Ард түмнийг даапаалж ханаагүй юу, АН-ынхаан
-Хувьцаагаа зарсан мөнгө архины үйлдвэрийн ашгийг нэмэгдүүлж, наадмаар наргих мөнгө болоод дуусна-
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар өчигдөр энэ оны эхний таван сарын байдлын статистик тоон үзүүлэлтийг танилцууллаа. Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан, инфляци өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан зэрэг ганц нэг гялтайх мэдээ дуулдаж байгаа ч сайнаасаа саар мэдээлэл илүү олныг дуулгав. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 17 хувьд хүрсэн нь аюулын харанга.
Тэр тусмаа банкууд орон сууцны зээл олгохоо болих, зээлээ хумих бодлого баримтлах зэрэг асар олон сөрөг үр дагавар авчрах эрсдэлтэй бид тулгарчээ. Үнэнийг нуух аргагүй болчихож. Мөн улсын төсвийн нийт тэнцэл 877 тэрбумын алдагдалтай гарсан муухай мэдээг тэд дуулгалаа. Нэгхэн сарын өмнө 670 тэрбум байсан алдагдал 30 хоногийн хугацаанд 200 тэрбумаар нэмэгдсэн нь өнөөдөр эрх барьж буй хүмүүсийн санаагаа чилээх асуудал мөн байлтай.
Харамсалтай нь төсөв хэдэн тэрбумаар тасарч байгаа нь эрх баригчдад тийм ч сонин асуудал биш болжээ. Сонгууль, сурталчилгаа, санал олж авахын төлөөх улайрлаас өөр юу ч ойлгохоо байсан эрх баригчдад төсвөө яаралтай тодотгох тухай бодол байхгүй нь илт. Уг нь хууль номоор бол УИХ-ын хаврын чуулганаар улсын төсвийн тодотголоос гадна 2016-2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл. 2018 оны төсвийн төсөөллийг баталсан байх учиртай.
Гэвч улстөржилтөөс сэргийллээ гэсэн ядмагхан шалтгаанаар УИХ-ын чуулганыг завсарлуулж орхиод АН-ынхан сурталчилгаандаа мордсон юм. Хамгийн сонирхолтой нь төсөв нь хэдэн зуун тэрбумаар тасарчихсан байхад манай Засгийн газар асар мөнгөтэй гэдгээ илтгэх шийдвэрүүдийг ар араас нь угсруулан гаргаж байна. Зургадугаар сарын 1-нд ахмадуудын тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмж “буян үйлдсэн”. Мөнгөтэй айлын баян бацаан шиг л ахмадуудаа асарч тойлно хэмээн баярхаж мэдэгдэл хийж байлаа.
Хууль ёсоор хөдөлж эхлээгүй ордын хувьцааг худалдаж авах эрхийг арилжааны банкуудад олгож хууль зөрчив, АН-ынхан. Хөрөнгийн биржээр арилжаалагдах учиртай хувьцаа 13 банкны аманд орж, банкууд өчигдрөөс эхлэн ачааллаа дийлэхээ болж, төрдөө 300 мянган төгрөгөөр л “үнэлүүлсэн” түмэн олон гишгэх зайгүй багширчээ
Тэгвэл энэ дуулиан намжаагүй байтал Засгийн газар мөн л хувьцаа худалдаж авах мэдэгдэл хийж олныг бужигнуулав. Орд газрыг хэн эзэмших нь тодорхойгүй, бүтэн таван жил талдаж хэрэлдэж, АН- ынхан өвөр зуураа булаалдаж байгаа энэ ордоос иргэн бүртээ 1072 хувьцаа өгөх тухай үлгэр ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Брокер диллерийн хэдэн компани иргэдээс 5000 төгрөг хурааж бошийсноос өөрөөр үр дүнгээ бараг л өгөөгүй. Монгол Улсын иргэн дансандаа хувьцаатай ч гудамжинд гуйлга гуйж амьдарч яваа нь худлаа биш шүү дээ. Харамсалтай нь энэ хувьцаа сонгууль болгоноор санал худалдаж авах хэрэгсэл болон хувирчихаж. Өмнөх сонгуулийн үеэр Сү.Батболдын Засгийн газар ахмад настан, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгө олгохоос гадна, Чалькод барьцаанд тавьж орхиод хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн халамж хэмээн баахан мөнгө баруун, солгойгүй цацсан. МАН-ын тэр их тансаглал, хэрээ мэдэхгүй аашилсан үйл лайг бүтэн дөрвөн жил монголчууд үүрч, нүүрсээ үнэгүй шахам өмнөд хөрш рүү зөөснийг мартаагүй байна. Үүнийг АН-ынхан үг болгоныхоо завсарт хавчуулдаг, ярьдаг шүүмжилдэг. Гэтэл МАН-аас нэг их ялгарахгүй гэдгээ АН энэ шийдвэрээр баталгаажуулав.
Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр MAH, АН адилхан л ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах шийдвэр гаргадаг юм байна. Халамжлах бодлогыг АН биш МАН гаргадаг байсан бол, ирэх дөрвөн жилд дахиад төр барихын төлөө үнэт зүйл, үзэл бодлоосоо урвалаа, ардчилагчид. Ядарсан ард иргэдийнхээ саналыг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэр гаргаж чаддаг юм байна, тэд. Хууль ёсоор хөдөлж эхлээгүй ордын хувьцааг худалдаж авах эрхийг арилжааны банкуудад олгож хууль зөрчив, АН-ынхан. Хөрөнгийн биржээр арилжаалагдах учиртай хувьцаа 13 банкны аманд орж, банкууд өчигдрөөс эхлэн ачааллаа дийлэхээ болж, төрдөө 300 мянган төгрөгөөр л “үнэлүүлсэн” түмэн олон гишгэх зайгүй багширчээ.
Үйлтэй Тавантолгойн үлгэр ч дуусахгүй, сонгууль болгоноор намууд сорж шимж ханахгүй нь гачлантай. Хамгийн хоржоонтой нь эрх баригч намын дарга нь Үндэсний телевизээр “Аз болж Австралид үер болчихлоо. Тэгэхээр Тавантолгой үнэд орно. Би хувьдаа хувьцаагаа зарахгүй” хэмээн ярих юм. Тэгсэн атлаа та хувьцаагаа зарчих, таны дансанд долоо хоногийн дараа л мөнгө оруулна, найдвартай хэмээн ядарсан иргэдээ даапаалах.Түүний ярианаас учир мэдэх баячууд бидэнд хувьцаа шиг үнэтэй зүйл үгүй. Харин учраа ойлгохгүй та нарт хувьцаа байгаад ч яах юм гэсэн утга агуулагдаж байгаа нь худдаа биш биз дээ. Тавантолгой чинь үнэд орно шүү. Тиймээс хувьцаагаа нам дараад үнэд оруул хэмээн уриалах ёстой юм биш уү, АН-ын дарга аа. Ард түмэн бид ч тэнэг юм.
Хувьцаа тарааж “хошгируулж”, халамж тарааж орхисон өмнөх түүхээ мартаж орхиод л үлгэрт итгэн үүрээр банкинд очерлож зогсох ч гэж. Арга ч үгүй. Нэг сая төгрөгийн төлөө эх орноо худалдахад ч бэлэн гэдгээ саяхан Хятадууд Тавантолгойн хувьцааг авч байна гэсэн цуурхлаар харуулчихсан хүмүүс шүү дээ. Урт цагаан, Эмээлтэд өдөр шөнөгүй очерлож зогссон тэд эх орноо худалдаж байгаагаа ойлгосон ч үүнээс өөр аргагүй хэмээн биесээ өмгөөлсөн. Тиймдээ ч Засгийн газрын тэргүүн нь өөрөө гарч ирээд зарлаж байхад хувьцаагаа зарахгүй гээд яах билээ. Магадгүй хувьцаа худалдаж авна гэсэн цуурхлыг АН дэгдээсэн ч юм билүү гэж хардах үндэслэл эндээс харагдаж байна. Иргэд яаж ядуурч, ямар ч хамаагүй үнээр мөнгөтэй болохын төлөө улайрч буйг тэд хангалттай сайн харсан нь дамжиггүй. Ид хийж бүтээх насны залуус могойн өндөр шэйрлэж, ажил амьдралаа төвхнүүлсэн байх учиртай дундаж насныхан нь түрийвчээрээ мөнгө даллаад олно гэдэгт итгэж суудаг учраас ард түмнээ 300 мянган төгрөгөөр л үнэлжээ. Бид ч ийм хүмүүст төрөө итгэж өгдөг зовлонтой ард түмэн юм.
Ардчилсан Засгийн газрын ар араас нь тэслэх том шийдвэрүүд дандаа ард түмнээ даапаалсан байгааг та бид харлаа, үзлээ. Маргааш ямар “мөнгөлөг” шийдвэр гаргахыг тааж хэлэх аргагүй нь. Эндээс харахад, Засгийн газар хагартлаа баяжчихсан гэмээр. Гэтэл улсын төсвийн алдагдал яагаад тэрбум тэрбумаар нэмэгдээд байна вэ, эрх баригчид аа. Хувьцаа худалдаж авах нэрийдлээр тарааж буй 490 тэрбум төгрөгөөр төсвийнхөө алдагдлыг нөхөх ухаан алга уу.
Ард түмний амьдралд увуулж цувуулж өгсөн 300 мянган төгрөг чинь нэмэр болох уу, нэрмээс болох болов уу. Хатуухан хэлэхэд, энэ хэдэн өдөр архины үйлдвэрүүдийн ашиг орлого нэмэгдэж, наадмын үеэр наргих мөнгө болоод л дуусна. Үнэхээр л амьдралд нь нэмэр болоосой гэж бодож байгаа бол яагаад нэг дор нь өгчихөж болохгүй гэж. Валютын ханшийг хиймлээр буулгаж, сонгууль хүртэл амь аргацаах гэсэн ядмаг арга, ахархан бодол нь иргэдийн амьдралыг улам туйлдуулна гэдгийг санаж сэрэх эрүүл ухаантан эдгээр өдрүүдэд лав гарахгүй нь. Энэтхэг улсаас зээлсэн тэрбум төгрөгөөр тансаглаад өнгөрч байна уу, эсвэл Оюутолгойн мөнгийг баруун, зүүнгүй цацаад дуусч байна уу гэдгийг тааж хэлэх аргагүй юм. Юутай ч монгол төр мөнгөгүй атлаа мөнгөтэй юм шиг аашилж буйг л мэдэж байна. Өнөөдрийн аргацаасан шийдвэр маргаашийн их хямралыг дагуулна гэдгийг л сайн ойлгож байна. Үүнийг ард иргэд ч ойлгож байгаа. Харин Ардчилсан нам л ойлгохгүй бололтой.
Монголын мэдээ
Б.Тогтох
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
сонгуулийн өмнө ингэж мөнгө амалж байгаа нь хууль бус үйл ажиллагаа 4жил юу ч хийж чадаагүй байж сонгуулийн өмнө мөнгө тарааж ард түмний саналыг луйвардах гэж байна МАНАН амлалтааа биелүүлээгүй байж мөнгөөр ард түмний саналыг авах гэж байгаа нь өрөвдөлтэй явуургүй арга байна
Мөн улсын төсвийн нийт тэнцэл 877 тэрбумын алдагдалтай гарсан нэгхэн сарын өмнө 670 тэрбум байсан алдагдал 30 хоногийн хугацаанд 200 тэрбумаар нэмэгдсэн нь өнөөдөр эрх баригчидад хамаагүй бололтоо Сонгууль, сурталчилгаа, санал олж авахын төлөөх улайрлаас өөр юу ч бодохгүй байгаа нь илт байна даа
улсын төсвийн алдагдалаа энэ мөнгөөрөө нөхөх ухаан АН-д байна уу мөнгө амлаж ард иргэдийн саналийг худалдаж авч байгаа нь буруу л байна даа ийм улс ороноо боддоггүй улаан цагаандаа гарсан луйварчидад өөрсөдийнгө ирээдүйгээ даатгах арга алга даа
АНыхан ард түмний өмчин дээр ингэж молиго үмхүүлж байгаа хүмүүс, өмнөх хувьцаан дээр яасан нь тодорхой. Иргэдэд бэлэн мөнгө, мөнгөний хуримтлал байхгүй байгаа учраас хувьцаагаа авч байна, бэлэн мөнгө гэж баярлаж байгаа ч өөрөө өөрсдийхөө ирээдүйг баллаж хаях юм хийлгэж байна МАНАН. Үүний араас инфляци, долларын ханш, дампуурал ар араасаа явахаар харагдаж байна
Одоо энэ 300 мянга хаа хаанаа ч хүрэхгүй, хятад гадаадын бараа, архи пиво, шоудалтаар л дуусах мөнгө. Дахиад л нөгөө хямрал, өрийн дарамтандаа орно. Хувьцааг худалдаж авлаа гээд эдийн засгийн хямрал намжихгүй, улам дордуулах алхам хийлээ. Эргээд бэлэн мөнгө үйлдвэрлэл, бонд босгож өр тавих ажилдаа орох болж байна шүү дээ. МАНАН-гийн балаг хэзээ дуусах вэ, ард түмэн хэзээ сэрэх вэ
АН ард түмнээрээ тоглож ханаагүй юу??? Ард түмэн та нарын худал үгэнд хууртагдсаар байгаад одоо та нарт итгэхгүй хүн байхгүй шүү дээ. Хэн та нарт саналаа өгнө гэж найдаад ард түмнээрээ тоглоод даапаалаад байгаа юм.
АН хувьцаа худалдаж авч увуулж цувуулж өгсөн 300 мянган төгрөг чинь ард иргэдийн амьдралд нэмэр болох уу??? Тэрний оронд 497,100,000 төгрөгөөр нэг ч гэсэн үйлдвэр барьчихсан бол 3 сая иргэн чинь идэх хоолтой, өмсөх хувцастай, өнөө маргаашдаа санаа зовохгүй хэрэггүй болох байсан бус уу???
Монгол улсын төсөв 877 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллаж байна энэ мөнгөөр МАНАНынхан сонгуулийн шоу хийгээд л өнгөрч байна өөрсдийн эрх ашгийн төлөө хэдэн зуун тэрбумаар нь цацаж байгаа хэрнээ ганц ч ажилын байр дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэнгүй ингэхээр яаж улс орон хөгжиж ард түмэн гэдэс цатгалан явах вэ дээ
Энэ увуул цувуулж өгсөн 300 мянган төгрөг нь өр зээл, хоол унданд л явна шүү дээ. Гэтэл АН энэхүү Эрдэнэс таван толгойн хувьцааг худалдаж авчихаад дараа нь яах гэж байгаа бол??? Бас энэхүү 497 тэрбум төгрөгийг хаанаас босгож өгөх гэж байгаа бол??? ГЭСЭН МАШ ОЛОН АСУУЛТУУД БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТЭР ТАЛААРАА ЯРИХГҮЙ ЗҮГЭЭР Л ХУДАЛДАЖ АВЬЯ ГЭХ ЮМ??? ЯАХ ГЭЖ БАЙГАА БОЛДОО.
ажил хийхгүй төрөөс бэлэн мөнгө горьдсон ажилгүй залуучуудаар улс орон чинь дүүрлээ МАНАНынхаан Улс орны хөгжил ажилгүй залуучууд төрөөс төрсөн тэрбумтан оффшорчидоос болж сүйрлээ ш дээ Эрдэнэс таван толгойн хувьцааг зүгээр л жорлонд хийж байхаар ажилын байраа нэмээчээ МАНАНынхан төрийн эрхийг авахын тулд төрсөн эхийгээ зарахаас буцахгүй юм даа
Ингэж худалдаж авна гэдэг үгийн цаана юу нуугдаж байгаа бол??? АН МАН 2 энэхүү сонгуулийн сурталчилгаагаар юу хэлэх гээд байна. Ард иргэдээсээ худалдаж авсан хувьцаагаараа гадаадын өр зээлээ дарж эх орноо зарж идэх гэж байгаа юм биш үү?? Ард иргэд одоо төрийн эрхээ авах цаг нь болсон байна шүү. Энэ янзаараа үр хүүхдүүд минь эх орон газар нутаггүй болох нь байна шүү дээ.
манай улс оронд чадвартай ажиллах боловсон хүчин байгаа ч ажилын байр нэн дутагдалтай байна ард түмнийг мөнгөгүй эдийн засаг хямралтай байгааг далимдуулан даапаалж саналыг авна гэвэл горьдсоны чинь гарз
Жинхэнэ дампуу улстөр хийх юмдаа.Сонгууль болгоны өмнө мөнгө амладаг.Уг нь сонгуулийн тухай хуулиар бол бэлэн мөнгөний амлалт өгөхийг хатуу хориглосон.Гэвч АН-д хууль үйлчилдэггүй нь ҮНЭН.Тэд ч өөрсдийгөө бүх юмны дээр гээд ойлгочихсон хүссэн бүхнээ хийж байгааг нь хрд түмэн энэ удаад заавал таслан зогсоох хэрэгэтэй.2012 онд МАН иргэддээ бэлэн мөнгө тарааснаас болж юу болллоо доо.МАНАН гэх мафи маягтай хүмүүсийг улстөрөөс зайлуулцгаая.
“Эрдэнэс таван толгой” компани өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийн 1072 хувьцааг санхүүгийн баримт бичигтээ албан ёсоор бүртгээгүй. Хууль журмынхаа дагуу эхлээд ЭТТ компани өөрийн бүртгэлд оруулан, дараа нь СЗХ, ҮЦТТХТ-д албан ёсоор бүртгүүлэн, эцэст нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нь арилжих ёстой. Засгийн газар иргэдээс 322 ширхэг хувьцааг худалдан авч байгаа нь бидний хувьцааг мөнгөжүүлсэн хэрэг болохоос эргэлтэд оруулаагүй. АН биднийг хулхидаж байна. МАНАН луйварчид төрд байх эрхгүй
Ард түмнээ эд нар хэзээ боддог байсан юм .Төсвийн алдагдал нь 1 ИХ НАЯД руу ойртож байхад тэд эдийн засгийн байдал сайн байгаа мэт тархи угаагаад явж байх юм.Одоо хувьцаатай бүх хүнд 300мянгыг өгнө гэвэл 497.1 ТЭРБУМ төгрөг болно.Ирэх жилээс МАНАН-ын авсан БОНД-ын үндсэн төлбөр хийгдээд эхэлнэ.За одоо энэ мөнгө нь нэмэгдэх юм бол өрнөөс өндийнөөргүй болох нь.
Хувьцаа худалдаж авна гэдэг чинь хуультайгаа мөн эрхзүйн орчинтойгоо зөрчилдаад байна гэдгээ АН-МАН ойлгож байгаа ч сонгогчдын саналыг худалдаж авч төрд гарч л байвал тэд юу ч хийхээс буцахгүй.Шууд л авна гээд авчихдаг тийм боломж одоогийн ЗГ байхгүй.Гэтэл тэд дураараа аашилж ханахгүй нь.Төрд шургалсан МАНАН хулгайчдыг энэ сонгуулиар зайлуулах цаг нь ойртсоор л байна.
Ямар ч хүн харсан энэхүү АН үйлдэл нь сонгуулийн шоу болж байгааг ойлгож байгаа.Тэгээд нэг дор ч өгчихгүй 3 салгаж өгнө гэж байна.Одоо 14 хоног ч хүрэхгүй хугацааны дараа слнгууль болно.Тэгээд шинэ ЗГ бүрэлдэж бий болох гэсээр байтал нөгөө үлдсэн мөнгөө авч чадах эсэх нь ч эргэлзээтэй.Тэд дахиад бүхэл бүтэн 1.6 ИХ НАЯД төгрөгийн БОНД гаргана гэж байх юм.Тэд бол зүгээр л худал амлагчид.
