Австрийн эрх баригчид Гитлерийн төрсөн байшинг нураана

a970793a-2de2-4b1e-aa4e-54fb605784caАвстри Дотоод хэргийн сайд Вольфганг Соботка /Wolfgang Sobotka/ Адольф Гитлерийн төрсөн байшинг нураана гэдгийг үгүйсгэхгүй гэж хэлэв.

Браунау-ам-Инн /Braunau/ хотод байх гурван давхар байшин Поммерын /Pommer/ гэр бүл хамаардаг байна. Дотоод хэргийн яам 1972 оноос хойш барилгыг хөлслөгчөөс байшинг нь худалдаж авах гэсэн ч хэлэлцээр амжилтад хүрээгүй байна.

Өмнө нь, Адольф Гитлерийн төрсөн гэрт, сургалт зохион байгуулж, хотын номын сан байрлаж, дараа нь янз бүрийн семинар явуулдаг байсан ба хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан төв ч байрлаж байжээ. Одоогийн байдлаар байшин хоосон байгаа гэнэ.

Соботка уг байшинг хураан авах нь “зайлшгүй” гэж хэлсэн тухай Associated Press мэдээлжээ. Австрийн сайд “Миний үзэл бодол, байшинг нураах нь… хамгийн ухаалаг шийдэл байх болно” гэж хэлжээ.

М.Баяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих