20 жилийн дотор 17 хүүхдээ хураалгажээ

a9bc55bfe9bc3df4greatИх Британид нэгэн томоохон шуугиан дэгдэв. Ньюкасл хотын оршин суугч эмэгтэй 20 жилийн дотор 17 хүүхдээ хураалгасан хэмээн мэдэгджээ. Энэ нь тус улсад урьд өмнө нь гарч байгаагүй тохиолдол юм. Уг эмэгтэй насанд хүрснээсээ хойш бараг жил болгон жирэмсэлсэн хэдий ч нэг ч хүүхдээ өөрийн гараар өсгөөгүй гэнэ.

Нэрийг нь нууцалж буй эмэгтэйгээс нийгмийн халамжийн албад 17 хүүхдийг нь хурааж авсан шалтгаан тодорхойгүй хэвээр үлдэв. Гэхдээ ийм алхмыг бяцхан хүүхдүүдийн эцэг, эх архинд орсон юм уу хар тамхинд донтсон бол хийдэг гэнэ.

Эмэгтэй хүүхдээ тээж төрүүлсэн даруйд хүүхдийг нь “булааж” авч байжээ. Ньюкасл хотын зөвлөл хүүхдээ хураалгасан эхчүүдэд туслах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр энэ аймшигт мэдээлэл ил болсон аж. Их Британийн бусад хотуудад ч гэсэн иймэрхүү тохиолдол хэвийн зүйл болжээ. 2007-2014 оны хооронд тус улсад 13248 хүүхдийг эхээс нь салгасан байна.

 

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих