Өнөөдрийн зурхай /2016.06.11/
Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 7. Санчир гараг. Бага морь одтой, долоон улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана.
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Нөхөрлөл, амжилттай хамтын ажиллагааны өдөр. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ биелүүлнэ. Энэ цаг үед бусадтай хамтран ажиллах нь илүү их өгөөжтэй. Өөрийн хүч боломжоо бүү хэтрүүлэн үнэл. Энэ нь зорилгодоо хүрэхэд тань саад болно. Зарим хүмүүс нэг их хүч шаардаагүй зүйлсийг хийхийг илүүд үзэх бөгөөд урлагын үйл ажиллагаа, эртний эдлэлийн дуудлага худалдаа гэх мэт зүйлсэд оролцох нь тэдний хувьд илүү их тааламжтай байх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Хүүхдүүдтэйгээ харьцдаг харьцаа туйлын дотно байна. Хүүхдүүд таны хамгийн том ололт юм. Хэрэв бодлогогүй шаардлага тавьж гэдгийг ойлгохгүй л бол та нарын харьцаа маш энхрий дотно байх болно Эхэлсэн ажлаа дуусгал ажлын байраа шалгах. бие эрхтнээ цэвэрлэ. Та аливааг зөнгөөр нь орхих бололтой. Шийдвэр асуудлын учрыг олохын тулд таатай үеийг ашигла. Зан авираа өөрчлөхгүй бол хүссэн үр дүндээ хүрнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр таны эрүүл мэндэд асуудал гарсан бололтой. Үүнийг цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй. Өөрийн зорилгоо бат болгох мөн илүү зүйрүү бүү шуна эс тэгвээс ойр дотнынхон эсвэл гэр бүлийнхэн тань эсэргүүцэх болно. Таныг сүүдэр мэт дагаад байгаа хэн нэгний атаархуу шунаг сэтгэлийг мартахгүй байхыг хичээ. Хэрэв энэ зүйл даамжирвал нилээн том асуудал үүсгэж болзошгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр зөн билэг хурц байгаа тул урьд нь шийдэж чадаагүй асуудлаа хялбархан шийднэ. Мөнгийг хялбархан санаа зовох зүйлгүй үрнэ. Сонгосон хүнтэйгээ уулзахад энэ орой туйлын таатай. Өглөөгүүр бага зэрэг залхуур, мөрөөд, тайвшир. Энэ өдөр гоёл чимэглэлийн зүйлс худалдан авахад таатай. Өнөөдөр таны төлөвлөгөө зарим нэг талаар өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ л та нандин хүслээ биелүүлж чадна. Танд итгэмээргүй, сайхан санал ирнэ гэж одод зөгнөж байна. Хайр сэтгэлийн харилцаа хэвийн үргэлжилнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Сэтгэл санааны амгалан тайван байдал, шударга ёс, гоо сайхны өдөр. Эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулахад сайн. Соёлын арга хэмжээ зохион байгуулах, концерт үзэсгэлэн театрт очиход таатай. Өдөр тутмын амьдралын сайхныг өөрсдөө харж сур. Мөн хүүхдүүддээ харуулж сурга. Аялал зугаалгаар их явж танилын хүрээгээ тэлэхээс гадна их зүйлс сурч мэдэх болно.
ОХИН (8/23-9/22)
Өр зээлээ дарж чадахгүй. Түүнчлэн орлого ч мөн санасан хэмжээнд хүрэхгүй. Томоохон худалдах худалдан авах үйл ажиллагаа бүү явуул. Бага зэргийн материаллаг асуудлыг шийдэж чадна. Ихийг бол чадахгүй. Мэдлэг хуримтлуулах, эрч хүч авахад сайн. Харин өнөөдөр энэ ордны эрчүүд танилдаа хууртагдах магадлал өндөр байна. Иймийн тулд ямарваа нэгэн тохироог газар дээр нь шийдэж байхыг сануулж байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Эцэг эх дотны танилууд, хөршөөсөө тусламж авч магадгүй. Магадгүй тэд таныг санаагаа хэрэгжүүлэхэд туслах болно. Ахуйн аахар саахар зүйлсийг гэрийнхэн эцэг эхдээ авч өг. Гэхдээ гэнэтийн бодлогогүй томоохон зарлага бүү гарга. Найз нөхөддөө захирангуй бүү ханд.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Томоохон бизнес хийхэд таагүй өдөр. Хэдийгээ ихээхэн найдвар төрүүлж буй мэт боловч бүү оролц. Ажил хэргийн идэвхээ тохируул, хөнгөн хуумгай амлалт өгөх, дургүйцлээ эрс илэрхийлэх, мөнгийг хайр гамгүй үрэх зэргээс болгоомжил. Хайртай хүнийхээ таагүй нууцыг нээж, өнгөрсөн асуудлыг сэргээх бололтой. Төрөл садан, дотны хүмүүстэйгээ болгоомжтой бай, таагүй яриа үүсгэх хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Таны шинэ танилууд удаан хугацааны туршид түшиг тулгуур болж зүрхийг тань бус юм гэхэд цаг зав ухаан санааг чинь эзэмдэх болно. Шинэ танилуудтайгаа болгоомжтой харьц. Учир нь удахгүй тэдэнтэй харьцаа муудна, эсвэл тэд таны таагүй нөхцөл байдалд татан оролцуулна.
МАТАР (12/22-1/19)
Гэр оронд уур амьсгал таагүй байна. Дотны хүмүүстэй харьцах харьцаа мухардалд орж болзошгүй. гэхдээ асуудлын гол шалтгаан танд байна. Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүстэйгээ муудалцаж болзошгүй. Алдаа гаргахгүйн тулд юу ч бүү хий. Найз нартайгаа уулзах уулзалт нь эргэлзээ, ядаргааны шалтгаан болж мэднэ. Биеийн байдал бага зэргээр муудаж, төрөл садантайгаа, хүүхдүүдтэйгээ зөрчилдөнө. Амралтын өдрөөрөө байгальд гэр бүлийн дотно хүрээнд өнгөрөө.
ХУМХ (1/20-2/18)
Хайртаасаа сэтгэлээ илэрхийлсэн үгс, мөн магтаалын угс сонсоно. Хэрвээ та жентельмен бол цэцэг, чихэр авна. Хэрвээ та хатагтай бол цэцэг бэлэг авна. Таны үйл ажиллагаа түншүүдээсээ ихэд хамааралтай байж болохгүй. Азаа удаан барихын тулд өөрийн зорилгоо тодорхойл. Өдрийн хагаст амралтандаа зориулаарай. Ядрах нь сэтгэл санааг гутрангуй байдал руу шилжүүлдэг тул ажил амралтаа зохицуулаарай.
ЗАГАС (2/19-3/20)
Мөнгөний талаар мэдэгдэхуйц амжилт олж, нийгэмд дээгүүр байр суурь эзэлнэ. Энэ нь ялангуяа эрдэмтэд, уран бүтээлчдэд хамаатай. Уран бүтээл эсвэл шинжлэх ухааны үйл хэрэгт шаардлагатай хөрөнгөтэй болох эх үүсвэр олох болно. Магадгүй таагүй мэдээ тэнцвэрт байдлыг өөрчилж, сэтгэлзүйн дарамтад оруулах гол шалтгаан нь байна. Тодорхой хэмжээгээр эрүүл мэнд болон сэтгэл санаа тавгүйтнэ. Гэр бүлийн асуудал таатай бус мөн эд зүйлсээс болоод эвлэрэхгүй байх магадлалтай тул оройг ганцаараа өнгөрүүлэхийг хичээгээрэй.
URL: