Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудыг шүүнэ

1174b53b16c2db45679f80d45b0cc00bХар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарын дөрвөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 17-нд Баянгол, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийг шүүх танхимд эхэлсэн ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байгаа юм. Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр болохоор тов гарчээ.

Сэжигтэнүүдийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Прокурор Х.Тамирын хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат зэрэг нь гадуур батлан даалтад байгаа бол Б.Сүхбаатар нь цагдан хоригдож байгаа ажээ.

Б.Саран


URL:

Нэр: zochin Огноо: 13 June 2016

YL ABAHGUI HIISEN HEREG BAIHGUI BUTSAAD AJILDAA ORNO

Сэтгэгдэл бичих