АН-ынхан эдийн засгийн хямралд анхаарал хандуулахгүй

527-1465875569an29АН-ынхан өнөөдөр ч эдийн засаг хямраагүй гэсэн байр суурин дээрээ бат байна. Тиймдээ ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хямрал хүндрэлийн талаар огт дурдаагүй бөгөөд  дэндүү өөдрөг, төгс төсөөллийг тусгасан нь  амьдралаас дэндүү тасархай байгаагийн илрэл гэлтэй.

Угтаа өнөөдөр эдийн засаг тартагтаа тулчихсан, тэр бүү хэл манай улс Грек шиг дефолт зарлах эсэх дээрээ тулчихаад байгааг туршлагатай эдийн засагчид хэлээд л байгаа.
АН-ынхан ийнхүү эдийн засаг хямраагүй гэж үзсэн учраас макро эдийн засгийн бодлогын зорилтууд нь хэвийн өсөлттэй, ямар нэгэн тулгамдсан асуудалгүй эдийн засгийг хөгжүүлэхээр зорилт тавьж байгаа мэтээр  тооцоолсон нь бодит байдалтай огтхон ч нийцэхгүй байна.
Ийнхүү эрх баригчид өнөөгийн эдийн засгийн байдалдаа зөв дүгнэлт хийхгүй, гаргасан бодлогын алдаандаа дүгнэлт хийгээгүй байдал нь цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа макро эдийн засгийн болон хөгжлийн бодлогод сөргөөр нөлөөлж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэх орчин нөхцөл, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр бүрдэх  боломжгүй болно л гэсэн үг.
Үндсэндээ АН-ынхан засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд  макро эдийн засаг муудаагүй, хямрал болоогүй, асар их бүтээн хийсэн  мэтээр иргэдийн “тархийг угаах ажиллагаа”-г эрчимжүүлж байгаа нь АН хийдэг биш хэлдэг  нам болохыг бэлхнээ  харуулж байна.
Тэд ярьсан шигээ хийдэг байсан бол  өнөөдөр эдийн засаг элгээрээ хэвтэх биш дөрвөн жилийн өмнөх 17 хувиас хэд давсан  өсөлттэй байх байлаа. Гэтэл улсын төсөв 1.1 их наядаар, төсвийн орлого 700-гаад тэрбумаар тасарчихсан яваа.
Дээрээс нь гадаад өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн нь АН дөрвөн жилийн хугацаанд юу хийсний бодит баталгаа болж байна. Гэсэн хэдий ч энэ бүхэн АН-ынханд өнөөдөр ч хамаагүй бололтой. Аливаа өвчний оношийг зөв тогтоож байж хэрхэн эмчлэхээ шийдэх учиртай.
Гэтэл АН-ынхан эдийн засаг яагаад  ингэтлээ  муудсаныг  оношилсонгүй, оношлохыг ч хүссэнгүй.  Мэдээж энэ процессыг хийгээгүй учраас  өвчнийг /эдийн  засгийг/ хэрхэн эмчлэх жор тэдэнд байхгүй л гэсэн үг.
Г.Ган
Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб

URL:

Нэр: Мөрөн Огноо: 15 June 2016

АН ч тэр МАН ч тэр одоо гарч ирэхээсэй өнгөөрсөөн. Дахиж сонгох хүн үлдээгүй. Одоогын ийм ядуу амьдралыг АН-с хүссэн болоод ард түмэн та нарт итгэж сонгосон гэж бодоо юу??? Дөнгөж төрж байгаа хүүхэд өртэй, оюутан залуус нь сургуулийн төлбөрөө төлж дийлэхгүй өр зээл, эцэг эхчүүд нь бас л өртэй яачихсан нийгэмд амьдраад байна даа.

Нэр: Сүмбэрэл Огноо: 15 June 2016

Эдийн засгийн хямрал тохиогоод байгаа нь үнэн, хямралд өртөөд бараг 2 жилийн нүүр үзэж байхад АН огт оошоохгүйгээр зогсохгүй Монгол мөнгөний ханшийг дахин унагаах маш эрсдэлтэй алхам хийчихлээ. Иргэд АН гараад цалин хөлс нэмэгдээд эдийн засаг аврагдана гэж бодож байгаа бол том эндүүрч байна. Одоо байгаагаасаа эдийн засаг доройтно, үүнийг дагаад гэмт хэрэг өсч, нийгмийн эмх журамт байдал алдагдана.

Нэр: Сүмбэрэл Огноо: 15 June 2016

АН гарснаас хойш Монголын нийгэмд огт үзэгдэж байгаагүй хачин жигтэй, сэтгэл сэртхийлгэм гэмт хэргүүд, ёс зүйгүй авир гарч байна. Үүний цаана ажил олдохгүй байх, ядууралд автсан, ухамсрын доройтол, боловсролгүй учраас ажил хийж чадахгүй зэрэг хүчин зүйлүүд байна. Төр гол нь үүнд л анхаарал хандуулах ёстой. Энэ хэт зөрүүг арилгах ёстой. АН энэ тал дээр 0

Нэр: АМАР Огноо: 15 June 2016

ард түмэн хямрах өлсөх өр зээлэндээ баригдах бол МАН АНд алинд нь ч хамаагүй өөрсдийн эрх мэлэл хувийн амбицийн төлөө ард түмний саналыг хэдэн халтар төгрөгөөр аван нь л чухал

Нэр: АМАР Огноо: 15 June 2016

МАН АН засгийн эрхийг барьснаар ард түмний амьдралг долоон жил дордууллаа ш дээ одоо сонголтондоо хувьсгал хийж амьдралаа хямрал өр зээлнээс аврах цаг нь ирлээ ард түмэн МАХНаа дэмжиж байна МАНАНын төрөөс төрсөн тэрбумтан оффшор луйварчид олноор төрж ард түмэн туйлдсаар л байна МАНАН ард түмний амьдралыг сөхрүүлж гүйцлээ ш дээ одоо МАНАНг зайлуулах цаг нь болжээ

Нэр: АМАР Огноо: 15 June 2016

энэ их эдийн засгийн хямрал манай улс ч тэр ард түмэн ч тэр өр зээл хямралд автаж байгаа нь МАНАНын төсвийн буруу зарцуулалт идэж уусан төрөөс төрсөн тэрбумтан оффшорчидоос л болж байна шинээр төрсөн хүүхдүүд нь хүртэл 20 сая төгрөгний өртэй төрж байна төсвийн алдагдал одоогийн байдлаар 877 тэрбум төгрөг байгаа нь 2017 онд ч мөн хямралаас гарч чадахгүй гэдгийг харуулж байна

Сэтгэгдэл бичих