Татаарын ардчилсан нам
1990 оны сонгууль бол миний анхны сонгууль байлаа. Анх удаагаа саналаа өгөхдөө Ардчилсан намын нэр дэвшигч Даваадоржийн Ганболдыг дугуйлж байсан шиг санагдаж байна. Бидний оюутнууд хотоор дамжин ЗХУ руу явахаасаа өмнө сонгуульд саналаа өгч байсан хэрэг.
Сонгуульд санал өгөх нь замын зардлаа авах болзол нь байлуу яалаа. Мартчихаж. Юутай ч хуучин тээврийн товчооны хажууд байрлах нагац ах Ч.Баярдалайн гэрийн ойролцоох 6-р сургууль дээр саналаа өгчөөд холын замдаа гарч байсан даа. Тэр цагаас хойш бараг бүх сонгуульд санал өгөхдөө зөвхөн АН-ы нэр дэвшигчдийг дугуйлж иржээ.
Би МСДН-д 2000 оны 5-р сарын 18-нд элссэн юм. Ерөнхийдөө бол тэр үед тодорхой болж ирж байсан Н.Энхбаярын дарангуйлалыг эсэргүүцэж ардчилсан үзэл баримтлалтай намуудад хүч сэлбэе үү гэж, 90 оноос хойш хийж ирсэн сонголтоо албажуулюу гэж элссэн хэрэг. Энэ намд элсэхэд Баабар надад их нөлөөлсөн. Тэхдээ тэр өөрөө энэ талаар мэдэхгүй л дээ. Дараа нь намууд нэгдэхэд АН-ы гишүүний батлах авсан. Би энэ намаас гарахгүй, Намайг гаргаж ч чадахгүй. Би АН-г шинэчлэхийг, паразитуудаас нь салгахыг л хүсдэг.
Би намчин байсангүй. Харин сайн професонал байлаа. АЗХ-н удирдах зөвлөлд бараг мэргэжлийн шалгуураар шахуу багтаж орж байсан. Ардчилсан нам сөрөг хүчин байхдаа надад таалагддаг байсныг нуухгүй байна. Зөв буруу олон зүйл хийсэн ч ардчилсан зарчмаар тэр шийдэлдээ хүрдэг байсан нь бүүр ч их таалагддаг байлаа. Хүний эрхийн төлөө Ардчилсан намынхнаас өөр чанга дуугардаг улс төрчид байдаггүй байлаа. Ний нуугүй хэлэхэд одоо ч ховор байна.
Ямар ч нийгэм үнэт зүйлээ л тойрч бүрэлддэг, үнэт зүйлсээ дагаж хөгждөг. Ардчилсан нийгэм бол ардчилалын үнэт зүйлсийг л тойрч хөгжих учиртай. Аж ахуйн зорилтууд нь ардчилалын зорилтыг хангахад чиглэгдэж чадсан улс л хөгжөөд байгааг бид харж байна. Тэнд зүгээр нэг бүтээн байгуулалт биш хүний эрхийг хангахад чиглэгдсэн бүтээн байгуулалт л хийгээд байдагийг анзаарахад нэг их гярхай нүд шаардагдахгүй.
Зам барихдаа дренажтай, явган хүний замтай, явган зам, зогсоолууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, найдвартай урт настай тул жирийн татвар төлөгчдийн санхүүд хэмнэлттэй, хамгийн гол нь аюулгүйн бүх стандартыг дээд зэргээр хангасан ийм бүтээн байгуулалт хийж харагддаг. Хот байгуулалт бол тэр чигээрээ хүний эрхийн эргэн тойронд яригддаг шинжлэх ухаан болохыг би номноос олж уншсан.
Хүний биеийн хэмжээ, үйлдэлийн онцлогийг тойрч бүх бүтээн байгуулалтын стандарт нь бий болдог юм билээ. Унтраалга, разетканы хананд байрлах байрлал гэх мэт хамгийн жижиг деталь хүртэл хүний эрхийг хангахын төлөө стандартчлагдсан байдгийг олж мэдээд тэдэнд үнэхээр атаархсан.
Ардчилсан намд хамгийн сүүлд 2012 онд саналаа өгсөн. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа АН-ы нэр дэвшигчийн өрсөлдөгч Б.Бат-эрдэнэ аваргад өгсөн. Ба аваргад өгсөн минь учиртай. Би Элбэгдоржид дургүйдээ биш АН-д анхааруулах зорилгоор Ба аваргад саналаа өгч байлаа. 13 онд Ардчилсан Нам дохио авч сэхээрэл олж чадсансан бол өнөөдөр би үүнийг бичиж суух шаардлагагүй байх байсан юм шүү.
Сүүлийн жилүүдэд Ардчилсан нам танигдахаа байсан, Ардчилсан нам ч иргэдээ танихаа байсан. Иргэдээсээ байтугай гишүүдээсээ холдоод алга болсон. Жирийн гишүүдээсээ байтугай байтугай Үндсэний зөвлөлдөх хорооны гишүүдээсээ тасраад тусдаа болсон.
Ард түмэн 2012 онд ардчилсан намд эрх мэдлийг шилжүүлсэн, харин ардчилсан нам эрх мэдлээ буруу хүмүүстээ атгуулсан. Өнөөдөр тэр буруу хүмүүс нь абсолют эрх мэдэлд хүрэхээр сонгуульдаж байна. Өнөөдөр тэр буруу хүмүүс 2012-16 оны хооронд хутгасан бантан, хулгайлсан баялагаа хуулийн хараанаас нууж, ард түмний тооцооноос аврахын тулд сонгуульдаж байгаа юм. Өөрийн чинь мөнгөөр өөрийг чинь худалдаж авахыг санаархаж байна. Тэд үнэндээ шоронд орох уу ордонд орохуу гэдэг дээрээ л амь тавьцгааж байна.
Ардчилсан намынхан бүгдээрээ буруутан, адгийн шаарууд бишээ. Гэхдээ л буруу хүмүүст ард түмний АН-д өгсөн итгэлийг эрх мэдэлд хувирган дамжуулж өгөөд байгаа нь АН-ы гишүүн бид бүгдийн буруу. АН өөрийн буруу хүмүүстээ эрх мэдэл атгуулаад зогсохгүй, хаа хамаагүй тэнэж явсан олз хайгчидтай эрх мэдлээ хуваалцсан. 3 бие даагчид бол яг үнэндээ тийм олз хайгчид л байсан шүү дээ.
МАН-ы байгуулаагүйг АН байгууллаа бүтээлээ л гэцгээж байна. Р.Амаржаргал бол худалч хүн биш. Яг үнэндээ 2012 онд өмнөх бүх засгийн газрыг нийлүүлснээс их бэлэн мөнгө АН-ы засгийн мэдэлд орж ирсэн гэж тэр хэлсэн. Зөв зарцуулсан эсэхэд нь ч асар их эргэлзэж байна лээ. Эхэндээ АН энэ их мөнгөөр юу хийхээ ч мэдэхгүй балмагдаж байсан. Тэгэж тэгэж тэнгэр ширтэн тэнэгтэж тэнэгтэж 888 төсөл гэсэн хужаа тоон дээр тогтсон.
Мөнгөөр ч харин нэг туйлсан даа. Бидний үр хүүхдүүдийн ирээдүйгээс зээлж авсан мөнгөөр. Өнөөдрийн АН-н бүтээсэн гээд байгаа бүх зүйл зээлийн санхүүжилттэй л байна. Тэхлээр энэ чинь зээл авсан АН-ы гавъяа юу, эсвэл ирээдүйд тэр зээлийн өрийг барагдуулах таны хүүхдүүдийн гавъяа юу? Яг юу нь төсвийн орлогоос санхүүжигдсэн юм бүү мэд. Тэр орлого байсан ч юм уу үгүй ч юмуу?
Орлого олж болох бүх сувагтай АН дайн зарласан. Том төслүүдээ боомилон унагааж улдан чангаахаас Уул уурхайн сайд нь эхэлж байсан. Таван толгойн нүүрсийг 70 доллараар тогтвортой нийлүүлэх гэрээг оролдсоор байгаад цуцалсны маргааш л нүүрсний үнэ 3 дахин унаж шалдаа буусан шүү дээ. Оюу Толгойг хичнээн ч жил чангаав. Эндээс хэн ч хожсонгүй. Монголчууд бүүр ч хожсонгүй.
Барьсан бүтээснээсээ илүү бариагүй, бүтээлгээгүйнх нь импакт дэндүү нүсэр байсан. Бариагүй, бариулаагүй төмөр зам бол үүний тод жишээ нь.
2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн популизмын хүрээнд уул уурхайн лицензийг бөөн бөөнөөр нь цуцлав. Мэдээж үүнийг дагаад ажлын байрууд хувигдав. Экспортын орлого ч доошоо сүнгэнэв. Төгрөгийн уналт чухамхүү эндээс эхлэв.
Чалкогоос зээлсэн мөнгийг МАН ард түмэнд тараалаа л гээд байсан. Яг үнэндээ тэр мөнгө үй олон жижиг дунд бизнесийг орлоготой байлгаж байсныг хожуу ухаарсан ч энэ үнэнийг цөөн хүн л анзаарсан. Тэгээд ч Чалкогийн зээл бол төсөвт хамааралгүй аж ахуйн аргаар барагдуулж болох зээл байсан. Жижиг дунд бизнесийн орлого хумигдсанаар ядуурал эрс нэмэгдсэн. Татварын орлого ч сураггүй болсон. Тал талх, 2 төмсний наймаа жирийн үзэгдэл болсон тухай яриа ч цочоохоо болив.
Мөнгө иргэддээ тараагаад эдийн засаг нь сүйрчихдэг бол Австрали улс хамгийн түрүүнд сүйрчих байсан юм шд. Энэ улс 2008 оны хямралыг иргэддээ мөнгө тарааж худалдан авалтанд уриалж байж хямралаар ашигтай гарч давсаныг би гэрчилнэ. Хамгийн гол нь иргэдэд очсон мөнгө худалдан авалт руу ордогт л байгаа юм.
Худалдан авалт нь өөрөө эдийн засгийн суурь болсон жижиг дунд бизнесийг тэтгэдэг амин сүнс нь. Орлогогүй болсон жижиг дунд бизнесүүд дээр царцааны нүүдэл нэмэгдсэн нь бүүр ч хүнд хохирол эдийн засагт авчирсан. АН-ы дарга нарын цүнх баригчид, АН-тай хамтрагчдын дагуулууд нүүдлийн царцаа шиг бөөнөөрөө бүх албан байгуулагуудаар орж ирж самарсан.
Идэж болох бүхнийг идэж, тасдаж болох бүх ажлыг таслан зогсоосон. Энэ нүүдэл ч нисэхийг тойроогүй. Зөвхөн бие даагчдад хаяж өгсөн ИНЕГ-т л гэхэд 2012-2013 оны хооронд жилийн дотор 280 орчим хүнийг халж, оронд нь 380 орчим хүн авсан байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсан зарга захиргааны шүүхийг бүтэн 4 жил хэт ачаалалтай байлгасан. Зөвхөн гэнэт халагдсаны тэтгэмжинд байгуулагын төсөв урсаж эхэлсэн. Нэг ажил дээр халагсан хүнд хуулиар олгох зардал, ажилд авсан хүний цалин гээд 2 нугарсан зардлууд гарч эхэлсэн.
Ажлын байрууд ийн самрагдаад эхэлмэгц ажилтай орлоготой хүмүүс дээр суурилаж байсан моргэжийн зах зээл хямралд орсон. Эдийн засаг, улсын хөгжлийн бас нэг чухал салбар болох барилгын салбар үнэн голоосоо ганхаж эхэлсэн. Барилгын сайдууд нь яаж ч маневрлаад ажлын байр, өрхийн орлогын хямралаас үүдэлтэй худалдан авалтын хомсдолыг зохицуулж дийлээгүй.
АН-ы дарга Арвинтай нийлж Цайз захын дээхнэ хятадын мөнгөөр барьсан хороололдоо зориулж 5 хувийн зээл гаргаад ч өнөөдөр борлуулалт нь муу л байна. Ер нь 5 хувийн зээлийг та нарт зохиулж санаачилсан ч юм биш гэдгийг мэдээд авчихад илүүдэхгүй. Хятадыг хамгийн их эсэргүүцдэг эх орончид л хятадын мөнгийг эргэлдүүлж хүүлдэг бизнестэй байдаг байна лээ шүү.
Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр АН-ы бүтэлгүйтэл дээр хууль хяналтын байгуулагуудын харгислал энэ он жилүүдэд хяналтаа алдсан. Тэдний араанд зуугдаж хараанд өртөөгүй төрийн хүн, бизнесмэн, хөрөнгө оруулагч байтугай жирийн иргэн ч олдохоо больсон. Гадныхан нь зэлээ эвхээд гарч зугатаацгаасан бол эх орноо хөгжүүлэх гэж эрсдэл үүрэн зүтгэсэн олон бизнсмэн, үгээ зоригтой хэлсэн иргэд шорон, шүүхийн хаалга сахицгаах болсон.
