О.Баасанхүү гишүүн ХУВЬЦААНЫ талаар анх ЗГ-т чиглэл өгч байсан гэнэ үү?
Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм. Тодруулж хэлбэл, “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгохоор өмнөх засгийн үед шийдвэрлэсэн билээ.
Хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцно. Жишээ нь: 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр 491,960 төгрөгийн хишиг хүртсэн оюутан 1072-527=545 ширхэг хувьцааг олгоно. Мөн 8040 төгрөгийг ЭМД-ын шимтгэлээр хүртсэн иргэдийн хувьцаа нь 1072 /1.0 сая төг/ – 8 /8040 төг/ = 1064 ширхэг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаатай болно.
Харин огт хишиг хувь хүртээгүй иргэд “хишгээ хүртье” хэмээн Засгийн газраас нэхэх болсон. Тэгвэл Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газраас гаргасан билээ.
Гэвч өмнө нь иргэд 1072 хувьцааны талаар эрэл сураг болж түүнчлэн ААН-үүд иргэдийн 1072 хувьцааг худалдан авах хүсэлт тавихад үнэт цаас болоогүй гэх тайлбар хийдэг байтал сонгууль дөхсөн эл өдрүүдэд Сайханбилэгийн засгийн газар гэнэт худалдан авах шийдвэр гаргасанд олон нийт сонгуулийн шоу-тай холбон ойлгож байгаа юм.
Дээрх шийдвэрийн дагуу өчигдрөөс эхлэн Засгийн газарт хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа иргэд арилжааны банкуудад бичиг баримтаа бүртгүүлж, дансаа нээлгэж эхлэв. Өчигдрийн байдлаар л гэхэд 185 мянган иргэн хувьцаагаа зарах хүсэлтээ өгчээ.
“Сайн хувьцаа”-г иргэдэд олгоход нийтдээ 495,1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг Ерөнхий сайд хэлсэн.
Засгийн газрын өр нэмэгдсэн өнөө цагт хувьцааны дээрх эх үүсвэрийг хаанаас гаргах нь бас сонин юм. Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл тайлант улирлын эцэст 22,599 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс найман хувиар буюу 1,614 сая ам.доллараар нэмэгдсэн аж.
Яагаад гэнэт мартагдах шахсан хувьцааг гэнэт худалдаж авах болов гэдэг зангилаа одоогоор тайлагдаагүй байгаа хэдий ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар өөрийн нүүр номын хуудаснаа ийн бичжээ. Тэрээр “МАН 1072 хувьцааг сая төгрөгөөр өгүүлэхээр болсон ч гэх шиг. Мань энэ асуудлыг хоёрдугаар сард үүрэг өгөөд хэрэгжиж байгаа юм шүү дээ. Монголчууд МАНгар биш шүү дээ” гэжээ.
Ш.Аагий
Эх сурвалж:Breakingnews.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энд чинь ард түмэнд бүгдэнд нь хувьцааг нь 300мянгаар авна гэсэн юм алга.Гэвч ЗГ энэ асуудлыг авч хэлэлцээгүй л юм байна.Харин Сайханбилэгинй ЗГ сонгуулийн хамгийн том хөзрийг өөрсөддөө бий болгосон.Тэд бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн орлдлого юм.
Хэцүүч юмаадаа.Иргэд УИХ ӨБХороонд санал гомдлоо хэлж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг.Тийм ч учраас зарим хүмүүс хувьцаагаа мөнгө болгохыг хүссэн өргөдөл гаргасан учраас л Баасанхүү өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа хийсэн байна. Ямар мөнгө тараа гээд хэлчихсэн байгаа биш.
Шууд мөнгө тараа гэсэн ганц ч үг үсэг алга.Зүгээр хөрөнгө оруулагчтай ЗГ ярилцаж хэлэлцээд гэрээндээ нэмэлт бүлэг болгон тусгах асуудлыг ЗГ авч хэлэлцэнэ үү л гэсэн утгагатай юм байна.Тэрнээс биш Баасанхүү эх үүсвэрийг нь тавьсан зүйл алга .
Эрдэнэс таван толгойн хувьцааны 30 хувийг 300.000 мянгаар худалдаж авахаа заралсан засгийн газрын бэлэг нь монгол улсын эдийн засагт том дарамт болох нь тодорхой. Энэ хувьцааны цаана юу нуугдаж байгааг таах арга алга АН-ын сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр хувьцаа нэрийн цаана бэлэн мөнгө тарааж байна.
Ард түмэн хувьцааны талаар янз янзын ойлголттой байгаа бидний харж байгаагаар ирээдүйд энэ хувьцаа ямар үнэд хүрэх нь тодорхойгүй ч эрдэнэс таван толгой орд газар монгол улсын ирээдүйн эдийн засгийн бас нэг эх үүсвэр нь учраас АН ард түмнийхээ амьдрал ахуйг тогтворжуулах эдийн засгийн эх үүсвэрээр нь битгий тоглочихоосой доо