Хувьцааны данс нээлгэхээр банкны үүдэнд иргэдийн урт цуваа үүслээ

527-1465955403IMG_1494Монгол Улсын иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар 300,0 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гарсантай холбоотой арилжааны бүх банкиудад иргэдийн уцрт дараалал үүсч, өглөөнөөс үдэш хүртэл зогсож байна.

Олон иргэн байрны зээлтэй, оюутны сургалтын төлбөр төлнө бэлнээр мөнгө өгвөл авая л гэж байгаа гэдгээ хэлж байна.  Гэтэл энэ мөнгийг өгөх байсан бол сонгуулиас хэдэн сарын өмнө өгч болоогүй юм байхдаа, заавал зуны халуунд сонгуультай давхцаж, шоу хийж байна, сонгууль өнгөрөөд өгөхгүй ч байж магадгүй гэх нь ч байна.
Иргэд хувьцааны дансаа нээлгэхэд дараалал их байгаа болохоос банк ямар нэг мөнгө төгрөгний татвар авахгүй, иргэний үнэмлэхээ банкинд  хуулбарлаж өгч  байгаа гэнэ.
Харин оюутны сургалтын төлбөрөө хувьцаанаас төлсөн залуучуудыг авахгүй, уг мөнгийг долоо хоногийн давтамжтай 100,0 мянгаар нь иргэдийн дансанд цувуулж дансанд нь хийх тухай сонсоноос өөр мэдээлэлгүй байгаагаа иргэд хоорондоо ярьцгааж байна.
А.Бямбасүрэн
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

URL:

Сэтгэгдэл бичих