Нийтлэлч Б.Батбаяр: Хүмүүс гол мэдээллийг зурагтаар авдаг
УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригтын редакторлан хүргэж байгаа “Бүрэн зураглал”-ын дараагийн зочноор нийтлэлч Д.Батбаяр уригдав. Тэд “Мэдээ, мэдээлэл авах хэрэгсэл” сэдвээр ярилцсан юм.
-М.Зоригт: Та гол мэдээллүүдээ хаанаас яаж аваад байна?
-Д.Батбаяр: Би зурагт үздэггүй. Сонин гарчиглаж мэдээлэл авдаг. Радио сонсдоггүй.
-М.Зоригт: Сайт унших уу. Ийгл.мн-ыг уншина?
- Д.Батбаяр: Ийгл.мн, 24 цаг.мн, мэдээ.мн-ийг гүйлгээд хардаг.
-М.Зоригт: Твиттерээр мэдээлэл хэр авах уу?
- Д.Батбаяр: Нэг сэдвээр болон ямар нэг мэдээллийг хамгийн хурдан твиттерээр л авдаг. Твиттерийн нэг сайн тал нь маш хурдтай.
-М.Зоригт: Мэдээллээр тархи угаалт явагдаад байгаа гэж шүүмжилдэг?
-Д.Батбаяр: Мэдээллийн олон эх үүсвэр байхад тархи угаана гэдэг ойлголт байдаггүй. Магадгүй Хятад, Вьетнам, Хойд Солонгост л байгаа байх. Технологийн хөгжил, мэдээллийн хэрэгсэл олноороо гарч ирснээр болоод сонин өөрөө уншчихсан. Хүмүүс гол мэдээллийг зурагтаар авдаг. Гэхдээ манайхан телевизийн сувгийнхаа тоогоор дэлхийд эхний аравт ордог. Хүмүүс телевизээ биш нэвтрүүлгээ сонгодог нь судалгаанаас харагддаг.
Зарим хүмүүс нийгмийн сүлжээг хараад ард түмний үзэл бодлыг тодорхойдох гээд байдаг. Өнөөдөр сая гаруй хүн фэйсбүүкт байгаа. Твиттерт 200 мянга гаруй хүн бүртгэлтэй байгаа. Түүнээс 200 хүн л идэвхтэй яриад байгаа. Үүнийг сонсчхоод монголын ард түмэн гэж яриад байгаа нь буруу. Гэтэл шийдвэр гаргаж байгаа хүмүүс твиттер, фэйсбүүхээр ард түмнээ үнэлэх бол осолтой зүйл
-М.Зоригт: Баабар.мн дээр бичиж байгаа зүйлийн уншигч хэдэн мянгаар тоологдох уу?
-Д.Батбаяр: Баабар.мн дээр 40 гаруй нийтлэлч ажилладаг. Түүнээс хамгийн сүүлд “Миний оффшорын амьдрал” нийтлэлийг долоо хоногт 400 мянган хүн уншсан байсан.
-М.Зоригт: Сүхбаатар аймгийн фейсбүүк групп 17 мянган хүнтэй. Түүн дээр мэдээллээ хэдхэн цагийн дараа ярихад хүмүүс мэдээлэл авчихсан байдаг?
-Д.Батбаяр: Манайх их сонин. Уламжлал ёсоор амаар дамжсан мэдээ маш хурдан явдаг. Энэ нь одоо хүртэл амь бөхтэй явсаар байгаа. Одоо бол янз бүрийн газраас гарсан мэдээлэл амаар дамжих нь хурдан. Жишээ нь долоон хүн сууж байгаад нэг хүн хөөе гээд мэдээлэл хэлэхэд нөгөө зургаа нь шууд цааш нь утсаар дамжуулдаг. Одоо
-Монголчууд ном уншиж байна уу?
-Д.Батбаяр: Ном уншиж байна. Хүмүүс манайхан ном уншихгүй байна гээд байгаа нь түүнийг номыг уншаагүйд л гомдоод тэгж яриад байгаа юм.
1990 оноос өмнө жилд 30-50 ном улсын хэмжээнд гардаг байсан. Одоо жилд 15 мянган ном гарч байгаа. Өнөөдөр Улаанбаатарт 34 хэвлэх газар, 6 хэвлэх үйлдвэр байна. Энэ нь хүмүүс хувиараа их ном хэвлэж байна гэсэн үг юм.
URL: