Машин дээр сүү цацлаа хэмээн гарыг нь хуга цохьжээ

5bsd5f71d75ij8uh7i3n8pasvmМонголын сайхан ээж эмээ нар болон Монголын мундаг жолооч нарын хооронд цай сүүний дээж өргөхөөс болоод том дайн дэгдээд удлаа. Өдгөө улам бүр хурцдаж байгаа аж. Б.Б гэдэг машиндаа хайртай залуу нь Тунгалаг гэдэг дээж өргөх дуртай настай эмэгтэйг машин дээр сүү цацлаа, бүтэн будуулах мөнгө авна  хэмээн гараас нь татаж чангааж байгаад гарыг нь хугалаад 450 цаг албадан хөдөлмөр хийлгэх ялаар шийтгүүлжээ. Хэрэг явдал  Чингэлтэй дүүргийн 6-р хорооны 58 дугаар байрны гадаа болжээ. Болсон явдлын тухай хохирогч эмэгтэй “….намайг гэртээ байхад манай хаалгыг хүчтэй нүдэх чимээ гарч би хаалгаа нээсэн. Тэгэхэд үл таних нэг залуу миний цээж рүү түлхээд, чи миний машин дээр сүү цацчихлаа. Сүү машины будганд хүрэхээрээ арилдаггүй юм. Би машинаа бүтэн будганд оруулах боллоо. Чи гарч хар гэж маш ууртай, түрэмгий байдалтай хэлж миний гараас татаж гэрээс хүчээр гаргах гэсэн. Би хариуд нь би сүү цацаагүй, харин сүүтэй цайныхаа дээжийг жижиг аягаар өргөсөн гэж хэлээд дээж өргөдөг жижиг аягаа харуулсан. Гэтэл тэр залуу миний үгийг сонсохгүй намайг чирж гаргах гэж дайраад байсан. Энэ үйл явдлаас болж миний гарын тохой, бугуй зэрэг газарт хавдаж  улайж хөхөрсөн. Би дүүргийнхээ эмнэлэгт үзүүлэхэд миний гарыг хугарсан байна гэсэн.  Хэрэг гарсны дараа манай гэрийн хаалга болон хаалганы бариулд будаг түрхсэн байсан. Энэ үйлдлийг шүүгдэгч хийсэн гэж бодож байна. Миний эмчилгээний зардал 30-40 мянган төгрөг болсон бөгөөд энэ мөнгийг би шүүгдэгчээс нэхэмжлэхгүй. Харин түүний хүн чанарыг харж байна. Учир нь би гараа гипесдүүлээд 2 сар болсон. Энэ үед надад гэрийн ажлаа хийхэд маш хэцүү хүндрэлтэй байсан. Дараа нь шүүгдэгч над руу утсаар яриад та гараад ир, шүүхээс бичиг ирсэн. Таны гарын үсэг хэрэгтэй байна гэж хэлсэн. Би гарч тэр бичгийг нь үзэхэд шүүхээс ирээгүй, харин түүний өмгөөлөгчийн бичиж өгсөн өөрт нь ашигтай бичиг байсан. Шүүгдэгч надтай ийм байдлаар харьцсан нь энэ муу авгай юу ч мэдэхгүй гэсэн байдлаар намайг дорд үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэв. Настай хүний гарыг хугалчихаад дараа нь хуурч байж өөртөө ашигтай бичигд гарын үсэг зуруулах гэсэн Батхүү нь “….Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58 дугаар байрны гадна зогсоолд тавьсан байсан …..УНЗ улсын дугаартай Хонда Н-RV маркийн автомашин дээрээ очиход миний автомашины урд талын салхины шилэн дээр сүү цацсан байсан бөгөөд манай байрны жижүүр хүрч ирээд 58-…тоотын оршин суугч танай автомашин дээр сүү цацсан, одоо гэртээ байгаа байх гэр лүү нь ор гэж хэлсэн. Тэгээд би хаалгыг тогшиход 55-60 орчим насны үл таних эгч 10 орчим насны эрэгтэй хүүхдийн хамт байсан. Би тэр эгчид хандаад та миний машин дээр сүү цацчихсан байна гэж хэлэхэд жижиг хэмжээний тагш харуулаад би энэ жижиг тагшаар л дээж өргөсөн, юун сүртэй юм бэ тэглээ ч би чиний машин дээр дээж өргөөгүй гэсэн. Тэгэхээр нь би та цацчихсан байна итгэхгүй бол гараад хар гээд хоёр гараас нь татахад тэр эмэгтэй би гарахгүй гээд эсэргүүцээд байсан. Тэгээд гараа угз татаад авахаар нь би тэр эмэгтэйд хандаад би таниас машинаа бүтэн будуулах мөнгө авна шүү гэж хэлээд гарсан. Тэднийхээс гараад явж байхад нэг үл таних залуу наад эгч чинь байнга сүү цацдаг юм гэж хэлсэн” гэжээ.

NUUTS.mn

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 June 2016

Ugaasaa oron suutsnaasaa suu urguh zalhuugiin shinj shdeee

Нэр: зочин Огноо: 28 June 2016

Цонхоор сүү шүлс хог тамхи цацдаг сармагчингуудын гарыг хугалах багадна хөлийг нь бас тайрах хэрэгтэй. Ер нь энэ бүгдийн цаана хүнийг огт хүндэтгэдэггүй, ер нь энэ тухай огт боддоггүй тархины тураал нуугдаж байгаа юм. Нэгэнт юу ч ойлгох бодохоосоо өнгөрсөн этгээдүүдийг шийтгэх л хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих