр үүлэхийг Иран улс эсэргүүцдэг” гэж мэдэгдэв.

Зургаан талт хэлэлцээний хэлэлцэх үндсэн асуудал нь юун дээр төвлөрөх вэ гэдэг нь өнөөдөр хүртэл тун ойлгомжгүй байгаа юм. Зургаан талт хэлэлцээ сэргэсэн тохиолдолд хэлэлцэх хэргийн төл өвлөгөө нь Хойд Солонгосын цөмийн хөтөлб өрийг зогсоох асуудал лав биш юм.

Урагштай байж болохуйц гарц бол хоёр Солонгосын өндөр албаны төлөөлөгчид эхний ээлжинд, дараа нь Хойд Солонгос-АНУ хоёр vis-a-vis-ийн зарчмаар асуудлыг хэлэлцвэл энэ нь боломжтой гарц байх магадлал өндөр юм. 2016 оны нэгдүгээр сарын 27-нд Бээжинд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Ий АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзах үеэр АНУ, БНАСАУ шууд яриа хэлэлцээ явуулахыг уриалсан юм.

БНАСАУ дөрөв дэх удаагийн цөмийн туршилтандаа дулдуйдан 2016 оны нэгдүгээр сарын 11-нд АНУ-тай энхийн гэрээ байгуулах санал дэвшүүлсэн ч АНУ-ын зүгээс энхийн гэрээ байгуулахын тулд Пёньян эхлээд цөмийн хөтөлбөрөө бүрэн зогсоох шаардлага тавьсан юм.

2005 онд Өмнөд Солонгос, АНУын тагнуулын байгууллага одоогийн залуу удирдагчийн эцэг Ким Жон-илийн Макаогийн оффшор дахь Banco Delta Asia банкны 50 дансанд тараан байрлуулсан 25 сая ам.долларыг илрүүлэн тэдгээр дансыг хаахыг БНХАУ-д шаардаж байсан бөгөөд удалгүй тэрхүү мөнгийг царцаасан юм. Үүний хариуд Умард Солонгос холын тусгалтай пуужин хөөрг өж, 2006 онд анхны цөмийн туршилтаа хийж байжээ.

2008 оны хоёрдугаар сард Ий Мён-пак Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсны дараа АНУ, БНСУ-ын тусгай албадын хамтран явуулсан эрчимтэй ажиллагааны үр дүнд гол нь оффшор бүс болох БНХАУ-ын тусгай муж Макао болон Лихтенштейн, Люксембург, Австри, Швейцарь, Сингапур, Карибын тэнгисийн банкуудад гадаадын иргэний өөр өөр нэрээр, мөн гадаадын компанийн өөр өөр нэрээр 200 гаруй дансанд байршуулсан, эх сурвалж нь зэвсэг, мансууруулах бодис, хар тамхины хууль бус наймаа, хуурамч мөнгө солилуулах, тамхи, ликорын худалдаанаас олсон 4 орчим тэрбум ам.долларыг илр үүлсэн талаарх тагнуулын болон дипломат эх сурвалжийг үндэслэн 2013 оны гуравдугаар сарын 12-нд Өмнөд Солонгосын төв хэвлэл “Chosun Ilbo” (The Korea Herald) сонин мэдээлсэн юм.

Тэдгээр нууц дансуудын ард Хойд Солонгосын одоогийн удирдагч Ким Жон-үн байгаа нь тодорхой болсон бөгөөд зарим данс нь түүний эцэг Ким Жон-илийг амьд сэрүүн байх үед нээсэн ажээ.

Ким Жон-Илийн хамгийн ойрын итгэлтэй туслах, түүний далайн чанад дахь хууль бус ажиллагааг санхүүжүүлдэг нууц сангийн ерөнхий менежерээр олон жил ажилласан Жонь Илчунь (Jon Il-chun) Хойд Солонгосоос дүрвэсэн бөгөөд тэрээр мэдэгдэхдээ Пёнъянаас ОХУ дахь Хойд Солонгосын ЭСЯ-нд их хэмжээний хуурамч мөнгийг шилжүүлж байсан хийгээд 2008 онд Орост 30 сая ам.доллартай тэнцэх хуурамч мөнгийг эргэлтэд оруулж угаасан тухай нотлосон байна.

Тэрээр цааш нь Хойд Солонгосын төрийн агентлаг Оросын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтарч хилийн чанадад Ким Жон-илийн нууц сангийн халхавчаар санх үүгийн янз бүрийн ажиллагаа явуулж их хэмжээний хуурамч мөнгө угаадаг болохыг мэдэгдсэн юм.

Урьд нь АНУ-ын хоригт орсон Хойд Солонгосын халхавч компани болох Daedong Credit Bank, түүний гүйцэтгэх захирал Ким Чолсам, хамтрагч Британий иргэн Negil Cowie нарын мэдээлэл 2016 оны дөрөвдүгээр сард Панамын баримт бичгүүдэд ил болсон билээ. Хойд Солонгос хууль бус бизнес, оффшор бүсийг төрийн хэмжээнд дэмждэг аж.

Эцэст нь судалгаагаар Өмнөд Солонгост Хойд Солонгостой энхтайвнаар нэгдэх хүсэлтэй иргэдийн тоо зогсолтгүй буурч тодруулбал, хойд нутагт төрс өн, ах дүү, садан төрлийн хэлхээ холбоотой бүхэл бүтэн үе нэгэнт дуусч байгаа ажээ. Өөрөөр хэлбэл тэдгээрийг нэгтгэж байсан гол хэлхээс үгүй болов. Эдүгээ хоёр Солонгосыг бүх талаараа хоёр өөр улс, үндэстэн гэж хэлж болно. Ер нь нэгдэх үйл явцын яриа хэлцэл XXI зууны туршид үргэлжилж магадгүй.

Д.Уламбаяр /Доктор, профессор, ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал/

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих