Төрд эрхлэгч Л.ЭРДЭНЭЧИМЭГ ХУУЛЬ ЗӨРЧСӨНӨӨ ТАЙЛБАРЛАХДАА Ч АЛДДАГ
Манайхан 1990 он гарсаар жендерийн тэгш эрх ярьж төрд гарах гэсэн эмэгтэйчүүдийн тоо борооны дараах мөөг шиг л олширч байна. Тиймдээ хэн нэгнийгээ муулж, хов жив хөөсөн УЛСТӨР хийх боллоо. Тэдний нэг бол Л.ЭРДЭНЭЧИМЭГ.
Сүүлийн үед түүний төрийн ордонд архи, тамхи хэрэглэж, гаж буруу зүйл ярьж суугаа бичлэг олны дургүйцлийг хүргээд байгаа билээ. Гэтэл тэр хүн ард түмнээсээ уучлалд гуйж байна хэмээн хэвлэлийн хурал өчигдөр их сүржин хийсэн. Үнэндээ зүгээр л өөрийгөө өмгөөлөх гэсэн явуургүй арга болж өнгөрлөө. Ёстой л арга ядсан үйлдэл.
Мэдээлэл хийхдээ 2016 оны 06 сарын 06-ны өдөр Х.Бат-Ялалт ирж өөрт нь бичлэгийг үзүүлээд 200 сая төгрөг нэхсэн, түүнээс хойш байнга залгаж нэхсэн тухайгаа л ёстой зовлонд унасан хүний дүр гаргаж ирээд л ард түмнээр өрөвдүүлэх жүжгийг тавиад амжсан.
Гэтэл яг өмнөх өдөр нь тэрээр юу ярьсан бэ. Эргэн саная. “Би одоогоор тэр бичлэгийг үзээгүй. Х.Бат-Ялалтаа чи сонгуульд чинь хэрэг болоод байна хэмээн надаас 50 сая төгрөг зээлж авсан. Би дансаар чинь шилжүүлсэн. Ингэж РЕАЛИТИ ХИЙЖ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ШУУД ХЭЛЧИХЭЭЧ” хэмээн чарлах нь холгүй байсан санагдана. Иймэрхүү л жүжиг болоод өнгөрлөө. Ядахдаа ярьсан хэлснээ эргээд саначихдаг тархи сэтгэхүйтэй юү гэж асуумаар санагдаад…
Ёстой ичих нүүртэй бол нэрээ татаад сонгуульд нэр дэвшихээ болих хэрэгтэй. Мөн АН-аас түүний нэрийг татаж сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тал дээр нь анхаарвал ёстой бусдын хэлдэгээр гоё харагдана.
Ер нь сонгуулийн сургаар л дуучин НАРА бие дан нэр дэвшихээ мэдэгдээд бас л эмэгтэй хүн жендерийн эрх яриад л олон янзын бичлэг цацагдаад байсан. Мөн П.Анужингийн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй бас л бөөн сенсиаци болсон бичлэгүүд, ор хөнжлийн асуудлууд дэлгэгдэж байгаад намжиж байх шиг. Намжсан ч гэж дээ мэдээллийн сайтуудыг хоморголон хаалгаж, мэдээллэх эрх үүргийг нь зөрчөөд байгаа. Хуулиндаа бол анхны эх сурвалжид л хариуцлага тооцдог баймаар. Гэтэл мэдээлснийхээ төлөө эрх чөлөөгөө боомилуулаад байна.
Гэтэл гадны хөгжингүй орнуудод огцорох хүзртэл арга хэмжээ авдаг. Жишээлбэл: Япон улсад төрийн хүн алдаа гаргасныхаа төлөө харакири, Хятадад амиа хорлодог. Харин манайд бол өрөвдүүлэх жүжиг тоглоод л өнгөрсөөр байх уу.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хуулийн гууль болгогч иймэрхүү шаарнууд зайлвал дээр шүү
Turiin tolgoind garahleer iim boldiimuu ugaasaa iim baisimuu denduu yumaa
Ийм ч гишүүд байх гэж ийм ч төр байх гэж?!
ёс зүйг эрхэмлэх ёстой хүн ингэж байх ч гэж дээ арай ч дээ