Эрх баригчид хөзрөө дэлгэлээ

IMG_2206Хоёр сарын өмнөөс “Урт цагаан” хавиар 1072 хувьцаагаа зарах гэсэн хүүмүүс өдөр бүр зогссоныг бид мэднэ. Тухайн үед хэн авч буй нь үл мэдэгдэж байсан ч учир нь одоо тайлагдаж байна.

Тэр үед иргэд энэ хэний зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бол гэж дор бүрээ таамаг дэвшүүлж байсан хэдий ч, төр өөрөө зохион байгуулсан нь илэрхий боллоо.

Хэдхэн хоногийн өмнө тэтгэвэрийг нэмсэн болж нүглийн нүдийг гурилаар хуурсан бол, одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авах шийдвэрийг Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа гаргав. Тэд ард түмнийг ядуу, зүдүү байгаа дээр нь эртнээс дээрх цуурхалыг тарааж ганц нэг хүнээс худалдан авч тандаж, одоо л хөзрөө дэлгэж буй бололтой. Эрх баригчид ард түмний саналыг худалдаж авах уламжлалт уран аргаа хэрэгжүүлэх гэж буй бололтой. Сонгулийн хуулинд бэлэн мөнгө тараахыг хориглосон. Гэвч өөрсдөө хуулиа зөрчиж буй нь энэ улсад эрх мэдэлтэй хүмүүс нь баталсан хуулиа зөрчиж болдог болсны тод жишээ юм. Хэдхэн жилийн өмнө Ардчилсан нам, Ардын нам хоорондоо өрсөлдөн “Эх орны хишиг” тарааж, ард түмнийг улам бэлэнлчлэх сэтгэлгээтэй болгож, улмаар ажилгүйдэл, архидалтыг гааруулсан гашуун түүхтэй. Үүнийгээ ч төрийн түшээд мартаагүй байх. Гэвч тэд олз, омог ихтэй суудалдаа үлдэхийн тулд ингэтлээ улайран зүтгэхийн учир юу вэ, лав л ард иргэддээ хайртай, эх орноо хөгжүүлье гэсэн зүрх сэтгэлтэйдээ биш гэдгийг бид мэдэх цаг нь болсон.

Уг нь төрийг жолоодож буй намууд мөнгө, төгрөг амлах биш, ард иргэдээ яав л ажилтай, орлоготой болгох, гадаад дотоод улс төрийн хэтийн бодлого, нурж унаж байгаа эх орноо эдийн засгийн хямралаас гаргаж хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөх хэрэгтэй ч сайд, дарга нар дэндүү увайгүй арга сонгосон нь харамсалтай.

П.Бат-Эрдэнэ

dorgio.mn


URL:

Нэр: Мөрөн Огноо: 11 June 2016

АН МАН 2 ер нь ард иргэдийн саналыг авахгүй гэдгээ мэдээд мөнгөний сонгуулийнхаа ганц том хөзрөө одоо дэлгэж байгаа нь энэ шүү дээ. Энэ нь элгээрээ газар хэвтчихсэн байгаа ард иргэдийгээ 1072 гэх хувьцаагаар худалдаж авах гэсэн санаа юм.

Нэр: Гүндэг Огноо: 11 June 2016

Өнөөдөр ард иргэд идэх хоолоо ч авч чадахгүй байгааг далимдуулан 1072 хувьцааг хэн нь илүү мөнгө амласанаараа худалдаж авч сонгуулийн саналын тоог өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх гэж байгаа юм шүү дээ. Ингэлээ гээд ард иргэд хууртагдаж болохгүй шүү. Одоо АН МАН 2г төрөөс унагаах цаг ирсэн.

Нэр: Отгоо Огноо: 11 June 2016

АН МАН 2 ард иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авах гэсэн нэг арга. Сүүлдээ мөнгө төгрөг санал болгоно тэр үед нь зүгээр л авчих хэрэгтэй угаасаа л тэд биднээс нууж идэж уусан мөнгөө эргээд бидэнд өгч байгаа юм чинь харин санал гэдэг зүйлээ худалдаж болохгүй шүү. Энийг л маш сайн анхаарах хэрэгтэй.

Нэр: Од Огноо: 11 June 2016

МАНАН ард иргэдийн саналыг авч УИХ-д аль нэг дийлэнх болж чадахгүй гэдгээ мэдэж байсан.Тиймдээ ч тэд өөрсдийн сүүлийн хөзөр болох 1072 хувьцааг худалдаж авна гэж сонгуулийн шоуг хийж байна.Ард иргэдийг ядуу зүдүү амьдруулж байгаа дээрээ биднийг мөнгөөр худалдаж авахыг санаархаж бна.

Нэр: Бат Огноо: 11 June 2016

Талхаа ч бүтнээр нь авч чадахгүй байгаа ард иргэдээ МАНАН үнэхээр басамжлан доромжилж байна.Хэн биднийг ингэж амьдруулж байгаа юм бэ АН-МАН гэсэн улстөр бизнесийн мафижсан бүлэглэл.Энэ сонгуулиар тэднээс 4 ч хүнийг гаргахгүй байх нь өөрсдийнхөө болон үр хойчинхоо төлөө хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Сэтгэгдэл бичих