Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нарыг эргүүлэн татах уу
УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн Т.Алтаншагай УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болсноо өчигдөр мэдэгдлээ. Тэрхүү мэдэгдлээр бол УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг гишүүний ёс зүйгүй үйлдлийг гар утсандаа бичсэн. Бичлэгтэй гар утсаа Г.Уянга гишүүн хулгайд алдаагүй, харин бичлэгээ бусдад өгсөн. Тэр бичлэг нь УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Учралын гарт орсон. Мөн Л.Эрдэнэчимэг гишүүн Х.Бат-Ялалтыг уг бичлэгийг гаргуузай хэмээн 50 сая төгрөг өгсөн гэжээ.
Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүн “Х.Бат-Ялалтад 50 сая төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн” гэх тайлбар хийсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга “Эмэгтэй нэр дэвшигчдийг хооронд нь хагаралдуулахын тулд эрчүүд бохир улс төр хийж байна. Гар утсаа алдсан учраас цагдаад хандсан” гэдэг тайлбар хийгээд байгаа.
Хэрэг явдлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа нэр дэвшигч Т.Алтаншагай мэдэгдсэн. Тиймээс дуулианд нэр холбогдсон нэр дэвшигчдийг “Тэр нь буруутай, энэ нь зөв үйлдэл хийсэн. Бүгд эргүүлэн татах болзлоо хангалаа” хэмээн тодорхойлох нь эрт байна. Учир нь Сонгуулийн тухай хуульд заасан заалтаар нэр дэвшигчийг эргүүлэн татах асуудал зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж гарах юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын мэдээлэл нь үнэн үү, худал уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгана. Хэрвээ тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нарыг гүтгэсэн бол өөрсдөө асуудалд орж, буруудах юм.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж хоёр хүүг бүү буруу хэл зөв тэр балай э хүүхнийг зайлуул
Hutstiin amidrald hul aldsan huurhii hoyr min bayrtai
Uuruu unasan huuuhed uildaggui yum sh dee odoo yahaw dee uursudduu l gomdotsgoo
Монгол төрд энэ мэт нөхдүүд олон л байгаа байх даа. Гомдмоор шаарнууд
Baliar amitad
onooni baga aldaani ih iimer hereg bolloo hereg alga
shuux shudraga ajillaj bn uu hudaldagdsan bn uu gedeg odoo l haragdah bhdaa.