“Эрдэнэс таван толгой” компани өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийн 1072 хувьцааг санхүүгийн баримт бичигтээ албан ёсоор бүртгээгүй. Хууль журмынхаа дагуу эхлээд ЭТТ компани өөрийн бүртгэлд оруулан, дараа нь СЗХ, ҮЦТТХТ-д албан ёсоор бүртгүүлэн, эцэст нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцааг нь арилжих ёстой. Мөн улсын төсвийн нийт тэнцэл 877 тэрбумын алдагдалтай гарсан нэгхэн сарын өмнө 670 тэрбум байсан алдагдал 30 хоногийн хугацаанд 200 тэрбумаар нэмэгдсэн нь өнөөдөр эрх баригчидад хамаагүй бололтой.
бэлэн мөнгөө амлаад саналыг чинь худалдах гээд байна шүү дээ. Дараа нь шороо үмхэх болно шүү. АН хэзээ хаана ард түмэнд хэрэгтэй зүйл хийсэн билээ. Энэ удаа сонгогодохгүй гэдгээ мэдээд ийм явцуургүй зүйлээр тархи угааж байна. Хулхидуулж ханаагүй гэж үү. Итгэл алдарсаныг дахин сонгогдохгүйгээ мэдээд эцсийн аргаа хэрэглэж байгаа энэ. Үхэхдээ үхэр буугаа тавихгүй юмаа.
АН ард иргэдийнхээ санхүүгийн байдалийг ашиглан басамжилж даапаалж ханахгүй юм даа ард иргэд бид ч хулхидуулж дуусахгүй юм
эрх барьж байгаа улс төрчид өнөөгийн энэ хямралийг үүсгэсэн иргэд нь мөнгөгүйг далимдуулж ард түмэний саналийг эргүүлэх сонгуулийн шоу хийж байна даа
АН увайгүй загнаж бүрэн эрхийнхээ хугацаанд ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж улс төрийг самарлаа даа… өөрсдийн эрх ашгийн төлөө хэнийг ч юуг ч үл анзааран ажиллаж байна. Ард түмнээ хог новшноос илүү үзээгүй АН, МАН-уудыг 2016 оны сонгуульд ахин сонгох сонгохгүй нь бидний гарт байгаа цагт МАНАН-г ч ёстой нэг давруулахгүй шүү харин ч улс төрөөс ул мөргүй зайлуулъя МАНАН-г
Ард түмэн өнгөрсөн дөрвөн жилд арай хүлцэнгүй хандлаа АРДЧИЛАЛД итгээд сонгосон ард түмний буянаар Засгийн эрх барьчихаад эцэст нь ӨРТЭЙ ЭРХ ЧӨЛӨӨГ амлаад өрөө нэмсээр л эд ч гэсэн монгол улсын ард иргэдийн нэг биз дээ ядаж л үр хүүхэд үлдэх энэ хорвоод улс орныг амгалан тайван байлгаж болдоггүй л юм байх даа төрийг завхаруулсан ардчилалын хэдэн луйварчид…
АН бол сүүлийн 10 гаруй жил УЛС ТӨРД дарангуйлалын хэлбэрээ дархлаажууллаа. Арай дэндэнээ, сонгуулийн тойргийг өөрчилнө өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хууль баталгаажуулна. Эрх ашгийг дэмжихгүй бол шахаж хаядаг НАМ шүү. Ардчилсан нийгэмдээ шударга ёсыг хүсэж байна , эрүүл нийгэм, эрх чөлөөт байдал хэрэгтэй байна ШИНЭ АРДЧИЛАЛЫГ ЦОГЦЛООН БҮТЭЭЖ ЧАДАХ МАХН-ыг дэмжицгээе…