Өнөөдөр олон олон хөрөнгө оруулагч сонгуулийн дүнг л хүлээж байна. АН ялбал тэд дахиад 4 жил хүлээнэ. Эсвэл Монголд хөрөнгө оруулах санаагаа нэг мөсөн хаяна. Хөрөнгө оруулагчид тогтвортой, нэг үгтэй засаглал л хүсдэг. Хятад, Казакстан сайн засаглалтайдаа хөрөнгө оруулагч татаад байгаа ч юм биш. Гол нь тогтвортой, үг үйлдэл нь нэг төртэй учраас хөрөнгө оруулагчдыг татаад байдгийг анзаарахад нэг их сүрхий ухаан хэрэггүй.
АН-ы Ерөнхий сайдын хэлснийг хурлын дарга нь бут цохиод, УИХ-н шийдсэнийг Ерөнхийлөгч нь боймлоод нэг иймэрхүү байдалтай л 4 жил өнгөрлөө. Ийм байхад хөрөнгө оруулалт яаж ч орж ирэх билээ дээ.
Энэ мэтээр тэнэгтсээр байгаа орлогоо хумиад хаясан тул зээл, зээл бас дахин зээл гэдэг тогтолцоогоор санхүүждэг улс болж авлаа энэ 4 жилд. Өнөөдөр Монгол улс дотоодын нийт бүтээгдхүүнээсээ 5 дахин их өрийн дарамттай байгаа нь хэний гавъяа юм?
2012 онд Ардчилсан намыг хаашдаа олигтой хийж чадахгүй аж ахуйн ажил хийгээдх гэж бид сонгоогүй. Олон жил үгүйлэгдэж, ард түмэн ангаж цангаж байсан ардчилалын үнэт зүйлсийн амьдралд ирүүлэх хүслээр л АН-д саналаа өгцгөөсөн. Ардчилал бол АН юм гэх шахуу итгэцгээж байсан. Гэвч их санасан газар 9 шөнө хоосон гэгч л болсон доо.
Хүний эрх хүнд байдалд орсон. Шударга ёс мартагдсан. Төр хувьчлагдсан. Ардчилсан нам засаглаж байхад Монголд хүний эрх хумигдаж, улс төрийн хоригдлуудтай болж эхэлсэн нь дэлхийг ч цочоосон. Дэлхий Монголоос нүүр буруулах олон шалтгааны хамгийн том нь энэ болсон. Дэлхийд муухай харагдсандаа бантсандаа баахан хурал зарлаж зудан дээр зуд гээч л болгож байна яг одоо.
Тэмүүжин нарын хуулийн реформыг АН-чид өөрсдөө улдан чангааж зөндөө саатуулсан, гажуудуулсан. Томчууд нь нэг нэгээрээ хуулийн байгуулагад дуудагдсаар байгаад ерөнхийдөө хууль шүүхийг атгасан цөөхөн эрх мэдэлтний мэдэлд эрх баригчид өөрсдөө яваад орчихсон. АН сонгуульд ялбал 2016 оноос таны саналаа өгсөн АН биш цаана нь АН-ы томчуудын хэргийг нь уншаад сууж байгаа хууль хяналтын эрх мэдэлтнүүдийн засаг л тогтоно.
Хийсэн, хийгээгүй хэргүүдээр нь дамжуулж та бидний сонгосоноос шаал өөр хүмүүс өөр байшингаас засаглана. Хар хурандаа нарын үгэнд ороогүй нь үлгэр жишээнд ачигдна. Концерт нь дуусна.
Ардчилсан нам бас бүрэн сөнөчөөгүй байна. Түүнийг аврах боломж бий. Ардчилдсан намд хүний эрхийн төлөө цуцашгүй тэмцэгч миний эгч Ц.Оюунгэрэлээс авахуулаад олон олон 90 оны үзэл бодолдоо үнэнч Лу.Болд, Ц.Баярсайхан, Х.Тэмүүжин нарын гишүүд үлдсэн. Дарханы Наранбаатар мэтийн зоригтон залуус ч бас байна.
Харамсалтай нь АН одоо ялбал дахиж хэзээ ч ялахгүй. Ерөнхий сайд З.Энхболд, ЗГХЭГ дарга А.Гансүх гээд гараад ирвэл шударга ёс, эрх чөлөө, ардчилалын үнэт зүйлс гэж яриад ч яахав. АН-д насааараа над шиг үнэнч байсан олон олон гишүүдийн урдуур дарга нарын чинь хунтайжууд, хулгайн хамсаатнууд нь дайрч орж ирнэ.
АН-ы залууст хэлэхэд та нар дарга нарынхаа сонгуулийг нураа. Битгий сонго. Эсрэг ажилла. АН-ы лидерүүд ихэнх нь 55 хол гарцгаасан. Ахиж 4 жил туйлчихаад, өөрсдийнхөө оронд хунтайжуудаа гаргаж АН-ы залуус та нарын толгой дээр тавьчихаад л арилаад өгнө. Энэ бүх завхралаас яг өнөөдөр, яг энэ сонгуулиар АН-г ялагдуулж байж л аварна.
Тэхдээ АН-ы нэр дэвшигчдийг хуугаар нь хусах хэрэггүй. АН-с хүний эрх, ардчилалын үнэт зүйл ярьдаг, түүний төлөө тэмцдэг шударга хэдийг нь шилж УИХ-д оруулаад бусдад нь түр чөлөө өг. АН-ы гишүүдийг хавчигдахад өмөөрдөг, хоригдоход эргэдэг, суллуулахын төлөө дуугардаг хүний эрхийн тэмцэгчдийг УИХ-д заавал оруул. Та нарт хэрэг болно.
АН өнөөдөр ялбал ард түмэн нэг хэсэгтээ АН-с том жигшинэ. 2020 онд нэг ч суудалгүй гудманд хөөгдөж гарна. Магадгүй үүний дараа 20 жил АН засаглаж чадахгүй болж ч мэднэ. АН-ы өнөөгийн залуусын ид үе гудманд өнгөрөх аюул бий. Учир нь манай дарга нар та нарын ирээдүйг огт болдохгүй тэнэгтэж чадна. Ер нь ч тэнэгтэх байх.
АН-ы залуусаа өнөөдөр дарга нараа, тэдэнд кноп нэмэх даалгавартай нэр дэвшсэн долдой нараа татан унагааж намаа авар. Та нарын мөрөн дээр гишгиж толгой дээр чинь гарсан дарга нараа гуд татаад буулгаад ир. Нэг түвшинд оруулж байгаад нүүр нүүрээ харж ярилц, хуралд, Үндэсний зөвлөлдөх хороогоо цагт нь хуралдуулж, их хурлаа ёсоор нь хийгээд нэг үз.
Ардчилсан нам ардчилсан байх нь, ардын нам ардчилсан байх нь Монгол улсад л хэрэгтэй. МАН бас монгол нам, ардчилсан нам. Энэ удаад би түүнийг ялаасай гэж бодож байна. АН-г эрүүлжүүлж байх хооронд энэ улсыг нураачихгүй аваад явж чадах өөр улс төрийн хүчин би л лав МАН-с өөрийг олж харахгүй байна.
МАН ялчихвал 2016-2020 оны хооронд асар хариуцлагатай засаглахаас өөр сонголт тэдэнд байхгүй. Учир нь 2021 онд бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн жил. Ирэх 4 жилд маргаашаа болохгүй дураараа дургиж, намаараа найрлавал ард түмэн намынх нь 100 жилээр МАН-г гудманд гаргаж бас чадна. Гэхдээ тэд үүнийгээ тооцоолон ухаалаг байж популистуудаа хазаарлан, професионалуудаа түшиж ажиллахаа мэдэж байгаа байх гэж итгэж байна.
Професионалуудыг намаар ялгаварлаад эхэлбэл АН-ы алдааг давтах л болно гэдгийг МАН-д хэлчихье. Тэнэг л биш бол тэднээр ажлыг нь л хийлгэ. Энэ улсыг тэртэй тэргүй бид хамтдаа л босгох үүрэгтэй. Тэр жил МАН-г яг туйлдаг дээр нь ард түмэн татаж ухааруулсан. МАН ч дарангуйлагчаасаа зоригтой салсан.
АН бас дарангуйлагчаасаа салах боломжийг ашиглаад авах хэрэгтэй. Яг одоо АН дарангуйлагчдын мэдэлд байна. Тэд сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг ҮЗХ-с булаагаад авчихлаа. АН-ы хажууд МАН хамаагүй ардчилсан байдлаар их хуралд нэр дэвшүүлсэнийг бид харсан.
АН-ыг төрөөс татан буулгаж өөрийгөө эрүүлжүүлэх боломж олгоё. Идсэн уусандаа шартсан дарга нарын ахиулАН идэж уух хүслийг энэ сонгуулиар хазаарлая. Энэ хооронд улс нийтээрээ өрнөөсөө салъя. Хөрөнгө оруулалтаа татъя. Том төслүүдээ хөдөлгөе. Жижиг бизнесүүдээ ч дэмжье. Хамгийн гол нь ардчилсан намаа ардчилсан болгоё. Тэгвэл төр ардчилсан болно. Төр нь ардчилагдаж чадвал 3хан сая хүний амьдралыг өөд нь татах бол амархан асуудал.
АН энэ сонгуулийн гол хөзөр нь бүх аймгуудыг авто замаар холболоо гэж байна. Сайн байна. Гэвч 2000 оны 7 сард “мянганы зам” гэдэг санаачлагыг У.Хүрэлсүх анх гаргаж байсныг олон хүн мартжээ. 2000 оны МАХН-ы сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч байгаагүй цоо шинэ санаачлага байсан юм шүү.
АН Улаанбаатраас эхлэлтэй шинэ замууд цоо шинээр барьсангүй. Зүгээр нь Мянганы замыг цааш нь үргэлжлүүлж барьлаа. Дараа дараагийн засагт гарах намууд ч өөр өөрийн замуудыг л өмнөх засгийн замд залгаад л барих нь тодорхой. Бидний үеийнхэн захын сумдад хар зам хүрэхийг үзэхийн төлөө ажиллана. Татвараа төлж хувь нэмрээ ч оруулна. Ингэж байж аялал жуулчлал хөгжиж, уул уурхайгаас хамааралгүй болно.
Америк шиг айл бүрийн үүдэнд хар зам хүрдэг цаг тийм ч холгүй байгаа гэж итгэж байна. Энэ үйлсэд бүх намууд өөр өөрийн ээлжинд амжуулж чадах ажлуудаа л хийгээд байх хэрэгтэй юм. Увс орохдоо хэн хэний барьсан замаар явж байгаагаа сайн анзаар.
Энэ замуудыг Монголын ард түмэн, төр засаг үе дамжин залган барьсаар ийм болгосныг л хамгийн сүүлчийн замыг баригчид хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. Бас ард түмэндээ тийм л хайртай юм бол брожур байнга солиод мөнгө цохиод байхаа болчихож болдоггүй юм уу Бат-Үүл ахаа.
Ийм зүйл бичлээ гэж намайг албан тушаалын хэнээтэн болгож цоллохыг би мэдэж байна. Манай татааруудын ганц чаддаг юм нь өөрөөс нь илүү гарсан залуусаа дарж байхыг хичээдэг явдал. Залуустаа боломж олгодоггүй учраас АН тэдэнтэй цуг мөхөж ч магадгүй. Миний хувьд тэртэй тэргүй МАН байсан ч МИАТ-г МАН-ы гишүүд удирддаг, АН гараад ч МИАТ-г МАН-ы захирал залдаг юм чинь надад бол МАН-г нь дэмжээд тэднээс аль сайныг нь гаргаж МИАТ-д тавьж байх нь дээр санагдаж байна.
Залуусаа дэмждэг МАН ямар байгааг хар, АН ямар байгааг хар. Архангайн тойргийг л зэрвэс харчих. Тэр хөгшчүүл залуусыг ганц нэг сонгуульд ялж магадгүй ч ирээдүй бол байнга залуусын гарт л байдаг. Залуусаа нам харгалзахгүй дэмжээрэй. Гуйя. С.Баярын хэлснээр тэд хийх алдаагаа эртхэн гүйцээж, бүтээх үйлсээ цаг хугацаандаа эхлэх боломж олж байх ёстой юм. Нэр дэвшигч бүх залууст амжилт хүсье. Монголын ирээдүй та нарын гарт байгаа шүү.
БАТ ИНЖЕНЕР
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хотод бол яалт ч үгүй Бат-үүл хэрэгтэй шүү дээ үүнтэй хэн ч маргахгүй маргаад ч барахгүй шүү
АЖИЛТАЙ АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮНД АТААРХАГЧИД БОЛООД МУУГ САНАГЧИД ГООЧЛОГЧИД МУНДАХГҮЙ ШҮҮ ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН АЖЛИЙГ ӨМНӨХ ДАРГА НАРТАЙ ХАРЬЦУУЛАХАД 200 300 ДАХИН ИХ БАЙГАА ШҮҮ
Бат-Үүл болон түүний багийнхыг сонгож ирэх 4 жилд хийж байгаа ажлыг нь үргэлжлүүлж хийлгээд хотоо улам сайхан хөгжүүлээд авах юм байгаам шүү.
boloo shde geheer l ih ajil hiisen de
odoo l hot ooriin ongo torhoo olj bh shig bna
МАН-ынхан 22 жил төсвийн мөнгийг шамшигдууллаа. Хэт их баяжсан олигархууд хэзээ ч ханаж цадахаа мэдэхгүй. Ард түмний итгэлийг олон ч удаа алдсан даа. Хотын өнгөтэй өөдтэй газрыг өмнөх хотын дарга нар зарж дуусгалаа. Гэтэл Бат-Үүл тэр зарсан газрыг эргүүлэн авч цэцэрлэг байгуулж байх жишээний.
Хийсэн ажлын харлуулах гээд бүүр зовж байна зарим хэсэг бүлэг нөхдүүд
БАТ-ҮҮЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖЛУУДЫН НЭГ БОЛОХ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫГ МАШ ЗӨВ ЗОХИСТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА. ӨНӨӨДӨР ХЭН НЭГНИЙ ХАШАА БАЙШИНГ БУЛААДАГ БИШ ХАРИН ТУХАЙН АЙЛ НЬ БАЙШИНГАА ЗОХИХ ЁСООР ҮНЭЛҮҮЛЖ БАРИЛГА БАРИХ КОМПАНИТАЙГАА ЯРИЛЦАЖ ТОХИРОЛЦООНД ХҮРЧ БАЙЖ ГЭРЭЭГЭЭ ХИЙЖ ХАМРАГДДАГ БОЛСОН ШҮҮ. ИЙМ УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ БОЛСОН БОЛОХООР СОНГОЛТ ЗӨВХӨН ИРГЭДИЙН ГАРТ Л БАЙГАА. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГ АВУУШТАЙ ТАЛ НЬ ЭНЭ.
BAT-UULIIG DEMJIJ BGAA SHVV AMJILT
ODOO HIIJ BGA AJILUUDAA ZAAVAL URGELJLUULEEREI
170. Хот шиг хотыг бүтээж байгаа Бат-Үүл даргад баярлалаа. Гэрэлтүүлэг их сайжирсан байна лээ. Энэ бол их хотын амьдралын салшгүй нэг хэсэг. Энэ мэтчилэн хотын тохижилт их сайжраад байгаа шүү сүүлийн 3 жилд.
Бат-Үүл болон тэдний багийнхан 4 жилийн хугацаанд хотыг бүтээн байгуулалтаар бөмбөгдөж байна. Дахин төлөвлөлт, смарт карт, гудамж төсөл, ипотекийн зээл, төрийн нэг цэгийн үйлчилгээ, цахим газар өмчлөл гээд хийсэн ажлууд нь бүгд иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан хүртээмжтэй сайхан ажлууд болсоо. Дараагийн дөрвөн жилд дахин сонгож илүү ихийг хийлгэмээр байна.
Зорилгоо тодорхойлж түүндээ бат зогсох энэ алхам бүхныг өөрчилдөг
Баяр хүргэе таньд. Үнэхээр сүүлийн 4 жилийн хугацаанд хотын бүтээн байгуулалт мэдэгдэхүйц өөрчилөгдөсөн. Энэ дундаас дурьдвал Нэг цэгийн үйлчилгээг иргэд үрүү ойртуулсан. Дүнжингарав дээр байгаа үлйяилгээний төв бахархмаар сайхан шүү.Улам ихийг хийж бүтээхийг хүсье. Хийгээрэй гэж хэлэхээс илүү иргэд хамтран өөрсдөө идэвхитэй байвал манай улс орон хурдан сайхан хөгжинө дөө.
jiliin umnu shunu ongotsoor UB-d buuhdaa buur gaihsan shuu, urd ni hav haranhui shahuu gazar haragddagbsan odoo hot ter ayaaraa gereltei bolson bnalee, ger horoolliin gudamjnii gereluud egnee egneegeeree yostoi goy haragdaj bnalee
ҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА
Улаанбаатар хот өмнө нь хэзээ ч байгаагүй сайхан болсон энэ хүн дахиад олон жил дарга хийгээсэй.
Үүл дарга цасан цариа үүлэн үсгүй ч хийсэн бүтээснээрээ хотын иргэдийн хайр хүндэтгэлийг татаж чадсаан дараагийн 4 жилд ч гэсэн Хотын даргийн суудалд сууж байгаасай гэж хүсэж байна
Хот өнгөө зассан 4 жил байлаа. Маш их сайхан өөрчлөлт авч ирсэн. Цэцэрлэгт хүрээлэн, авто замын олон ажлууд, иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ, гэр хороололын дахин төлөвлөлт эдгээр ажлууд надад маш их таалагдсан. Улаанбаатарыг та л гоё болгоно гэж бодож байна. Онц
МАН-ынхан төр барьж байх үедээ төсвийн мөнгийг хувьдаа завшиж тултал баяжсан даа. Ойр дотны хҮмҮҮсээ гадаадад зугаалуулж иргэд бидний мөнгөөр мөн ч их тансагласан даа. Төр засгийг өр зээлэнд оруулж өөрсдөө цөм баяжаад ард иргэдийг ядууруулсан.
идэж уудаг байсан даргуудтай харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалтаар хамгийн зөв шийдэлтэй шинэчлэлт бүтээн байгуулалт хийдэг хүн шүү дээ
uul darga 4jil yum hiisen hun shuu umnuh hotiin darga nar yu hiisn bilee
Bat-uuliig ahiad songoh heregtei dahin tolovloltiig duusgaj sain hashaa hutulburiig heregljuulehed bat-uul shg hun l heregtei
бат үүлийг сонгоно, гэр рүү маань зам таьж өгсөн юм
АН овоо юм хийгээд байгаа. Сүүлийн жилүүдэд хот өнгө зүс ороод, цэвэрхэн болоод байгаа.
Hotiin zahirgaaniihan Gudamj tusliin hureend gudamj zamiin ded buttsiig hugjuulsner auto zamin tugjrel, agaarin bohirdlig buurulj, gazar ashiglaltiig saijrulj bga.
batvvl darga ikh yum hiij bgaa mundag
Omnoh hediige boduul yum yum hij bga hvn. Bilegt yu hiisiin Enhbold yu hiisiin Batbayr yu hiisiin be. Zvger l ynztai idej avaad zailsan hvmvvs. Vvl darga bol muu heleltgvi yum hj bga hvn.
Бат-Үүл дарга үнэхээр мундаг. Хүүгээ оффшор данстай, дансандаа мөнгөтэй бол огцорно гэж хэлсэн. Энэ нь ч хүүдээ тэр хэмжээгээр итгэж байгаагийн илрэл юм уу даа. Ингээд бодохоор үнэхээр тэр данс, дансан дахь мөнгө нтр байхгүй бололтой дог оо.
Хотын дарга хотод тулгамдаад байсан асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Өнгөрсөн 4 жилд их ч ажил, их ч бүтээн байгуулалт хийсэн. Дараачийн 4 жилд илүү ихийг хийгээрэй.
Batuul hotiin darga bolsnoos hoish zam ene ter shn bolood bgaa shvv huurhii min
үнэхээр мэдэгдэхүйц өөрчлөлт хийсээн АН
UB odoo l neg ulsiin niislel shig bolj bn. Hotod ih ajil hiisen humuusiig dahin ajilluulmaar bn.
МАН-ын үед засаг барьж байсан нөхдүүд зам тавина гэж гурилддаг байсан даа. Анхнаасаа чанаргүй юм хийчихээд тэгээд л тэрийгээ жил болгон засаж байна гээд олон хоногоор хүмүүсийн ажил, сургуулийг цалгардуулдаг байсан. Одоо ч харин замыг сайхан засдаг болсоон.
Бат-Үүлийн багийнхан ирэх 4 жилд олон ажил төлөвлөсөн байна лээ. Тэр дундаас Сайн хашаа хөтөлбөр их таалагдаж байгаа. Хэрэгжээд эхэлбэл хашаандаа халуун устай, боловсон нойлтой болоод хашаандаа цэцэг ногоо тариад л сайхан амьдармаар байна. Дахин төлөвлөлтийн ажлыг хийнэ гэсэн тэд хийж чадсан. Амласан бүхнээ хийж байгаа болохоор би хотын даргад дахин итгэл хүлээлгэмээр байгаа.
Үүл баатарыг дэмжиж байна шүү. Манайх дахин төлөвлөлтөнд орж 0-6 га газраа 1 өрөө нэг байр 2 өрөө нэг байр болгосон. Бид нар дээр анх ирж уулзахдаа та нар минь өөрсдөө л газраа өндөр үнэлэх хэрэгтэй гэж хэлж байсан тэр нь ч зөв болсон
МАН 22 жил төр барихдаа агаарын бохирдол гэж ярьсаар л байсан. Авсан арга хэмжээ байхгүй. Ард иргэдэд бэлэн мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээ суулгаснаас өөр зүйл хийгээгүй. Харин Бат-Үүл хотын дарга болсноос хойш, цэцэрлэгжүүлэлт, зам засвар, гүүрэн гарц, нүхэн гарц, ипотекийн зээл, цахим газар өмчлөл, гэр хорооллын дахин төлөвлөлт гэх мэт маш олон ажил, бүтээн байгуулалтыг хийжээ. Нэг наст цэцэг нь хотын тохижилтонд өнгө нэмэхээс гадна агаарт байгаа тоосжилтыг багасгадаг сайн талтай.
Tanii gargaj bgaa shiidver bodloguud yer n zuv. demjij bgaa. Minii dotroo bodoj yavdag sanaanuudiig yag l medsen yum shig heregjuuldeg. Medeej aldaa onoo bgaa.
хот үнэхээр замбараагүй байсан ганц цэгцэлж хурууж авж байгаа хүн бол энэ хүн гэж боддог
Бат-ҮҮл бусад дарга нар шиг том том машин унадаггҮй. ПрҮҮс унадаг, Унаган хотын хҮҮ. Уг нь бензины мӨнгийг нь тӨсвӨӨс л ӨгдӨг гэсэн. Гэтэл прҮҮс унаад байгаа нь тӨсвийн мӨнгийг ч хэмнээд, НӨгӨӨтэйгҮҮр утаа гаргадаггҮй машин гэдэг ҮҮднээс унадаг юм билээ.
Bat-Uuliig demjine
Бат Үүл даргаа, дугаарын хязгаарлалтыг дэмжиж байгаа өөр хийж байгаа ажлуудыг чинь дэмждэг
Хотод нэг наст цэцэг тарьсан нь их ач холбогдолтой. Гудманд өнгө зүс нэмэхээс гадна тоосжилтыг багасгана. Өмнөх мээрүүд хот тохижуулалтанд зарцуулагдах мөнгийг өч төчнөөн саяар нь төсвөөс авч л байсан. Гэвч нүдэнд үзэгдэх, гарт баригдах хийсэн ажил нэг ч байгаагүй. М.Энхболд, газрын албаны Сандуй хоёр хотын хамаг газрыг зарж дуусгасан даа. Гишгэх ч газаргүй, эх орон гэж байхгүй, өөр улсын хараат байхыг хҮсэж байгаа бол та нар МАН-ын идэмхий гахайнуудаа сонгоорой.
бид ийм хотын даргатай байгаадаа бахархаж байна. амжилт
Өмнө нь гудамжны гэрэлтүүлэг муу шөнө орой явахаар юмаа дээрэмдүүлчих гээд хэцүү байсан. Одоо харин гэрэлтүүлэг харьцангуй сайжирсан шүү. Хотын гудамж гэлтгүй гэр хорооллыг хүртэл гэрэлтүүлэгтэй болгож байгаань таалагдаж байгаа.
Өмнө нь зам засвар үнэхээр чанаргүй хийгддэг байсан шүү. Харин сүүлд хийгдсэн засварууд, уулзварууд, тэмдэглэгээ их сайн болсон байна лээ.
БАТ-ҮҮЛ ДАРГЫГ ХОТЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛООСОЙ. ЗОРИГТОЙ АЛХМУУД ХИЙЖ ЧАДДАГ, ШУДАРГА, ХҮНЛЭГ ИЙМ ХҮН ӨДРИЙН ОД ШИГ ХОВОР БАЙНАДАА ОДОО.
hiisen ajlaar ni dvgnewel ene hvn hamgiin sn hotiin darga busad ni yu hiisiin hen zam zasaa hen ni dahin tuluwlultuu ehlvvllee?
Ene jiliin songuuliar bat uuldee sanalaa ogno do gants gyltaaj gylaah ajil hiij bgaa gants hun
Ajliin undur amjilt husie
МАН-ын М.Энхболд, Газрын албаны Сандуй хоёр хотын хамаг өнгөтэй өөдтэй газрыг зарж дуусгасан даа хӨӨрхий. МАН-ынхан итгэж болохгүй хүмүүс.
Дахин төлөвлөлт гээд л сайн хашаа гээд л өчнөөн ажилыг эхнлүүлчихсэн байгаа одоо дуусгах боломжийг түүнд өг
Bat uultei orsoldoj bgaa humuused hetsuu bgaa bhda heterhii hiisen ajiltai huntei orsoldood xaxa
хот үнэхээр замбараагүй байсан ганц цэгцэлж байгаа хүн бол Бат-Үүлийг гэж боддог
bat-uul bolood tednii bagiinhand amjilt demjij yawdag shuu
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА. ЭНЭ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ОЛОН АЙЛ БАЙРАНД ОРЖ, АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА.
Hotoo hairlah setgelgui bj hotiin dargaas ym nehdegee bolimoor ym. Hotiin darga baij boloh buh l ajliig hiisen shd. Teglee gd ta nariin setgeld niitsehgui bga bol huduu ruugee ywj heer taldaa duraaraa amidartsgaa.
Э. Бат-Уул даргын үед цаасан дээр буулгаж телевизээр хоосон зарласан биш харин нүдэнд үзэгдэхүйц, гарт тэмтрэгдэж баригдахуйц их бүтээн байгуулалт яах аргагүй хийгдсэн гэж бодож байна. Наад захын нийтийн биеийн засах газар, гудамжинд хүүхэд, хөгшчүүд түр зуур суух сандалыг иргэд хичнээн олон жил хүлээвээ….
МАН-ынхан төр барьж байх үедээ төсвийн мөнгийг хувьдаа завшиж тултал баяжсан даа. Ойр дотны хҮмҮҮсээ гадаадад зугаалуулж иргэд бидний мөнгөөр мөн ч их тансагласан даа.
Heden jiliin umnuhiig bodwol hotiin gudamjnii gereltuuleg saijraad bgaa. Hotiin darga ajlaa sain hiij bgaa. Bat-Uul dahin songogdwol daraagiin 4 jild hot maani bur shan bolno doo.
Batuul hotiin darga bolsnoos hoish zam ene ter Haritsangui shn bolood bgaa shvv huurhii min
М.Энхболд хотын дарга байх үедээ хотын хамаг газрыг зарж дуусгасан. Сандуй хамтарсан. Одоо тэдэнд дахин итгэл хүлээлгэж болохгүй.
тиймээ ямарч л байсан түрүү түрүүгийн хулгайч авилгач газрын наймаачин хотын дарга нарыг бодвол нилээдгүй зүйл санаачилж, нүдэнд харагдахаар зүйл ч багагүй л хийлээ, Угаасаа ажил хийж буй хүн заавал хэл аманд өртдөг хойно, цаашдаа их хотоо гоё сайхан болгохын төлөө их ажил хийж сансандаа хүрээрэй, Их хот маань өөрий чинь энэ их хүч чармайлт, багийн хамт олны чинь уйгагүй зүтгэлийн үр дүн юм шүү дээ, Баярлалаа хотын даргаа цаашдаа ихийг хийгээрэй, юм хийдэггүй улс л хүнийг муулдаг шүү дээ, Миний хот улам л өнгөө засаж байгаа
Bat uuliin bagiinhan sn ajilsan oiriin heden jil hiigeegui ajliig 4 jiliin hugatsaand hiij duusgasan demjinee
Бат-үүл шиг дарга олон байгаасай.
ЗӨВӨӨӨ Бат-үүл та энэ хэвээрээ л явна шүү. ЗГ-тэй харьцуулахад хийсэн юмтай хүн. Зарим нөхдүүд шиг худлаа яриагүй. Ажил хийхэд алдаа гарна гэхдээ давтахгүй засаад л сайныг нь аваад саарыг нь хаяад л байхад болно штээ. 2 сонгүүль дарааллаад ажиллахад манай нийслэл сайхан болно доо. Амжилт хүсье.
ер нь бол их зөв зүйтээ алхам болсон бага багаар засаж сайжруулж л байгаа гол тэвчээртэй хүлээх хүмүүс худлаа нэг газар нь ийм тийм сайхан болж гэхээр манай энд л лав тийм байна ийм байна гээд муулаад байх юм Бат-Үүлд эхэлсэн ажаа дуусгах боломж олгох юм бол явааандаа танай тийшээ ч гэсэн очих л болно шүү дээ сайжруулна хаяхгүй тайван байцгаагаад Бат-Үүлд итгээд хүлээ
ХИЙЖ БҮТЭЭСЭН ХҮН ГЭДЭГ ХЭЛЭХ ҮГТЭЙ ХАРУУЛАХ АЖИЛТАЙ ХҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ!!! ҮҮЛ ДАРГАА ДЭМЖИНЭЭ!!!
М.Энхболд, газрын албаны Сандуй хоёр хотын хамаг газрыг зарж дуусгасан даа. Гишгэх ч газаргүй болохыг хҮсэж байгаа болт эх орондоо харийн хүн мэт амьдрахыг хүсэж байгаа бол та нар МАН-ын идэмхий гахайнуудаа сонгоорой.
BAT-UULEE ODOO HIIJ BGA AJILUUDAA ZAAVAL URGELJLUULEEREI
buteen baiguulalt hiij bga tand bayarllaa, zam dagaj hugjil gdg unen shuu
ер нь гацхан зам гэлтгүй Бат-Үүлийн хоттой холбоотой хийж байгаа бүх ажлууд нь өмнөх засгийнханы хийж байснаас хамаагүй илүү сайжраад байгаа
Бүжин Бүжка сайхан тордоод арчилаад аваад явчихвал үнэхээр сайхан цэцэрлэг болох нээ
МАН-ынхан оффшорчин, газрын наймаачдаар дүүрсэн, улсын мөнгийг идээд сурчихсан. Одоо тэдэнд дахин боломж олгож болохгүй. 12 онд ардчилсан намд төрд гарснаар МАН-ын 22 жил бүтээж чадаагҮй их ажлыг хийсэн байна.
203. Сүүлийн 2, 3 жилд зам засвар сайжирсан, олон уулзварууд нэмэгдсэн. Зам дагаад хөгжил ирнэ гэдэг дээ. Нүхэн гарц, гүүрэн гарц гээд төвлөрөл ихтэй манай хотод их зүйлийг хийж олон асуудлыг шийдэж өгч чадсан Бат-Үүлийн багийнхыг дахин сонгоно.
энэ яармагт амьдардаг хүмүүс нь гэрэл гэгээтэй байгаа гээд баярлаад байхад энэ ком-н араас энд амьдардаггүй байж элдвээр хэлээд байгаа хүмүүс атаархаж үхэхжаагаа гэсэн үгүү
Batuul hotiin unagan hun gesendee hotoo gsn setgeltei gants darga shuu dee
Өмнөх хотын дарга нарын харсан ч хараагүй юм шиг тоодоггүй байсан асуудлуудыг эхнээс нь шийдээд эхэлчихсэн. Мундаг ажиллаж байгаа Үүлэн үст баатар маань
Ажлын байртай байж гэмээнэ амжиргаа сайжрана амжилт залуучууд тэр дундаа оюутны цагийн ажлыг өшөө илүү анхаарч ажлаарай
Umnuh darga nar n yag hiisniig eruusuu bodood oldoggui ee. Medej bga bol heleerei. Gazriin naimaa l sanaand orood bhiin. Uul baatart amjilt!
Бат-ҮҮлийг муулаад байгаа хҮмҮҮс эхлээд хотын дарга ямар ҮҮрэгтэй хҮн бэ гээд бодчих, судалчих. Тэгээд өмнөх хотын дарга нар хотод юу хийсэн билээ гээд нэг бодоод үзээрэй.
ХИЙСЭН АЖИЛ НЬ ҮНЭХЭЭР ИХ ТААЛАГДАЖ БАЙГАА АМЖИЛ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ САЙН ХАШАА ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ ҮНЭХЭЭР ИХ ХҮСЭЖ БАЙГАА ШҮҮ
УУЛЗВАР ТӨДИЙГҮЙ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ САЙН ХАШАА ГЭЭД ӨМНӨХ ЗАСАГТ БАЙСАН НӨХДҮҮДИЙН ХИЙХ НЬ БИТГИЙ ХЭЛ СЭТГЭЖ Ч БАЙГААГҮЙ ОЛОН САЙН САЙХАН АЖЛИЙГ ХИЙСЭН ХИЙЖ БАЙГАА ХИЙСЭЭР Ч БАЙХ БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГАА
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ БОЛООД ГУДАМЖ ТӨСӨЛ ГЭЭД ХИЙЖ БАЙГАА БҮХ АЖЛУУД НЬ ҮНЭХЭЭР ТААЛАГДАЖ БАЙГАА ЭХЭЛСЭН АЖЛУУДАА ДУУСГААРАЙ БАТ-ҮҮЛЭЭ
Та нар Бат-Үүлээс өмнө хотын даргынхаа нэрийн ер нь мэддэг байсан уу? Өмнө байсан хүнээс ингэтлээ ажилаа ингэж хий тэгэж хий гэж шаардаж байсныг санахгүй юм байна. Харин ч юм хийж байгаа дэмждэг шүү!!!
энд амьдарч байгаа хүмүүс нь гэрэлтэй камертай болсондоо баярлаж байнав бат-үүлд амжилт
АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮНД АТААРХАГЧИД БОЛООД МУУГ САНАГЧИД ГООЧЛОГЧИД МУНДАХГҮЙ ШҮҮ ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН АЖЛИЙГ ӨМНӨХ ДАРГА НАРТАЙ ХАРЬЦУУЛАХАД 200 300 ДАХИН ИХ БАЙГАА ШҮҮ
BAT-UULIIG DEMJIJ BGAA AMJILT
Нийтийн тээвэр смарт карттай болсноор автобус баазын хувьдаа завшдаг мөнгө ил болж төсвийн мөнгийг хэмнэж байна. Төсвийн мөнгө бол татвар төлөгч та бидний халааснаас л гардаг шүү дээ. Тэр мөнгийг цэцэрлэгжүүлэлт гэх мэт хэрэгтэй зүйлд нь зарцуулж байгаа болохоор хотын даргад та нар баярлах хэрэгтэй.
batuul uneheer ih zuil hiisen. Aldaa onoo bgaa l bh. Yum hiiheer hiilee gene. Hiihgui bol hii geh yum
uneheer zuw zvitei shn ajil hiisen hvn amjilt ushuu olon ger horoolod iim tsetserleg bguulj gereltuuleg tawij uguurei
Өмнөх хотын дарга нар бол бүтэхгүй ээ. Хийж гийгүүЛсэн ч юмгҮй төсвийн мөнгө иэж уугаад л. Харин Үүл баатар бол сүүлийн 4 жилд маш их бүтээн байгуулалтыг хийж, хотыг улсын нийслэл шиг болгож өгсөн. Хийсэн ажлуудыг нь ард түмэн бүгд харж байгаа.
зөндөө л ажил хийсэн. нүдэнд бүгд харагдаж байгаа. цаашдаа хотоо улам гоё болгоорой гэж Үүл даргад хүсье даа
Бүтэлгүйтэл жулдарайнуудыг яадаг бол Харин ялагчидад урам хайрлдаг юм шүү танд амжилт хүсье Бат-үүлээ
Бат-Үүлээс өмнө хотын дарга гэж ямар хүн байдаг, юу хийдгийг нь ч мэддэггүй байлаа
Batuuliig Ulaanbaaatar hotdoo eeltei sain darga gej boddog shuu
Hiih yostoi zuilee hj uurgee uhamsarlaj ajildag hotiin darga ta mundag shuu
Гэр хороололын гэрэл нь гоё болсон байнашдээ
хот сүүлийн 3-4 жил эзэнтэй болж хот хот шиг болж баихад ямар тэнэгүүд нь солироод баидаг баина аа дүрмээ мэдэхгүй хаа дуртай газраа машин тэргээ тавьдаг ачихлаар миний машиныг ачлаа гэнэ бусадыг хүндэлэхгүй мөртлөө өөрийнхөө эрх ашгийн яриад баигаа ,,, бат-үүлийг огцорхыг шаардаж буй нөхөд ман-аргаа барсан ажил юм шиг л баина
hiisen ajlaar ni dvgnewel bat-uul hamgiin sn hotiin darga busad ni yu hiisiin hen zam zasaa hen ni dahin tuluwlultuu ehlvvllee?
Бүх хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг чинь дэмжиж байгаа шүү
Утааг багасгах хамгийн зөв шийдэл бол дахин төлөлвлөлөт дахин төлөвлөлтйиг ардын намын үед их буруу менежменттэй гаргаж ирээд ард иргэдийн их хэмжээгээр хохироосон удаа ч байгаа тийм болохоор л итгэхээ байчихсан тэдэн шиг бүх зүйлийг хийн э гэж айдаг болчихсон.Миний хувьд лав Хангай хотхонд байртай болсон их сайхан байна хамгийн зөв менежментээр хамгийн зөв шийдэл оруулж ирсэн хүн бол Бат-Үүл гэж боддог
ХОТОД НЭГ НАСТ ЦЭЦЭГ ТАРЬСАН НЬ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ. ГУДМАНД ӨНГӨ ЗҮС НЭМЭХЭЭС ГАДНА ТООСЖИЛТЫГ БАГАСГАНА. ӨМНӨХ МЭЭРҮҮД ХОТ ТОХИЖУУЛАЛТАНД ЗАРЦУУЛАГДАХ МӨНГИЙГ ӨЧ ТӨЧНӨӨН САЯАР НЬ ТӨСВӨӨС АВЧ Л БАЙСАН. ГЭВЧ НҮДЭНД ҮЗЭГДЭХ, ГАРТ БАРИГДАХ ХИЙСЭН АЖИЛ НЭГ Ч БАЙГААГҮЙ.
Бат-Үүлээс өмнө хотын дарга гэж ямар хүн байдаг, юу хийдгийг нь ч мэддэггүй байлаа.
Бат-Үүл даргын хийсэн ажлуудыг хараад байхад Хотын дарга хүн ийм ийм ажлуудыг ингэж хийх ёстой абйдаг юм гэсэн үлгэр дууриалал болж чадсан
Bat uul bolon tuunii nohdiig demjinee ajlaa denduu sain hiigeed bgaa