Аавынхаа нэрийг зөв бичиж чаддаггүй хүмүүс АН-аас нэр дэвшиж байна
Их хуралд өрсөлдөж байгаа эрхэмүүд өөрсдийн нэр дэвшиж байгаа хот дүүрэг, аймаг, хороод дээрээ нээлтээ хийж сурталчилгааныхаа хуудас, рекламыг хаа сайгүй цацаж байна.
Тэгвэл тэдгээрээс иргэдийн анхааралд өртсөн онцлох үг хэллэгтэй сурталчилгааг сошиалд хүмүүс дор нь шүүрч авч үзэл бодлоо илэрхийлж байна. Жишээ нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Би таны гэр бүлийн гишүүн” хэмээх уриатай сурталчилгаагаа тараасанд хүмүүс “энэ хүүхэн хүчээр манай гэр бүлийн гишүүн болох гээд байх юм”, “хоёр эхнэртэй хууль батлагдчихсан юм уу” гэх зэргээр явуулж байгаа бол МАХН-ын дарга О.Цолмон “Гэр орныг тань гэрэл гэгээтэй болгоно” гэх нөхрийн хамт зурагтай сурталчигаагаа тавьсанд хүмүүс мөн адил “дуудлагын цэвэрлэгээний баг”, “ашгүй тогны мөнгө төлөх нь” зэргээр шоглож байна.
Тэгвэл иймэрхүү сурталчилгааны хуудаснаас гадна төрсөн аавынхаа нэрийг зөв бичиж чаддаггүй хүмүүс АН-аас нэр дэвшиж байна цаана чинь. “UFC” группын ерөнхий захирал Отгондаваагийн Амартүвшин энэ удаад Булган аймагт нэрээ сойж буй.
Тэрбээр аавынхаа нэрийг буруу бичсэн цахим дэмжигчдийн хуудас нээжээ. УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж мөн аавынхаа нэрийг зөв бичээгүй шторкоо телевизээр цацаж байгаа юм.
Bolod.mn У.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
yanadaa ANaas iim l ymnuud ner devshine dee