Умардтай байлдвал Өмнөд Солонгос робот ашиглана
БНАСАУ-тай байлдахад хүрвэл Өмнөд Солонгос робот ашиглана хэмээн тус улсын Батлан хамгаалах хүрээлэнгийн ажилтан Ким До Жон баталж байна.
Рёнхап агентлагийн мэдээлснээс үзвэл “уулын бэрх замд цэргийн хүнд техникүүдийг тээвэрлэх, шархтнуудыг аврах зориулалттай роботуудыг боловсруулах, бүтээх ажил ид хийж байна” гэж Ким До Жоны бэлтгэсэн илтгэлд дурджээ. “Бүтээлч хамгаалал” хөтөлбөрийн хүрээнд батлан хамгаалах салбарт шинэ технологи нэвтрүүлэх ажлын нэг хэсэг нь энэ гэнэ.
Орчин үеийн техник, технологийг батлан хамгаалах салбарт ашиглах нь технологийн хувьд харьцангуй хоцрогдмол Умард Солонгосын зүгээс учруулж болох аюул, дайны үед хамгийн ашигтай гэж Ким До Жон тэмдэглэжээ.
Энэ долоо хоногт нийтэлсэн илтгэлд тэмдэглэснээр бол мина, тэсрэх бодис илрүүлэх, аюулгүй болгох болон тагнуулын зориулалттай бага орын зарим роботуудаа Өмнөд Солонгосын цэргийнхэн өмнөд хил орчимдоо хэдийнэ туршаад эхэлчихсэн юм байна.
Эх сурвалж: www.assa.mn
URL: