Сонгогчид их л хашир байна

1465873183_medeenii-zuragСонгууль сайхан болж байна аа. Хууль хэрэгжээд дажгүй юм. Хотын төв, гэр хорооллын алинд ч чимээ шуугиан багатай. Урлагийн тоглолт, элдэв шоу байхгүй болохоор чих амар ч гэж. Нэр дэвшигчид сайхан ааштай ч гэж. Хайлсан тугалга шиг л уяхан байна. Хэрэг гарвал гутлын тоос арчиж өгөхөд ч бэлэн. Цаашид дандаа ийм сайхан зантай байгаасай гэхээр.
 Сонгогчид бол бүр хаширчихаж. Баргийн юманд хариу хэлэхгүй. Хаанахын тагнуул юм бол гэсэн шиг болгоомжтой харна, харилцана. Нэр дэвшигч олон байгааг ч хэлэх үү, хэн нь хэн болохыг сайтар шүүн хэлэлцэж байгаад саналаа өгөхөөр дор бүрнээ тунгааж байх шиг байна.
 Сонгогчдын ярианы өнгө үндсэндээ ижил. Худлаа ярьдаг, амласнаа биелүүлдэггүй, хууль санаачилж, батлуулж шальдаггүй, хуралдааны танхимд суудал бөглөх мэт сууж байдаг, тэгсэн хэрнээ хувийн амьдрал нь жил ирэх тусам дээшлээд л, хүүхүүдээ гадаадад сургаад л, бизнес нь цэцэглэж, ах дүүс нь хөлжиж баяжиж байдаг төрд дахин гаргахгүй юм шүү гэцгээж байна. Бие даан нэр дэвшигчдийн дунд боловсролтой, мэдлэгтэй сайхан залуус байх шиг байна, сурталчилгаа, танилцуулгыг нь үзэж харахсан гэсэн хүмүүс ч байна.
 Амьдрал үүнээс дордох вий, хамгийн гол нь ажилтай, орлоготой болчихвол хэнээс ч юу ч харахгүй дор бүрийнхээ амьдралыг аваад явчихна, ийм л юм хүсч байна гэж иргэд сонгогчид ярьж байна.
 Миний амьдардаг Чингэлтэй дүүрэгт, 64 дүгээр тойрогт УИХ-д л гэхэд 10 нэр дэвшигч өрсөлдөж байх юм. Сонгуулийн ерөнхий хорооны жагсаалтаар харвал:
 1. Монгол ардын намаас сэтгүүлч, Монголын үндэсний телевизийн ММ агентлагийн эдийн засгийн тоймч М.Оюунчимэг байгаа юм байна. Энгийн амьдралтай эгэл нэгэн тэрбээр эдийн засаг, улс төрийн эрэн сурвалжлах, асуудал хөндсөн нэвтрүүлэг, тоймуудаараа үзэгч олон, ард түмэнд танигдсан нэгэн. Элдэв булхай, хуйвалдаанд оролцдоггүй нэр цэвэр нэр дэвшигч гэдгээр онцлогтой аж.
 2. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Г.Баярсайхан нэр дэвшсэн. Энэ тойргийн сонгогчдыг найман жил дараалж УИХ-д төлөөлж байгаа хүн. Тэрбээр экологийн ухааны, техникийн ухааны ч доктор. Чингэлтэйчүүдийн амьдрал ахуй, зовлон жаргалын талаар хамгийн их мэдэх хүн бол эрхэм гишүүн. Иргэд ажилгүй, орлогогүй, ядуурал жил ирэх тусам ихэсч байгаа тухайд гишүүн өөрийн гэсэн дүгнэлттэй, тэр талаараа олон нийтэд ярьж хөөрч яваа байх аа.
 3. ”Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Ж.Батболд гэж төрд нэлээд өндөр алба хашиж ирсэн залуу шинэхэн байгуулагдсан эвслээс нэр дэвшсэн байна.
 4.ИЗНН-аас энэ намын лидерүүдийн нэг Ц.Ганхуяг нэр дэвшжээ. Нэгэн цагт төрд нэлээд өндөр алба хашиж байсан, даруухан, чимээгүйхэн нэгэн. Яриа хөөрөө намуун, үг, үйлдэл нь аядуу энэ эр улс төрд олон жил болсон, айхавтар цойлдог ч үгүй, энэ талбараас явдаг ч үгүй сонгууль болохоор нэр нь ороод л ирдэг хүн.
5.Монголын Уламжлалын нэгдсэн намаас Д.Гансүрэн гэдэг хүн нэр дэвшжээ. Энэ нам энэ удаагийн сонгуульд долоон нэр дэвшигчээ сойж байгаа юм байна.
6.“Хаан сонголт” эвслээс О.Заяа нэр дэвшсэн. 1990 оноос хоршоо, хоршоолол, хувиараа эрхлэх аж ахуй байгуулан лаа зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн тэрбээр бахим дугуйтай том машин хөлөглөөд уулын өөдөө нэг, уруу нэг сүлжин иргэд сонгогчидтой уулзалт хийж явна.
7.Бүгд найрамдах намаас Г.Баттулга нэр дэвшжээ. Б.Жаргалсайхан даргын даалгавраар намын томилолт өвөрлөсөн тэрбээр олон түмний сонголтоор Их хуралд гараад ирэх итгэлтэйгээр өрсөлдөж явна.
8.Социал демократ намаас Ж.Даваадулам гэдэг эмэгтэй нэр дэвшжээ. Ардчиллын анхны жилүүдэд их хүчтэй байсан энэ нам өнөө байсаар л байгаа юм байна шүү дээ гэж хүмүүс хүлээж авч байна. Юутай ч нэр дэвшигчдээ итгэл хүлээлгэн сонгуулийн өрсөлдөөнд илгээсэн байна.
9.МАХН-аас Ц.Эрдэнэчулуун гэдэг эмэгтэй нэр дэвшсэн байна. УИХ-ын гишүүн Ц.Шаравдоржийн гэргий түүнийг нэр дэвших сургаар энд тэндхийн өр, банкны асуудлуудыг нь хэвлэлийнхэн сөхөж гаргаж ирэхэд хэсэгтээ тавгүйтсэн бүсгүй тэр бүхнийг үл тоон өрсөлдөхөөр шийдсэн. Нөхөр нь сонгуулийн ажилд нь туслахаар Засгийн газрын агентлагийн захирлын ажлаа сайн дураараа өгсөн.
10.Бие даагч В.Буянмөнх.
Нэр дэвшигчид тус бүртээ ухуулга, сурталчилгаагаа хийж байна. Сонгууль болох болоогүй, сонголтоо хийх хугацаа байгаа болохоор иргэд, сонгогчид налайсан хэвээр. Гэхдээ л цаагуураа их хашир байна даа.
А.Бэхи /tur.mn/

 


URL:

Нэр: Batnhyam Огноо: 14 June 2016

Bayarsaihan gishuunee dahin songoson n deer dee

Нэр: amara Огноо: 14 June 2016

Г.Баярсайханыг дэмжиж байна

Нэр: Г.Баярсайхан Огноо: 14 June 2016

Хөдөлмөрийн яамыг сайн ажиллуулсан Г.Баярсайхан сайдаа дэмжинээ.

Сэтгэгдэл бичих