Хоёр иргэний амийг аварчээ
Өчигдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах Тэрэлжийн голд машин усанд суусан, хоёр иргэн усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын дэслэгч Б.Өлзийсайханаар ахлуулсан зургаан албан хаагч ослын газар очиход хоёр иргэн машины чиргүүл дээр гарсан, голын ус “Nissan X-trail” маркийн автомашины копудыг давсан, эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг Шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсаны үр дүнд завь, аврах олсыг ашиглан хоёр иргэнийг аюул осолгүй амийг нь аварсан байна.
ЧОЙ
URL: