Хатуу хучилттай зам дагуух сумд руу засмал зам тавина

56n478429pf5k34514o87l8qgv

Ардчилсан намыг 2012-2016 онд засгийн эрх барих үед 3405 км хатуу хучилттай замыг барьжээ. Энэ нь 1992-2012 онд барьсан замын нийт урттай тэнцэх юм. Ирэх дөрвөн жилд аймгийн төвүүдийг нийслэлтэй холбосон хатуу хучилттай зам дагуух сумд руу засмал зам тавих юм байна. Мөн Ази, Европыг холбосон олон улсын чанартай авто замын сүлжээг Баруун-Урт-Бичигт боомт чиглэлийн 277.2 км, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 990 км, Булган боомт-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн 249.7 км авто замыг ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр транзит тээврээс олох орлого нэмэгдэх юм.

Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүх-баатар, Хөвсгөл аймгуудыг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон байгаа бөгөөд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Дорнод аймгуудыг нийслэл Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай авто замын ажил 75 хувьтай хэрэгжиж байна. Ирэх дөрвөн жилд Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд зэрэг аймгуудыг нийслэл Улаанбаатар хоттой холбоогүй үлдсэн 1538 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгана. Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой холбосон авто зам дагуух сумдыг хатуу хучилттай замаар холбох юм.

 

Мөн ирэх дөрвөн жилд аялал жуулчлалын зориулалттай авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлнэ. Аялал жуулчлалын гол бүс болох Цэнхэрмандал-Өмнөдэлгэр-Биндэр-Дадал, Хөвсгөл-Тэрхийн цагаан нуур, Хархорин-Улаанцутгалан-Найман нуур-Шаргалжуут чиглэлийн 800 км авто зам барих юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих