Туул гол дагуух арьс ширний үйлдвэрүүдийг хаах шийдвэр гарчээ
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын захирамжаар арьс ширний үйлдвэрүүдийг хааж, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
Учир нь Хан-Уул дүүрэгт байдаг цөөнгүй арьс, ширний үйлдвэрүүд бохироо Туул гол руу юүлж байгаагаас хатан Туул маань маань бохирдож, улмаар ширгэх аюул нүүрлэж байгаа юм. Уг асуудлыг хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн ч шийдвэртэй арга хэмжээ авалгүй өдий хүрсэн.
Мөн Яармаг, Нисэх, Биокомбинатын оршин суугчдын эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж байгаа учраас Шадар сайд ийм арга хэмжээ авахаас аргагүй байдалд хүрчээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
songuuliin uer uu ?