Хоёр намын мөрийн хөтөлбөрийн ялгаа
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, намууд зурхайнаас гарлаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН, МАН, МАХН тэргүүтэй 12 нам, гурван эвсэл, 69 бие даагчаас бүрдсэн нийт 498 нэр дэвшигч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө сурталчлан өрсөлдөж байна. Эндээс гол өрсөлдөөн явах нь тодорхой болсон АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийг харьцуулан хүргэж байна.
Эрх баригч АН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлаа бататгаж сонгуульд олуулаа биш олонх болох зорилтойгоор мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож байгаа. Харин сөрөг хүчин МАН-ын хувьд эдийн засгийн хямралыг “эмчлэх”, иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулах замаар бүр тодруулбал, эрх баригчдын алдааг засах томоохон зорилт тавьж буйгаа мэдэгдсэн. Ингээд хоёр намын мөрийн хөтөлбөрөөс голлох хэд хэдэн заалтыг харьцуулснаа хүргэе. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд эрх баригч Ардчилсан нам “Ахиулан хийх ажил их”, Монгол ардын нам “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” уриатай оролцож байна.
НИЙГМИЙН БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР:
Xөдөлмөр:
1. АН-ын хувьд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, ядуурлыг бууруулах хөтөлбөр зэргээр дамжуулан ядуурлын төвшинг 18 хувь хүртэл бууруулах тодорхой зорилт тавьжээ. Энэ нь мэргэжлийнхэн, судлаачид ҮЭ-ийнхэн, зэрэг бүлгийнхэнд илүү тааламжтай сонсогдож, тэдний дэмжлэгийг авах давуу талтай байж болох юм. Гэхдээ сонгогчид макро төвшний үзүүлэлтийг биш, өөрсдийн амьдралд ирэх өөрчлөлтийг илүү үздэг хэрэгжүүлэхэд учир дутагдалтай. Харин МАН-ын хөтөлбөрт хүн амын бүлгүүдээр тодорхойлсон зорилгуудаа амьдралд илүү ойртуулжээ.
2. АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлох нэг заалт нь ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарын ажил эрхлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Гэхдээ энэ нь биелэх магадпал бага. Учир нь, одоо барьсан орон сууцны борлуулалт буурсан, үнэ нь иргэдийн худалдан авах чадвараас давж, орон сууцны нийлүүлэлт илүүдсэн нөхцөлд барилгын салбарт ямар ч дэмжлэг нэмэр болохгүй. Харин МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгаснаар ипотекийн зээлийг олон хувилбартай олгох, хүүг бууруулах гэсэн зорилт нь нэг салбарыг шүтээгүй, тухайн иргэн, гэр бүлийн хэрэгцээнд суурилснаараа илүү ач холбогдолтой гэдгийг зарим мэргэжилтнүүд хэлж байна.
Эрх баригчид хөдөлмөрийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын холбогдох конвенциудад нийцүүлэх, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, ДНБ-д цалин хөлсний эзлэх хувийг нэмэгдүүлэх, ажилд авах, ажлын байран дахь бүх төрлийн ялгаварлалыг арилгах арга хэмжээ зэрэг нь иргэдэд илүү таалагдах талтай.
Ялангуяа МҮЭ зэрэг олон нийтийн байгууллагын зүгээс дэмжих хандлагатай байна. Манай хөтөлбөрт хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх бодлогыг бүх салбарт баримтлахаа мэдэгдсэн ч ДНБ-нд цалин хөлсний эзлэх хувь буюу макро түвшний хуваарилалтын асуудлыг дурдаагүй орхисон нь сул тал байж болох. Гэхдээ бүх зүйлийг нарийн тусгаагүй нь Засгийн газрын хөтөлбөрт илүү нарийвчилж тусгах боломжтой гэж тайлбарлаж болох юм.
Цагийн ажил, бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, аутсорсинг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүдийг шинээр төгсөгчид, гэртээ хүүхдээ сахиж байгаа иргэд, удаан хугацаагаар ажил хийгээгүй иргэд зэрэг зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд ашиглахаар тусгажээ. Энэ нь иргэдэд шинэ соргог сонсдож болох ч ийм ажлын эрэлт хир их байх нь эргэлзээтэй. Ялангуяа эдийн засгийн хямралтай нөхцөлд уламжлалг бус хөдөлмөр эрхлэлтийн хэлбэр өргөн хэрэглэгдэж чаддаггүй сул талтай.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн асуудал бүрхэг тусгагдсан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө ХАА-н болон бусад боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зарцуулагдахаар байгаа нь үйлчилгээний салбарт хувиараа хөдөлмөр эрхэлж өрх гэрээ тэжээж явдаг 200 орчим мянган хүний эрх ашгийг төдийлөн тооцоогүй гэсэн үг. Энэ бол том сул тал.
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн буюу МСҮТ-д суралцаж байгаа монгол оюутнуудыг өндөр хөгжилтэй улс орнуудад дадлагажуулж, мэдлэг ур чадварыг нь сайжруулан, нийт 100 мянган дадлагажигчийг хамруулах эрхзүйн орчинг бүрдүүлнэ гэсэн зорилт нь залуучуудын сонирхлыг нэлээд татахаар байгаа. Үүнийгээ баталгаажуулахаар саяхан Япон улсад З.Энхболд дарга, Г.Баярсайхан сайд нар очиж ажиллаад гэрээ байгуулаад ирсэн. Өмнө нь ийм гэрээтэй, гэхдээ Засгийн газрыг төлөөлж Японы Житко гэж байгууллага нь гарын үсэг зурдаг байсан юм. Хамгийн гол нь дадлагажигч 100 мянгыг авах уу, 10 мянгыг авах уу гэдэг нь Японы үйлдвэрүүдийн ажиллах хүчний хэрэгцээнээс хамаарахаас Засгийн газрынх нь хүсэл эрмэлзлээс үл хамаардаг гэдгийг тайлбарлах хэрэгтэй. “Залуу малчны халаа” хөтөлбөрийн хувьд ч хөдөөгийн залуучуудын анхаарлыг татаж болох талтай.
Дотоодын тендер, худалдан авалтад оролцох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд зэрэгт хамрагдахад тодорхой болзлууд тавих нийтлэг хандлага байна. Энэ нь тодрхой хэсгийг илт дэмжих, бусдыг нь орхих сул талтай. Жишээ нь “Сайн малчин” хөтөлбөрт хамрагдах болзлыг гол төлөв олон малтай өрх хангаж чадахаар байгаа. Өөрөөр хэлбэл, олонхид биш цөөнхөд зориулсан арга хэмжээ болж, 2015 онд ноосны урамшууллыг хоршоонд элссэн малчинд өгнө гэдэг болзол давтагдах сул талтай.
Хүн амын хөгжил, нийгийн хамгаалал:
АН-ын мөрийн хөтөлбөрт аймаг бүрт “Хүүхэд, залуучууд гэр бүлийн хөгжлийн ордон, Ахмад настанд зориулсан бүсчилсэн сэргээн засах, эмчилгээ үйлчилгээний цогцолбор, Аймаг, дүүрэг бүрт Ахмадын ордон, Монгол Улсын иргэн бүрт эрүүл мэндийн даатгалын цахим үнэмлэх зэрэг хөрөнгө, зардал шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Залуу үе болон ахмад настнуудыг дэмжих бодлого үе үеийн Засгийн газрын тугаа болгож ирсэн асуудал ч өнөөгийн төсөв мөнгөний хомсдол, эдийн засгийн хямралтай нөхцөлд АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бага. Мөн тэтгэврийг цалингийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулна гэсэн нь энэ удаад цалин бага нэмсэн шиг тэтгэвэр бага нэмэгдэх сул талтай байж мэдэх юм.
Үүнээс гадна нийгмийн халамжийн үйлчилгээг ТББ, мэргэжлийн байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэх зорилт нь зөв хандлагатай ч буруу хэрэгжүүлбэл үр дүн муутай. Тухайлбал, Ахмадын байгууллагад зарцуулах хөрөнгийг Монголын чөлөөт ахмадын холбоонд шилжүүлж байсан удаатай.
Эрүүл мэнд:
1. МАН-ын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. Харин Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгажээ. МАН-ын мөрийн хөтөлбөр нь эрүүл мэндийн салбарт ажиллагчдын нийгмийн хамгаалал, цалин урамшуулалд онцгой анхаарал хандуулсан заалтууд оруулснаараа АН-ын мөрийн хөтөлбөрөөс илт давуу болжээ.
2. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл оруулахаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нь хүүхдийг бага наснаас нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чухал заалт болж чадсан байна. АН-ын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр тодорхой заалт тусгаагүй байгаа юм.
3. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэдээ жилд нэг удаа бүрэн хамруулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан нь олны анхаарал татах чухал заалт болжээ. Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт төрийн бодлогоор хамрагдана гэдэг нь маш олон өвчлөлийн эрсдэлээс хамгаалагдана гэсэн үг. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт зөвхөн зорилтот бүлэг рүү чиглэсэн заалтыг тусгажээ. Гэхдээ АН эрх барьсан дөрвөн жилд эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтчихээд байгаа билээ.
4. МАН-ын мөрийн хөтөлбөрт эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадвар, нарийн мэргэжил, ажилласан жил, байгуулсан гавьяа зүтгэлээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгоно гэсэн заалт тусгасан байна. Харин АН-ын мөрийн хөтөлбөрт эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалинг урьдчилсан сэргийлэлт, эдгэрэлт, хяналтын үр дүнгээр тооцож олгоно гэж нэлээдгүй хариуцлага тооцох маягийн эрс тэс ялгаатай заалт тусгасан байна. АН-ын заалтыг харахад Эрүүгийн хуульд орсон 80 сая хүртэл торгох, найман жил хүртэл хорих заалтыг хэрэгжүүлэх хандлага харагдаж байгаа юм.
5. МАН-ын мөрийн хөтөлбөрт нийтийн биеийн тамир, иог, бясалгал, фитнес зохистой хөдөлгөөнийг ЭМД-аас урамшуулна гэсэн бол АН зөвхөн дэмжинэ л гэсэн заалт оруулсан байна.
6. МАН-ын мөрийн хөтөлбөрт их спортыг төрийн ивээлд байлгана гэсэн бол АН зүгээр л дэмжинэ гэжээ.
7. МАН-ын мөрийн хөтөлбөрт багийн болон оюуны спортыг онцлон хөгжүүлэхийг тусгасан бол АН-д тодорхой тусгасан чиглэл заалтаа орхигдуулжээ.
ДҮГНЭЛТ:
МАН-ын мөрийн хөтөлбөр иргэн бүрийнхээ эрүүл мэндэд төрийн анхаарал халамжийг бүрэн чиглүүлсэн хөтөлбөр болсон байна. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагчдын нийгмийн асуудал, цалин урамшууллын асууцлыг цогц шийдэх шийдэл гарцыг бүрэн тусгасан хөтөлбөр болж чаджээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрт боловсрол, эрүүл мэндийн асуудал нарийн уялдаа холбоотой, харилцан шүтэлцээтэй тусгагдсан байна. Тухайлбал: Ургийн зрт үеийн оношилгоо, ураг бүрэлдэх үеэс хүмүүжлийн анхан шатны боловсрол олгох үе шаттай сургалтын төвүүдтэй болох гээд маш чухал асууцлууд тусгагдсан байна.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: