С.Эрдэнэ хамаатан садны 12 хүнээ нэр дэвшүүлжээ
Төрийн мөнгөөр туйлж, төсвийн хөрөнгөөр цалинждаг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ. Тэрбээр Баянгол дүүрэгт жинхэнэ дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг гэх түүнд хэвлэлүүд “ЭРДЭНЭ ВАНГИЙН ХОШУУ” хэмээх цол уясан.
Шалтгаан нь тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд С.Эрдэнэ гишүүний эхнэр, охин, хүү, хүргэн, туслах, бие хамгаалагч, хамаатны хүү, бүр жолооч нь хүртэл шургалсан байгаа юм. Энэ мэтээр С.Эрдэнэ өөрийнхөө 21 хүнийг иргэдийн хуралд төлөөлөгч болгосон байна.
Тиймдээ ч БГД-ийн ИТХ 41 гишүүнтэй. 41-ийн 2 нь МАХН-ынх, 9 нь МАН-ынх, 30 нь АН-ынх юм. Харин АН-ын гишүүдийн 21 нь С.Эрдэнийн хүмүүс болохыг төлөөлөгчид нь ярьдаг. Энэ нь дээрх баримтнаас харахад батлагдахаар. С.Эрдэнийн хүмүүс зүгээр нэг иргэдийн хурлын төлөөлөгч үү гэхээр үгүй. Дүүргийн хэлтсийн дарга ч юм уу тус бүрдээ төрөөс цалинждаг ажилтай гэж байгаа. Хамгийн доод тал нь хорооны даргын албан тушаалтай.
Ийнхүү өөрийн хүрээллээ бий болгосон С.Эрдэнэ сайд өөрийнхөө хамаатан садны 12 хүнийг МАН-ын эсрэг нэр дэвшүүлж шуугиан тариад байна.
Ингээд эрхэм төрийн түшээ, төрийн сайд С.Эрдэнийн “багийнхан”-ыг танилцуулж байна.
Fact.mn У.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Бас арай юм бишүү. Өөрөө нийгмийн даатгалыг хоосолж идлээ. Үр хүүхэд, хамаатан саднуудаа хүртэл ингэж шургуулж байдаг, ёс зүйтэй шударга явдал байхгүй хүн юмаа. Хуульчлагдсан хулгайч нар ард иргэдийн хөрөнгө, эрх чөлөөг тонож байна. АН-н олон луйварчдын л нэг хүн
Би Баянголын иргэн хүн. Ажлын тайланг нь хараад байхад энд тэнд спорт цогцолбор, хөгжлийн ордон гэсэн хэдэн барилгаас өөр юмгүй л байсан. Хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьдралыг сайжруулах төсөл хөтөлбөрүүд хэр хийгдсэн, Иргэдийн амьдралын түвшин хэр сайжирснаар л юу хийснийг дүгнэх нь зүйтэй. АНын Эрдэнэ бол Баянголд дахин гарах гавъяагүй, нэр нүүргүй хүн
БГД-эрдэнэ гишүүн шиг ажил хийсэн гишүүн байхгүйл дэээ МАН-ынхан үхсэн хүн амь оруулаад ялчихгүй бол
Хамаатан саднаа дээш нь татах нь байдаг л асуудал. Гэхдээ мэргэжил боловсролтой олон жилийн туршлагатай байвал хэн ч юу ч хэлэхгүй шүү дээ. Ийм мэдлэг боловсрол дутуу хүмүүс өрсөлдөөд санал хуваах аргаар гараад л ирнэ шүү дээ. Тэгчихээд гарч ирчихээд хийж бүтээсэн юмгүй л 4н жилийг ардаа үлдээнэ биз.
энэ одоо төрийн сонгууль уу төрлийн сонгууль уу энэ олигархиудын хувьд улс төр бол хувийн өмч болжээ Эрдэнийн гэр бүл нийлж улс төрийг самрах нь дээ
Арай хэтэрнээ ийм байж болохгүй ээ. Ийм юм чинь улс орон минь яаж хөгжих юм бэ???? Хэн дуртай нь НИТХ-д нэр дэвшиж болдог бас хэн дуртай нь мөнгөөр зодоод гараад ирдэг. Яачихсан жлс орон, яачихсан нийгэм гэхээрээ ийм байдаг байнаа.
Өөрийнхөө хувийн компанидаа хамаатан саднаа ажлын байранд тавьж байгаа мэтээр л дуртай хүмүүсээ оруулж байна шүү дээ. Ямар аймар хэрэг вэ??? Улс төрийг тоглоом гэж бодоо юу хэн дуртай нь орж болдог гэж бодоо юу даа.
Даварцан гар вэ энэ чинь одоо. Энэ одоо тэгээд ариун явдал уу??? АН одоо ийм луйварчидаа зүгээр хараад сууж байхыг бодвол өөрсдөө тийм болохоор хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яахав гэж боддог байх л даа. Гэр бүл хамаатан саднаараа улс оронг минь хоослох гэж байгаа хэрэг байна даа.
Эрдэнэ вангийн хошуу гэж Баянгол дүүргийгхэлдэг юм билээ.Олигтой хийсэн зүйлгүй л хэдэн барилга л барьсан гэсэн ганц ярих юмтай.Одоо байгаа ИТХ нь бас эхнэр хүүхэд хүргэн нь байдаг гэсэн.Одоо бүр олонхи болох гэж байгаа юм байна л даа.Ингэж байхаар овог төрлөөрөө худаагдаад тэгээд өрсөлдчихвөл зүгээр юм биш үү…
Дархлагдсан хулгайч гэдэг шиг л юм болж байна даа.Нийгмийн даатгалын мөнгө, ИТХ байдаг төсдийг нь аваад идчихсэн Эрдэнэ гэж хүн одоо ханаж чадах болоогүй нь харагдаж байна.Одоо ард иргэдийг сонгох сонголтгүй болгож байх шив.Хуулиар биеэ хамгаалчихвал хүссэн бүхнээ хийж болно гэж бодож байвал эндүүрэл юм.
Баянголчууд энэ удаад гаргахгүй байх гэж найдаж байна.Ер нь хор найруулж хүн загнахдаа Эрдэнэ чинь сайн юм билээ.Бас төсвийн мөнгийг хэрхэн авах гэдэгтээ бол доктор болчихсон хүн.Төрөл саднаараа нийлээд нэг ажил хийнэ ,нөгөөдөх нь шаардлага хангахгүй буцаад хариуцлага тооцож чадахгүй ийм л байдал үүсгэхийг хүсээд байх шиг байна.
ene yasan davarsan nuhur be turuus holdvol taarna