Лайк дарж, шэйр хийсэн хэмээн Өмнөговь аймгийн Цагдаагийн байгууллагаас байцаалт авчээ
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрийн 00.00 цагаас албан ёсоор эхэлсэн. Харин сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тухайн нэр дэвшигч ямар нэгэн ухуулга сурталчилгаа хийхийг хориглосон байдаг.
Хэвэлэл мэдээллийн хэрэгсэл болон, цахим орчинд хэн нэгэн нэр дэвшигч, сонгуульд оролцогчийг аль нэг талаар бүх төрлийн мэдээ мэдээлэл гаргах, гаргүй байх, твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр бусдын нэр хүндэд халдсан, бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн мэдээлэл түгээх зэрэгт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавин ажиллахаа мэдэгдсэн.
Мөн цагдаагийн байгууллагаас тухайн хаягийг шалгаж ажиллах юм. Улмаар холбогдох байгууллагад гомдол гаргасан эсэхээс үл хамаарч цагдаагийн байгууллага хяналт тавин ажиллана гэсэн байдаг. Харин Өмнөговь аймгийн Цагдаагийн байгууллагаас фэйсбүүкийн нэгэн хэрэглэгчийг лайк, шэйр хийсэн хэмээн дуудаж байцаалт авсан байна. Тэрбээр дээрх хэрэглэгч сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө лайк, шэйр хийсэн хэмээн бичжээ.
ЧОЙ
URL: