Д.Тэрбишдагвын уулзалтад очсон иргэн амиа алджээ
УИХ-ын 2016 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Энэ дагуу нэр дэвшигчид иргэдтэйгээ уулзалт зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу 2016 оны зургадугаар сарын 12-ны орой нэр дэвшигчийн иргэд, сонгогчидтой уулзах уулзалтын үеэр 60 орчим настай нэгэн эмэгтэй амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан байана.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 74-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалтын үеэр 60 настай МАХН-ын гишүүн бухимдлаа илэрхийлж байгаад ухаан алдаж, газар дээрээ нас барсан байна.
Талийгаач эмэгтэй нэр дэвшигч Д.Тэрбишдагвыг урвагчаар нь дуудаж, бухимдахдаа хэлэх үгээ гүйцээж амжилгүй ухаан алдсан ч, эмнэлгийн яаралтай тусламж ирэх үед нас барсан гэх мэдээллийг Мedee.mn сайтад мэдээлжээ.
Харин энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Ийм хэрэг болсон нь үнэн. Тодорхой мэдээллийг эргэн мэдээлнэ” гэсэн юм.
Б.Саран
URL: