ХУВЬЦААГАА ХЭРХЭН ӨӨРИЙН БОЛГОХ ВЭ

1

2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрт хуваарилсан билээ. Ингэснээр нэг иргэнд 1,072 ширхэг хувьцаа ногдсон юм.“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар төлөвлөжээ.

Иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж аль ч арилжааны банкинд хандаж болно. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэр гарсан.Засгийн газар ирэх долоо хоногоос 1072 хувьцааны 30 хувийг авч эхлэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд хувьцааныхаа 30 хувь буюу 300 мянган төгрөгийг авахын тулд ирэх даваа гаригаас өөрт ойрхон арилжааны банкинд хандах юм. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж аль ч арилжааны банкинд хандаж болно. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох аж. Гэхдээ 300 мянган төгрөгийг 100, мянгаар нь салгаж оруулна гэлээ.

ХУВЬЦААГАА ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн сайтад холбогдоно. Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм. Хувьцаагаа Эрдэнийн хувь хишиг буюу нэг сая төгрөгийг тэтгэвэр тэтгэмж, оюутны төлбөр хэлбэрээр аваагүй, 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ээс 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны хооронд нас барсан, Монгол Улсын харъяатаас гарснаас бусад иргэдийн хувьцааны тоо 1,072 ширхэг байх ёстой аж. 1,072 ширхэг хувьцаа яригдаж эхэлсэн цагаас энэ талаар иргэд сонирхож байв.
Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон юм.
Хувьцаа хуваарилагдсан гэдэг бол та хувьцааныхаа жинхэнэ эзэн болох тухай хувьцаа  гэсэн үг биш ажээ. Та заавал мэргэжлийн брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах ёстой.
ХУВЬЦАА ШАЛГАХ ЦАХИМ ХУУДАС
Хувьцаагаа шалгахын тулд https://net.schcd.mn/registration/ хаягаар хандана уу. Энэ үед хувьцаагаа хэрхэн шалгах тухай тайлбар монгол хэлээр гарч ирнэ. Та тайлбарын дунд байгаа регистр гэсэн линк /холбоос/-ээр ороход регистрийн дугаараа бичих талбар гарч ирнэ. Уг талбарт регистрийн дугаараа бичиж оруулаад хайх гэсэн товчийг дарахад таны хувьцааны талаарх мэдээлэл гарч ирэх юм. Регистрийн дугаараа бичихдээ зөвхөн кириллээр буюу Windows-ийн стандарт гарын драйвер ашиглах ёстойг анхаарна уу. Өөрөөр хэлбэл, monkey драйвер ашиглах юм бол алдаа заана гэсэн үг.
Хувьцаагаа шалгахын тулд https://net.schcd.mn/registration/ хаягаар хандана уу.
Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол 536 хувьцаа эзэмших эрх тань баталгаажсан байна. Хэрэв хамрагдаагүй бол хувьцааны эрх нээгдэхгүй юм.
П.УНДРАМ
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих