ЕВРОПЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООГ СУГАЛААН ДЭЭР ЛУЙВАР ХИЙДЭГ ГЭЖЭЭ

9fa3d549-fe6c-46fd-8d96-4e8e0daff3f5Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч асан Зепп Блаттер Европын Хөлбөмбөгийн Холбоог сугалаан дээр луйвар хийдэг гэжээ. Блаттер өөрөө авлигын хэрэгт холбогдон хөлбөмбөгийн ажилд зургаан жил оролцох эрхээ хасуулчихаад байгаа билээ.
“Би өөрөө тийм явдлыг нүдээрээ харж байсан. Европын тэмцээн дээр тийм явдал болж байлаа. Италийн нэг баг л энэ ажиллагааг удирдаад байсан. Сугалааны бөмбөлгийг халаах юмуу хөргөх байдлаар энэ луйврыг хийдэг. Би гэрч нь” гэж Блаттер өгүүлжээ.
Гэхдээ тэрбээр ОУХХ бол ийм зүйл хийж байгаагүй гэжээ.

Р.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих