322 ШИРХЭГ ХУВЬЦААГ НЬ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ИРГЭДЭЭСЭЭ ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

7eteau952ru9odu6o7pt5anj84Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдөр үдээс хойш хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн хамгийн чухал асуудал нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудал байлаа. Ингээд Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжсэн явдал байлаа. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргасан байна.

Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны 2-р хагаст тавих асуудлыг хэлэлцжээ. Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.

 

 

 

 

Ц.БАТТУЯА /control.mn/


URL:

Сэтгэгдэл бичих