Ган-Од өөрийг нь өрөвдсөн “Нарад хариу барив”
Хэдхэн хоногийн өмнө Гамбуушийн дуучин, бие даан нэр дэвшигч М.Нарантуяаг өөрийн, эсвэл өрөөлийн бодлоор шүүмжилсэн бичлэг цахим ертөнцөд нэлээдгүй шуугиан тарьсны хариуд М.Нарантуяа төд удалгүй өөрийнхөө бодол, байр суурийг “O” телевизийн “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгээр илэрхийлсэн.
Тэгвэл Ган-Од өөрийн цахим хуудаснаа ийн хариу барив. “Ямар ч боловсролгүй юм байж мундаг сургууль төгссөн гэж яриад, хуурамч диплом барьчихаад улс төрд орно гэвэл гонжийн жоо. Миний бие 30 жил улсад багшаар ажилласан. 67-р бүрэн дунд сургуульд хөдөлмөр технологийн багш, Уран бүтээлийн төвд бүжгийн багш, Гоц авъяастны 93-р бүрэн дунд сургууль бүжгийн багш, Ардын багш Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Хүүхдийн урлан бүтээх төвд бүжгийн багш, Оёдол, эсгүүрийн мастер багш, “Драгон” кабарет театрт ерөнхий менежер, мөн СУИС-ийн зураглаачийн мэргэжил дээшлүүлэх дамжаа болон Бээжин хотод мэргэжил дээшлүүлэх курсэд суралцсан. Одоо хэд хэдэн телевизэд менежер, продюсерээр ажиллаж байна” гэв.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Үнэхээр насаараа ажиллаж яваа хүн шүү