МАН-ын дарга М.Энхболд Батсүмбэр суманд ажиллав
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа. Тэрбээр сонгуулийн тойрог болох Төв аймгийн Батсүмбэр суманд иргэд сонгогчидтойгоо уулзаж, сонгуулийн сурталчилгаа хийлээ.
Нэр дэвшигч М.Энхболд хэлсэн үгэндээ “Манай намын мөрийн хөтөлбөрт газар тариалан, хүнсний аж ахуй эрхлэгчдэд зориулсан тусгай заалтууд багагүй орсон. Туайлбал газар тариалангийн бүс тогтоож, тухайн бүсэд тариалан эрхлэлтийг эрчимжсэн мал аж ахуйтай зохистой хослуулан хөгжүүлнэ. Хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрлийг нэмэгдүүлэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулна. Тахиа, гахай, зөгий, загасны аж ахуй зэрэг дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тариалангийн даатгалын тогтолцоог хөгжүүлэхээр тусгасан.
Мөн малчны зээлийн хүүг бууруулна. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна. “Мах, сүүний анхдугаар аян”- ыг зохион байгуулж нийслэл, хот суурин газрын хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр мах, сүүгээр хангана гэсэн зорилт бол Батсүмэрчүүдэд хамгийн их хамааралтай заалт байна” хэмээсэн.
МАН-ын дарга М.Энхболд өөрийн тойрогтоо ажиллах хүрээндээ Батсүмбэр сумын гуравдугаар багийн нутаг, Баянголын аманд байрлах Улсын асрамжийн газрын ахмадуудтай уулзалт хийлээ. Тус асрамжийн газар нь 1924 онд Маршал Х.Чойбалсангийн санаачлагаар Улаанбаатар хотод анх байгуулагдаж, 1956 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шилжин байрлаж байжээ. Харин 1967 оны тавдугаар сарын 22-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Баянголын ам” хэмээх газар нүүлгэн шилжүүлэх шийдэр гарснаар одоогийн буй энэ нутагт суурьшжээ.
Одоогийн байдлаар 120 гаруй өндөр настантай, 50 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. М.Энхболд гишүүн улсын төсвийн хөрөнгөөр тус асрамжийн газарт ахмадын хөгжлийн үндэсний төвийн нөхөн сэргээх сувиллын барилга, ахмадын асрамжийн өргөтгөл барьсан байна.Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн эмчилгээний 3D эхо, лаборатори, автобус, трактор олгох зэрэг чамгүй ажлыг шийдвэрлэхэд сэтгэл зүрх гарган ажилласан байна.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт шударга халамжийн системийг тогтооно. Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Ахмадуудаа тэтгэврийн зээлийн өрөнд оруулж байгаа бодлогыг өөрчилж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна. Ахмадуудын мэдлэг, туршлагыг залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор “ахмад зөвлөх” ажиллуулж, “Ач санах” хуулийг батлан хэрэгжүүлнэ. Ахмад настанд зориулсан эмнэлгийн үйлчилгээ, асаргаа, сувилгааг өргөжүүлэхээр тусжээ.
Асрамжийн газрын дарга хэлэхдээ манайд 2014 онд улсын төсвийн 9.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бол урьд өмнөх 90 жилийн түүхэнд хэзээ ч хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалт юм. Ахмадууд тойргийн УИХ-ын гишүүндээ баяртай байгаа хэмээн хэлж байлаа.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ АРДЫН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ
URL: