Онцгой байдлын албан хаагч нар завьт эргүүл хийж эхэллээ

9X1A2997-600x400Зургаа дах жилдээ үргэлжилж буй завьт эргүүлийг ажиллуулснаар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж, усны ослын дуудлагын тоо , усанд осолдсон хүний тоо буурсан эерэг үзүүлэлттэй байгаа юм. 9X1A2997 Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлж байгаа Аюулгүй амгалан Улаанбаатар зорилтын хүрээнд иргэдийнхээ аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд нийслэлийн хөрөнгө оруулалтаар аврагчдыг орчин үеийн техник хэрэгслээр хангаж тийрэлтэд завь, усны мотоцикль, уснаас аврах, эрэн хайх зориулалтын тусгай камер, хөвөгч гүүр зэрэг уснаас аврах ажиллагааны 28 нэр төрлийн 185 ширхэг багаж ашиглаж байна. 9X1A3233 Дадлага сургуулиар аврагчдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бататгах давтан сургалтыг хийхийн зэрэгцээ нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинээр нийлүүлэгдсэн усны тийрэлтэд завь, мотоцикль, хөвдөг гүүрийг аврах ажиллагаанд ашиглах туршилтыг хийж байна. Олон улсын шаардлага хангахуйц багаж хэрэгслийг аврах ажиллагаанд ашигласнаар иргэдийг учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааг богино хугацаанд шуурхай зохион байгуулах нөхцлийг бүрдүүлж байна гэж аврагчид ярьж байна. 9X1A3248 Нийслэлийн Аврах ангийн усчин аврагчид 2012 оноос хойш усны ослоос  нийт 146 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэг байгаа нь голуудын үерийн түвшин нэмэгдэж иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гарч байна. Нийслэлд орсон борооны улмаас Туул, Тэрэлж гол үерлэсэн байна. Өнөөдөр гэхэд иргэд усанд боогдсон дөрвөн удаагийн  дуудлагаар аврагчид ажиллажээ. Иймд, амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, гол ус үерлэсэн үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас  сэрэмжлүүлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих