Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна

110
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Харбут, Ховд гол, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Орхон, Улиастай гол, Хэнтийн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол, Өвөрхангай аймгийн Онги голууд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үерийн аюултай түвшинд хүрээд байна.Түүнчлэн 06 дугаар сарын 17-ны өдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар, 18-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-ний өдөр ихэнх нутгаар, 20-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Иймд:Иргэд баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг анхаарна уу.


URL:

Сэтгэгдэл бичих